Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2024/00287

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн,

Хариуцагч: Г.Ж холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 885,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн санхүү бүртгэлийн албаны дарга Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Ж нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дараа төлбөрт Postpaid Soyombo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 92028282 дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 06 сарын 29-ний өдөр SAMSUNG GALAXY маркийн гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр авсан6 Г.Ж нь гар утас зээлээр худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж 92028282 дугаарын 2024 оны 02 дугаар сарын байдлаарх төлбөр 493,291 төгрөг, мөн 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэлх гар утасны лизинг болон ярианы төлбөрийн үлдэгдэл 387,000 төгрөг, нийт 880,291 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 -д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.Жаас төлбөрийн үлдэгдэл болох 880,291 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 880,291, нотариатын зардалд 5,500 төгрөг, нийт 885,791 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж 25,809 төгрөгийг төлсөн болно” гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын захирал Н.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С ХХК-иас Г.Жаас 885,791 төгрөгийн төлбөр гаргуулахаар нэхжмлэл гаргасан. Г.Ж нь уг төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:    

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.         

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын захирал Н.Н нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлжээ.    

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,809 төгрөгийн тал хувь болох 12,904.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,904.5 төгрөг, хариуцагч Г.Жаас 12,904.5 төгрөг тус тус гаргуулж С ХХК-д олгох нь зүйтэй.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн, хариуцагч Г.Жт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 885,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын захирал Н.Н нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,809 төгрөгийн тал хувь болох 12,904.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,904.5 төгрөг, хариуцагч Г.Жаас 12,904.5 төгрөг тус тус гаргуулж С ХХК олгосугай.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.        

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА