Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/02714

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр                     Дугаар 183/ШШ2024/02714                           Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Г******* ББСБ” ХХК-аас нэхэмжлэлтэй хариуцагч М.М*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 463,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М*******аас 14,547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД