| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/01895/И |
| Дугаар | 183/ШШ2024/02172 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/02172
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/02172
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ……… байрлах Э ХХК /РД:…/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ………. байрлах, Б ХХК /РД:……/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ………. байрлах М ХХК /РД:…./ нарт холбогдох
Цэвэр ус дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46.461.711 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
У ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын …. дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Л.Н, хариуцагч МК бридж партнерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/…. дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нарны зам дагуу 4680 м.кв газрыг эзэмших эрхэ сунгуулсан, 2005 оноос хойш тасралтгүй эзэмшиж, газраа зориулалтын дагуу ашигласаар байна. Ингэхдээ манай компани нь 2006 онд Барилгын тухай хууль холбогдох заалтын дагуу нарны зам дагуу байрладаг Соёолж цэцэрлэгжүүлэлтийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан билээ. Үүний хүрээнд би Соёолж төвийг өөрийн хөрөнгөөр дулаан, цэвэр усны шугам татаж холбосон байдаг.2009 онд манай Соёолж төвийн зүүн талд Б ХХК авто салон барих зорилгоор манай эзэмшил дулаан болон цэвэр бохир усны шугамд өөрийн барилгыг холбох хүсэлт гарган бид тохиролцож, 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус компани манай газар дээр 135 м урттай, 288м2 талбайд өөрийн дулаан, цэвэр усны шугам татаж байрлуулснаар Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар дагуу манай компанийн эзэмшил газрыг тус компани хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж эхэлсэн.Бидний хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 5.5-д Энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш 3 жилийн дараагаас Соёолж төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б тал А талын саналыг хүлээн авах үүрэгтэй гэж заасан бөгөөд манай компани Соёолж төвийн барилгыг дахин төлөвлөж шинээр барилгын ажлыг 2021 оны 7 дугаар сараас эхлүүлээд байна. Ингэснээр хариуцагч компанийн манай эзэмшил газар дээрх шугам сүлжээг чөлөөлөх шаардлага үүссэн.Үүний дагуу манай компани Б ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх шаардлага хүргүүлж, удирдлагуудтай нь удаа дараа уулзсан ч үр дүнд хүрсэнгүй. Хариуцагч нь 2009 онд манай эзэмшлийн шугам сүлжээнд холбогдохдоо Дулаан цэвэр усаар хангагч байгууллагаас Б ХХК-д олгосон 2009 оны Дулааны №300, Цэвэр усны №…. тоот техникийн нөхцөл дээр шугам сүлжээ татахдаа Э ХХК-тай сайтар зөвшилцөх шаардлагатай гэж заасны дагуу бид зөвшилцөн тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулж, уг гэрээний 5.5-д шугам сүлжээ татсан газрыг ямар тохиолдолд чөлөөлөх талаар маш тодорхой тусгасан.Тус компани нь аливаа асуудалд манай талын шаардлагыг биелүүлнэ гэж амлаж, хамтран ажиллах гэрээг байгуулж байсан. Манай компанийн шинээр барьж буй Соёолж төвийн өргөтгөлийн барилгын ажилд энэхүү шугам нь саад учруулж, бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.Соёолж төвийн зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газраас батлахдаа Нарны зам дагуу ногоон байгууламж хийх гэх үүргийг өгсөн.Үүний дагуу бид зураг төсөөлдөө ногоон байгууламж, мод бут тарихаар төлөвлөж, Соёолж өргөтгөлийн барилгын 1-р давхараас нарны зам руу шууд гарах олон тооны орц, гарыг төлөвлөсөн.Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаардмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу манай компани хариуцагчид удаа дараа шаардлага хүргүүлж байсан.Соёолж өргөтгөлийн барилгын зураг төслийн Р ХХКнь Б ХХК-ийн дулаан болон цэвэр усны шугамыг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй БНбд ……… норм дүрмийн 8.3 хүснэгтэд заасан Дулааны сүлжээг газар доор сувагт угсрах үед сувгийн бетонон гадаргуугаас барилга байгууламжийн суурь хүртэлх зай 2 метрээс багагүй байна гэх стандартаас шаардлагыг ноцтой зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргасан нь мөн хариуцагчийн шугам сүлжээг чөлөөлөх үндэслэл юм.Хариуцагч Б ХХК-ийн дулааны, цэвэр усны шугам нь Соёолж өргөтгөлийн барилгын орц гарц, хаалганы довжоо, ногоон байгууламж байх талбайд байрласан нь барилгын зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөнд барилгаа хүлээлгэн өгөн үед зөрчилд тооцогдох бөгөөд манай компанийн хууль ёсны эрх ашигийг хөндөж ноцтой эрсдэл учруулахаар байна. Манай компани нь Б ХХК-ийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж нийслэлийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадахааргүй нөхцөлд байгаа ч газрын гэрээнд заасан үүргээ шударгаар хэрэгжүүлж, холбогдох төлбөр хураамжаа бүрэн төлсөөр байгаа.Иймд хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг хангаж, манай эзэмшил газраас бХХК-ийн цэвэр ус, дулааны шугамыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. Энэхүү асуудлаар 2021 оны 08 дугаар сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байсан ч шүүх 183/ШЗ2023/. дугаар шүүгчийн захирамжаар ... Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлүүлсэн болох нь нэхэмжлэлд дээрх дурдсан зөрчлийг арилган, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах нь нээлттэй болохыг дурдав гэж дүгнээд хүлээн авахаас татгалзаж байсан.Улмаар манай компани удаа дараа нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өгсөн.Мөн Газрын тухй хуулийн 48.6-т Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдсон үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, манай компанийн зөрчигдсөөр байгаа эрхийг хамгаалж, сэргээж өгөхийг хүсье гэжээ.
- М ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, нарны зам 14 хаягт байрлах барилгын цэвэр ус, дулааны эзэмшил газраасаа чөлөөлүүлэх тухай, 2022.09.30-ны өдрийн 2012 оны №5 … дугаартай Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуу хуримтлагдсан өр төлбөр 31.407.600 төгрөг, алданги 15.054.111 төгрөг, нийт 46.461.711 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ихэсгэсэн.
2. Хариуцагч Б ХХК шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх болохоороо 2022 оны 4 дугаар сарын 12-ны өдөр Б ХХК-д холбогдуулаад өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлд тухайн газраас эзэмшил чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч татаж М ХХК-д холбогдуулаад өөрийн газраас шугамыг чөлөөлүүлэх шаардлага, Б ХХК-иас газрын төлбөрийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Б ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, одоогоос 2 жилийн өмнө автомашины худалдаа үйлчилгээний чиглэлээр барилга барилгын төвийн урьдчилсан тээврийн хэрэгсэл авах шаардлага бол үүссэн. Тэгээд уг байрыг ашиглахын тулд цэвэр дулааны шугамыг хэрэглэх, татах шаардлага үүссэн. Ингээд Улаанбаатар дулааны сүлжээ хувьцаат компанийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний хурлаар хэлэлцэж шугам татахыг зөвшөөрч №… тоот дугаарт техникийн нөхцөл гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн хэрэгслийг хангах шуурхай хэлтсийн цэгээс Соёлт төвийн худаг хүртэл, Соёолж төвийн худгаас Б ХХК гэх нийтдээ ийм шугамын ажил байгаа. Мөн Ус сувгийн удирдах газраас 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдөр худалдааны газрыг …. тоот техникийн нөхцөл гарсан. Мөн Ус сувгийн удирдах газраас үндсэндээ ус болон шугамаар сая н.Мөнхболд өмгөөлөгчийн ярьж байгаа нөгөө нэг талаараа цэвэр ус явж байгаа, нөгөө талаараа дулааны 2 татах шугам явж байгаа. Тэгэхээрээ цэвэр ус, дулаан 2 гэдэг 2 талаас нь зам тээврийн хэрэгсэл авах шаардлагатай. Хууль тогтоомжийн дагуу дулааны нөхцөлийг авсан. Б ХХК нь Э ХХК-тай Газрын тухай хуульд, Иргэний хуульд нэг удаагийн тохиолдлыг шийдвэрлэхээр Э ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2 дугаартай хамтран хамтран ажиллах гэрээг байгуулсан. Шүүх хуралдааны явцад сонслоо, хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, буюу барилга өөрчлөлт гарвал гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ гэрээний нийтлэг үндэслэлд яг юуны талаар тохиролцсон юм бэ? маш ойлгомжтой байгаа. Б ХХК-ийг дулааны шугам сүлжээг байрлуулах талаар харилцан тохиролцох гэж байгаа. Гэрээний 2.1-д зааснаар төлбөр мөнгөний тухай, өөрөөр хэлбэл хууль тогтоомжийн дагуу уг асуудлууд шийдэгдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Б ХХК тухайн техникийн нөхцөлд заагдсан газрыг татахын тулд Өндөр Бар ХХК-д компанид 215,000,000 төгрөгийн төлбөрийг төлж, шугамыг татсан байгаа юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтүүд дээр дурдагдаад байгаа нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-г тайлбарлаад байгаа. 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам энэ гурван асуудлыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглана гэж байгаа. Энэ шугам сүлжээг инженерийн шугам сүлжээ гэж яриад байгаа юм. Тэгтэл инженерийн шугам сүлжээний асуудал, өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 13.1 дүгээр 13.1-д заасан шугам сүлжээний газар хамаарал байхгүй газар байгаа эд нар буруу ойлгож байна. Энэ нь яагаад ямар үндэслэлээр хамаарал байхгүй гэдгийг тайлбарлая. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15-ны өдрийн тогтоолын агуулга нь Газрын тухай хуулийн зарим саналыг тайлбарлах тухай энэ тогтоолын нэг нь инженерийн барилгын инженерийн шугам сүлжээ, газрын шугам сүлжээг хоёрыг ялгаад тайлбарлачихсан. Хуульд хууль тогтоогчийн зүгээс харин инженерийн шугам сүлжээг болон сүлжээ тодотголтой төлөвлөсөн газарт хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1-д заасан шугам сүлжээний газар хамаарахгүй гээд Улсын дээд шүүхэд тайлбарлачихсан. 13.1-д заасан шугам сүлжээний газар гэдэг нь талуудын маргаан болж байгаа зам шугам сүлжээний газар, цахилгаан, дулаан, хий гээд энэ дотор олгодсон газар хамаараад байна. Энэ газарт инженерийн шугам сүлжээ хамаарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ 13.1-ээр зохицуулагдах юм байна. 13.1 дэх хэсэгт заалт нь хууль зохицуулалтын няцаалтын хүрээндээ 48.7-д газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдсон бусад харилцаа байгаа юм. Хязгаарлагдмал эрхтэйгээс өөр харилцааг Иргэний хуулийн хөршийн эрхтэй холбоотой авч зохицуулна гэж байгаа юм. Тэр хөршийн эрхийнхээ зохицуулалт нь өөрөөр хэлбэл барилгын инженерийн хамааралгүй гээд Дээд шүүх тайлбарласан. 138.2-т зааснаар хамтран ажиллах гэрээний үйлдлийг үндэслэл, зохицуулалтаасаа харвал нэг удаагийн нөхөн төлбөрийг төлүүлээд, шугам татсан. 138.1-д усны газраар хүрээлэгдсэн нийтийн ачилтын замд хүрэх гарцгүй, цахилгаан хий, ус хангамж, нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмших нь хөршийг газраас дамжин өнгөрөх цэгүүдтэй холбох зам, шугамд хоолойг байрлуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл 38.1.1 дээр бид нар энэ шугамыг тавих эрхтэй. Зөвхөн энэ 138.1-ээр зогсохгүй бол сая Б.М өмгөөлөгч ч гэсэн өөрөө ярьсан. Хот суурин, ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэн эзэмшигч шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэж байгаа юм. Хоёрдахь үндэслэл Дулаан эрчим хүчний тухай хууль хэрэглэгдэнэ. Дулаан эрчим хүчний тухай хуулиараа 34.1.10 нь 29.1-д зааснаар өөрийн эзэмшигч шугам тоног төхөөрөмжөөс бусад холбох үүрэгтэй. Бусдын газраар холбуулах гэж байгаа тохиолдолд 138.2-д зааснаар зохицуулсан байдаг вэ гэхлээ хууль тогтоогчийн зүгээс хэрвээ ингэж судлуулах гэж байгаа бол нэг удаагийн илүү төлбөрийг тохиролц оо, хэрвээ нөхөн төлбөрийн хэмжээний талаар тохиролцож чадаагүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Тиймээс хэмжээний талаар тохиролцох асуудлын талаар маргаан гаргаагүй. Хамтран ажиллах гэрээгээр заагдсан, хувь хэмжээний мөнгийг төлөөд газрыг эзэмшиж байгаа. Уг үндэслэлээр эхний үндэслэл нь няцаагдаж байна. Хоёрдугаарт гэрээг үндэслэж шаардлага гаргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2009 оны 10 сарын 13-ны өдрийн хооронд 20 хоногийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 138.2-т зааснаар нөхөн төлбөрийн асуудал, тохиролцчихсон хэмжээний талаар тохиролцсон мөнгөө өгчихсөн. Улсын дээд шүүх нөхөн төлбөр гэдгийг 2010 оны 6 дугаар сарын 22-ны 19 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар 106.2-т заасан шаардлага гаргах эрхгүй улмаас авч байгаа төлөөс гэсэн. Энэ нөхөн төлбөрийн зорилго нь тийм байхгүй юу, уг үндэслэлээр энэ 106.2-ын үндэслэл байхгүй. Хариуцагч Б ХХК-д холбогдуулж байгаа шаардлагын хувьд гэрээн дээрээс үзэхэд шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, зассан үйлчилгээ, газрын төлбөр, нэхэмжлэгч газрын төлбөрийн асуудлыг ярьж байгаа. Гэрээ нь 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдрийн хугацаатай. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хөөн хэлэлцэх хугацаатай нэг дэх үндэслэл нь хэрэгсэхгүй болох үндэслэл байна. 2 дахь үндэслэл газрын төлбөртэй холбоотой асуудал. Газрын төлбөртэй холбоотой асуудал нь Газрын газрын тухай хуулийн 7.1, 3 дугаар зүйлд заасан үндэслэлд ашиглагч байгууллага газрын төвлөрлүүдийн хуульд заасан үүрэгтэй юм. Нийслэлийн Засаг даргатай байгуулсан хуулийн этгээдтэй байгуулсан газар эзэмших гэрээний энэ 5.2.1-д зааснаар та төлөх юм байна. Гэтэл өнөөдөр дулааны шугам явуулсан, ус явуулсан гэдэг утгаар нь өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 31.10 болон 29.1-д зааснаар хэрэглэгч шугам холбуулснаас холбуулах үйл ажиллагаанд ашиг олж болохгүй юу, хуулиар хориглосон хэм хэмжээг сонгосон. Талуудын байгуулсан гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлыг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Хууль зүйн хэм хэмжээг буюу газрын төлбөрийг төлөхийг шаардаж орж ирж байгаа нь Иргэний хуулийн 56 1.1-д заасан буюу заасан хууль зөрчсөн, хуулиар хууль зүйн хэм хэмжээг зөрчсөн хэлцэлд хамаарч байгаа. Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.1, 56.1.1-д хууль зөрчсөн гэдэг нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн. Хуулийн хоригдсон хэм хэмжээ гэдэг нь Эрчим хүчний тухай хуулиар холбогдох зохицуулалт, хэрэглэгч холбуулах үйл ажиллагаанаас ашиг олж болохгүй. Хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж Б ХХК-иас дахин дахин мөнгө авна гэсэн асуудал байхгүй. Эрх зүйн үндэстэй байх зарчимд нийцэхгүй байх, эрх зүйн үндэстэй байх зарчимд нийцнэ гэдэг нь гэрээ хууль тогтоомжийн дагуу байгуулагдаагүй. Газрын төлбөрийг дамжуулан авах, тэрнээс биш газар хангагч байгууллагаас Б ХХК-ийн дундын шугамтай холбогдуулаад засвар үйлчилгээтэй холбоотой асуудал байвал хоёр тал төлөх ёстой. Засвар үйлчилгээтэй холбоотой хамгаалалттай холбогдуулаад баримтаар батлагдсан зүйл байхгүй. Дүгнэлтийн хувьд шүүхийн өмнөх шатанд дүгнэлт гаргасан шинжээч болохоос биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатад гаргасан дүгнэлт биш гэв.
3. Хариуцагч М ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь У ТӨХК-тэй №000 тоот Техникийн нөхцөл, УСУГ-ын №….. дугаартай Техникийн нөхцөл ийг тус тус гаргуулсан. Уг техникийн нөхцөлөөр Холболтын цэгийг зураг төслийн шатанд Э ХХК-тай салаа шугамын хүчин чадлыг тооцож өргөтгөхөөр сайтар зөвшөөрөлцөхийг даалгасан. У ТӨХК-ийн №300 дугаартай Техникийн нөхцөл, УСУГ-ын … дугаартай Техникийн нөхцөл-өөр тус тус даалгасан даалгаврын дагуу Б ХХК нь Э ХХК-тай харилцан тохиролцож 2009 оны 09-р сарын 24-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээгээр Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээ-г байгуулсан байна. Хязгаарлагдмал эрхтэйгээр газрыг ашиглаж байгаа. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй, 48.3-д Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ гэж байгаа. Тиймээс гэрээгээр харилцан тохиролцож, эрх нь үүссэн. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т .Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь манай зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хязгаарлаж байгаа нэхэмжлэл байгаа нь хуулийг зөрчиж байна. 135.3. Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. Эх газар ХХК-ийн барьж буй Соёолж төвийн өргөтгөлийн барилга нь манай дулааны шугамтай 2 метрийн зайтай, 2 метрээс багагүй бага зайтай барьж, манай дулааны усны шугамыг ашиглах, өртгийн барилга байгууламжийг ашиглах эрхэд халдаж байгаа. Иргэний хуулийн 138.2-т Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ. Энэ нь төрийн эрх бүхий байгууллагын төлбөрийг төлж тохиролцсон. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн дараах эрхийг хүлээн гэж заасан. 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж тус тус заасан. Эх газар ХХК-ийн газар эзэмших гэрээний 4.4-т Бусдын газар эзэмшихтэй холбогдсон, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 4.20-д Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад, эрх үүрэг, хариуцлага хүлээх, 6.2-т Энэхүү гэрээгээр эзэмших газрыг хязгаартай эзэмших эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь Газрын тухай хуулийн 48-р зүйлд заасан нөхцөлийг дагаж мөрдөх болно гэж заасан. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбартай холбогдуулан Хамтран ажиллах гэрээний 5.5-д Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн дараагаас Соёолж төвийн барилгад өөрчлөлт гарвал Б тал А талын саналыг хүлээн авах үүрэгтэй. заасан. Энэ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу болзол тавьж хийсэн хэлцэл юм. 44.1.Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ. 44.4.Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нөлөөлөл гэж ярьж байсан. Нөлөөлөлийг ирээдүйд болох нөхцөл гэж үзэж Газрын тухай хуулийн 48.4.Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй гэснийг үндэслэл болгож ярьсан. Ирээдүйд гарах нөлөөлөлөө Газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл хэрвээ уг үндэслэлийг баримтлавал газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулахаар заасан бүхий л нөхцөл нь боломжгүй болоод байна. Дулааны шугамыг байршуулахаар тохирсон. Р ХХК нь Б ХХК-ийн дулааны болон цэвэр усны шугамыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ……… норм дүрмийн 8.3 хүснэгтэд заасан Дулааны сүлжээ газар доор сувагт угсрах үед сувгийн бетонон гадаргуугаас барилга байгууламжийн суурь хүртэлх зай 2 метрээс багагүй байна гэх стандартын шаардлагыг ноцтой зөрчиж байгаа талаар дүгнэлт Р ХХКнь Э ХХК-ийн захиалгаар ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Соёолж өргөтгөлийн барилгын хүрээнд Ажлын зураг төсөл боловсруулах гэрээ төслийн дагуу барилга угсралтын ажилд Зохиогчийн хяналт тавин хамтран ажиллаж байгаа байгууллага бөгөөд Р ХХК-ийн 2021.08.25-ны өдрийн 60/2021 дугаартай Гадна дулаан, цэвэр усны шугамын талаар зохиогчийн дүгнэлт нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийн дүгнэлт тул манай байгууллагын шугам сүлжээг чөлөөлөх үндэслэл болохгүй. Рич М ХХК-ийн ….. дугаартай Гадна дулаан, цэвэр усны шугамын талаар зохиогчийн дүгнэлтийг харвал Э ХХК нь уг шугам сүлжээг өөрсдийн газраар дайран өнгөрч буйг мэдсээр байж Соёолж өргөтгөлийн барилгын Ажлын зураг төслийг манай компанийн шугам сүлжээтэй Монгол Улсын БНБД-д заасан Барилгыг дулааны шугам сүлжээтэй 2м-ээс багагүй зайтай барих дүрмийг зөрчиж 2м дотор ойртуулан барьсан байна. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол, 7.1.Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ, 7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол; 7.3.Барилгын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчинг болон барилга байгууламж ашиглах эрхийг нь дордуулахгүйгээр хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно. 7.5.Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан. Тиймээс Барилгын тухай хуульд заасны дагуу зураг төслийг өөрчилж болно гэж заасан. Заавал барилгыг тулгаж барихгүй, барилгыг өөрчилж барих боломжтой. Барилгын тухай хуулийн 14.1.Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна, 14.1.4.-д зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж заасан байдаг. Э ХХК-ийн эрх ашиг сонирхлыг ноцтой эрсдэлд учруулаагүй бөгөөд харин Э ХХК-ийн Соёолж өргөтгөлийн барилга нь дүгнэхэд М ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-14 хаягт байрлах барилгын дулааны болон цэвэр, бохир усны шугам сүлжээнд аюул учруулж манай байгууллагын хуульд заасан эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М ХХК нь Б ХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нарны зам гудамж, 14 байрт байрлах Соёолж төвийн төвийн зүүн талд байрлах худалдаа, үйлчилгээний барилгыг худалдаж авсан билээ. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа Мк бридж партнерс ХХК-ийн Улаанбаатар 14230, Хан-Уул дүүрэг, ……………хаягт байрлах барилгын цэвэр ус, дулааны шугамтай холбогдуулан Э ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэн 2022.04.22-ны өдрийн 183/ШЗ2022/…. дугаартай шүүгчийн захирамжаар иргэний үүрэг үүссэн байгаа билээ.Э ХХК нь 2022 оны 09 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх, өөрчлөх тухай албан бичгээр МК бридж партнерс ХХК-г хариуцагчаар татаж, М ХХК-ийн Улаанбаатар 14230, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, нарны зам 14 хаягт байрлах барилгын цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраасаа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Харин Э ХХК нь өөрийн Соёолж өргөтгөлийн барилгийг дахин барихдаа хангагч тал буюу УБДС ХК, УСУГ-т мэдэгдэлгүйгээр, дээрх шугам сүлжээтэй холбоотой аливаа шүүхий шийдвэр гараагүй байхад шугам сүлжээг өөрчилсөн, Б ХХК-ийн хэрэглээг хязгаарласан зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байсан нь хавтас хэргийн 71-90 дүгээр хуудас, 2-р хавтаст хэргийн 45-р хуудаст тус тус авагдса дараах бичигт баримтаар нотлогдсон. 2020.10.21-ний Д ТӨХК-д явуулсан 141 дугаартай албан бичиг, 2020.01.22-ны Д ТӨХК-д явуулсан 143 дугаартай албан бичиг, 2020.10.22-ны УСУГ-т явуулсан 144 дугаартай албан бичиг, 2021.05.27-ны өдрийн Дулаан сүлжээ ТӨХК-д явуулсан 54 дугаартай албан бичиг, 2021.06.30-ны Дулаан сүлжээд явуулсан 70 дугаартай албан бичиг, 2021.08.30-ны өдрийн Дулаан сүлжээд явуулсан 89 дугаартай албан бичиг, 2021.10.05-ны өдрийн Дулаан сүлжээд явуулсан 119 дугаартай албан бичиг, 2021.10.05-ны өдрийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт явуулсан 116 дугаартай албан бичиг, Дулаан сүлжээ ТӨХК-ийн 2020.11.02-ны өдрийн 07/…….. дугаартай албан бичгийг хавсралт хувийн хамт, УСУГ-ийн 2021.10.19-ний өдрийн ………. дугаартай албан бичиг, Д ТӨХК-ийн 2021.06.16-ны өдрийн ……. дугаартай албан бичиг, Д ТӨХК-ийн 2021.09.06-ны өдрийн ……. дугаартай албан бичиг, У ТӨХК-ийн 2023.05.02-ны өдрийн …. дугаартай албан бичиг, Э ХХК нь өөрийн Соёолж өргөтгөлин барилгийг дахин барихдаа хангагч тал буюу ХК, УСУГ-т мэдэгдэлгүйгээр, дээрх шугам сүлжээтэй холбоотой аливаа шүүхийн шийдвэр гараагүй байхад шугам сүлжээг өөрчилсөн зөрчлөө одоог хүртэл арилгаагүй байна. Иймд МК бридж партнерс ХХК-ийн У ХК-ийн 2008 он №300 тоот Техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын №… дугаартай Техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021.10.04-ний өдрийн №………… Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг,2009.09.24-ний өдрийн №2 хамтран ажиллах гэрээ, 2021.08.25-ны өдрийн Гадна дулаан, цэвэр усны шугамын талаар зохиогчийн хяналтын дүгнэлт, 2022 оны 03 дугаар сарын Соёолж барилгын фото зураг, 2021.08.20-ны өдрийн Эх газар ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд эзэмшил газар дээрх шугам сүлжээ албадан чөлөөлүүлэх тухай, 2021.08.27-ны өдрийн Газар зохион байгуулалтын албанаас Эх газар ХХК-д албан бичиг, 2022.03.30-ны №…. дугаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар албан бичиг, 2022.03.31-ний өдрийн ……… дугаар албан бичиг, 2022.04.15-ны өдрийн итгэмжлэл, Хан-Ууд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.26-ны өдрийн 183/ШЗ2021/…. дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2022.08.18-ны өдрийн итгэмжлэл, Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээ, төлбөрийн задаргаа, 2023.01.23-ны өдрийн итгэмжлэл, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018.09.14-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшиүүлэх гэрээ, кадастрын зураг, 2009.04.10-ны өдрийн хүсэлт гаргах, 2021.10.04-ний өдрийн гэрээ, 2009.06.23-ны өдрийн 09/11 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Ө ХХК-тай хийсэн 2009 оны 06 сарын 03 өдрийн №…. тоот гэрээний санхүүжилтын тооцоо, 2009.06.05-ны өдрийн дансны хуулга, 2009.07.06-ны өдрийн дансны хуулга, 2009.11.09-ний өдрийн дансны хуулга, 2009.10.20-ны өдрийн дансны хуулга, 2023.04.11-ний өдрийн итгэмжлэл, Шинэ тэрэг плаза төвийн өргөтгөл хувцас угаалгын барилгын зураг болон Соёолж төвийн шинэ барилга, хашаа хоорондын зайг харуулсан зураг 10 хуудас, 2022.04.22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт, 2021.04.05-ны өдрийн 173 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай, 2021.10.04-ний өдрийн №… Э ХХК-иас Б ХХК-д албан бичиг, 2020.07.16-ны өдрийн Соёолж ХХК-иас Б ХХК-д гэрээний биелэлтийг талаар, 2023.05.02-ны өдрийн Эх газар ХХК-иас гэрээний эрх үүрэг ба газар эзэмшигчийн эрх үүргийн талаар тайлбар, 2013.02.07-ны өдрийн №… Б ХХК-д №…. тоот албан бичиг, 2013.03.05-ны өдрийн №.. дугаар Эх газар ХХК-иас Б ХХК-д төлбөрийн тухай, 2013.01.18-ны өдрийн 2012 оны тооцоо, 2020.11.03-ны өдрийн №20/135 дугаар Эх газар ХХК-иас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст, Э ХХК-ийн одоо байгаа барилга, түүнтэй холбоотой зургууд, Б ХХК-тай байгуулсан 2010.02.15-ны өдрийн №3 дугаар гэрээ, Б ХХК-тай байгуулсан 2011.01.10-ны өдрийн №4 дугаар гэрээ, Иргэн Ж.Ц-нтай байгуулсан 2023.04.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах санамж бичиг, у ТӨХК-ийн 2023.04.01-ний өдрийн №…… дугаар техникийн нөхцөл, М ХХК-ийн 2020.05.19-ний өдрийн TH-B344/2020 дугаар техникийн нөхцөл, Эрчим хүчний яамын 2020.07.30-ны өдрийн №58/2020/87 дугаар техникийн нөхцөл, Хас баян ундармал ХХК-ийн Барилга болон хашаа хоорондын хэмжилтийн акт, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбд 30-01-04 эмхэтгэл 2004 он, Эх газар ХХК-ийн хүсэлтийн хариу/Хот байгуулалт, хөгжлийн газар/, Э ХХК-ийн хүсэлтийн дагуу /Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын төлбөр тооцоо нийлсэн акт/ зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч Б ХХК: Хариу тайлбар, 2009 оны Техникийн нөхцөлийн дагуу дулаан, цэвэр усны шугам хоолойг тавих, байрлуулахад Э ХХК-д төлсөн нэг удаагийн төлбөр, 2009.04.10-ны өдрийн зарлагын баримт, 2009.06.15-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, 2009.12.29-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, 2009.09.24-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2009.10.30-ны өдрийн мөнгө төлсөн баримт, 2009.10.30-ны өдрийн баримт, төлбөрийн баримт, 2009.09.01-2009.09.30-ны өдрийн бэлэн мөнгөний няравын тайлан, 2009 онд Дулаан, цэвэр усны шугам хоолой тавих байрлуулахаас өмнө ус хэрэглэсний төлбөрт төлсөн тооцоо, 2008.05.26-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2008.10.16-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2008.10.14-ний өдрийн нэхэмжлэх, Техникийн нөхцөл №300, техникийн нөхцөл №164/07, дулааны шугам эзэмшлийн заагийн зураг, 2010.09.02-ны өдрийн Дугаар 201/2010 Барилга, байгууламжийг ашигалалтад оруулах улсын комиссын акт, 2020.10.16-ны өдрийн Б ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт асуудал шийдвэрлүүлэх тухай, 2020.10.21-ний өдрийн №141 дугаар Б ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт асуудал яаралтай шийдвэрлүүлэх тухай, 2020.10.22-ны өдрийн №… дугаар Б ХХК-иас У ТӨХК-д дулаан тасалдалын тухай, 2020.10.22-ны өдрийн №…. дугаар Б ХХК-иас Ус сувгийн удирдах газарт цэвэр ус хангамжийн тасалдалыг тухай, 2021.05.27-ны өдрийн №54 Б ХХК-иас У ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-нд инженерийн шугам сүлжээг дур мэдэн эвдэлсэн тухай зураг, 2021.06.30-ны өдрийн №70 дугаар албан бичиг, 2021.08.30-ны өдрийн Б ХХК-иас У ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-д хүсэлт гаргах тухай, 2021.10.05-ны өдрийн №119 Б ХХК-иас Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-д асуудал шийдвэлүүлэх тухай, 2021.10.05-ны өдрийн №116 Б ХХК-иас У ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-д дур мэдэн дулаан тасалсан асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх тухай, 2020.11.02-ны өдрийн албан бичиг, 2020.11.01-ний өдрийн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК Эх газар ХХК-д хандсан албан бичиг, 2021.06.16-ны өдрийн №13/…. тоот албан бичиг, 2021.09.06-ны өдрийн №07/… У ТӨХК-иас Б ХХК-д дулаан хангамжийн тухай, 2021.10.11-ний өдрийн Эх газар ХХК-д хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай, 2009.07.24-ний өдрийн Гадна дулаан цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2022.11.28-ны өдрийн итгэмжлэл, 2020.11.01-ний өдрийн Улаанбаатар сүлжээ хувьцаат компаниас Эх газар ХХК-д хуулийг дагаж мөрдөх тухай, 2022.06.30-ны өдрийн албан бичгийн хариу, 2021.10.19-ний өдрийн Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын албан шаардлага, 2009.07.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2009.10.20-ны өдрийн шилжүүлгийн баримт зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.
Хариуцагч М ХХК: 2022.12.30-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, 2023.01.24-ний өдрийн У ТӨХК-иас М ХХК-д дүрэм журмыг мөрдлөг болгох тухай, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.
Шүүхийн журмаар: У ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний төв архив зэргээс баримт гаргуулсан. Г.Баярсайханаас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Б ХХК, М ХХК нарт холбогдуулан цэвэр ус дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46.461.711 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, У ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын …. дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э ХХКхууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах сөрөг нэхэмжлэлийг ХХК гаргажээ.
Хариуцагч Б ХХК Э ХХК-ийн эрх ашиг сонирхлыг ноцтой эрсдэлд учруулаагүй, харин Э ХХК-ийн Соёолж өргөтгөлийн барилга нь М ХХК-ийн барилгын дулааны болон цэвэр, бохир усны шугам сүлжээнд аюул учруулж манай байгууллагын хуульд заасан эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 сарын 09-ний өдрийн …… дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд байрлах, ………. нэгж талбарын дугаартай 4680 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай Э ХХК-нд эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч нь уг газрыг 2005 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа талаар зохигч маргаагүй бөгөөд 2009 оны 9 сарын 24-ний өдрийн 2 дугаар хамтран ажиллах гэрээгээр Э ХХК, Б ХХК нар Соёолж төвийн хашаан доторх Б ХХК-ийн дулааны шугам сүлжээг байрлуулахаар тохиролцож, дулааны шугам сүлжээг байрлуулах хугацааг 2009.09.23-наас 2009.10.13-ны өдөр хүртэл 20 хоног байхаар, газар ашигласны төлбөрт 35.000.000 төгрөгийг Б ХХК Э ХХК-нд төлсөн байна.
Б ХХК 2017 онд БХХК болгон нэрээ өөрчилсөн бөгөөд Хан-Уул дүүргийн ………… тоот хаяг байршилтай автозасвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК-нд 2022 оны 09 сарын 19-ний өдөр шилжүүлжээ.
Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд зааснаар Э ХХК Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ………….. нэгж талбарын дугаартай 4680 м.кв газрыг эзэмшиж байгаа бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан.
Гэтэл Э ХХК 2009 оны 9 сарын 24-ний өдөр өөрийн эзэмшил газраа Б ХХК-ийн шугам сүлжээг байрлуулахдаа Гзарын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөл авалгүйгээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Хариуцагч Б ХХК тухайн шугам, сүлжээ татсан газрын эзэмшигчтэй харилцан зөвшилцөж, шугам сүлжээг байрлуулахдаа 2009.09.24-ний өдрийн гэрээний 5.4-т энэхүү гэрээг байгуулснаас хойш 3 жилийн дараа Соёолж төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал БХХК Э ХХК-ийн саналыг хүлээн авах үүрэгтэй байхаар тохиролцсон.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2-т Эрх бүхий этгээд нь сервитутийг хэрэгжүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч нар нь цэвэр ус дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл Б ХХК тухайн үед өөрийн барилгын шугам сүлжээг өөр газраас татах боломжгүй байсан гэх боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Эдгээр үндэслэлээр Хан-Уул дүүрэг, .., ЭХХК-ийн эзэмшлийн газраас цэвэр ус, дулааны шугамыг чөлөөлөхийг хариуцагч М ХХК-нд даалгаж шийдвэрлэв.
2012 оны №5 Б-07 дугаартай шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуу хуримтлагдсан өр 31.407.600 төгрөг, алданги 15.054.111 төгрөг, нийт 46.461.711 төгрөгийг Б ХХК-иас гаргуулахаар Э ХХК шаардлагын тухайд:
2010 оны 2 сарын 15-ны өдрийн шугам сүлжээг хамтран ашиглах №3 гэрээний 1.3-т А ба Б талын хамтран ашиглах дулааны шугам сүлжээний нийт урт нь 231 м, /төвийн дулааны шугамаас Соёолж төвийн хашаан доторх Б ХХК-ийн шугам салаалсан худаг хүртэл/, 1.4-т Б талын дангаар ашиглаж байгаа шугамын талбай нь 288 м.кв /Соёолж төвийн хашаан доторх худгаас Б ХХК-ийн хашаа хүртэл/, 1.5-д Бохир усны шугам худгийн хамт 61 м /Б ХХК-ийн хашаан доторхи бохирын худгаас бохир усны төвийн шугам хүртэл/ гэж, гэрээний 6.2-т Атал нь газрын болон бохир усны шугам ашигласны төлбөрийг улирлаар нэгтгэн Б талаас нэхэмжилж байна. Б талын ашиглаж байгаа бохир усны шугам, худгийн ашиглалт, засварын зардал 61м нэг бүрийн үнэ 1500 төгрөг, нийт 91.500 төгрөг, А талын эзэмшил дотор Б тал нь шугам сүлжээ байрлуулсан газрын төлбөр 288 м.кв нэг бүрийн үнэ 415 төгрөг, нийт 119.520 төгрөг, нэг сарын зардал 211.020 төгрөг гэж тохирсон байна.
Нэхэмжлэгч Э ХХК-ийн эзэмшлийн 288 м.кв газарт М ХХК-ийн шугам сүлжээ байгаа талаар зохигч маргаагүй бөгөөд Э ХХК, Б ХХК нарын хооронд байгуулагдсан №-5 Б/07 тоот шугам сүлжээг хамтран ашиглах гэрээгээр А, Б талуудын 2009 оны 4 сарын 27-ны өдрийн …. гэрээ, 2009.09.24-ний өдрийн №… хамтран ашиглах тухайд хамаарах заалтуудыг үндэслэн шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, газар ашиглалтын төлбөр зэргийг зохицуулсан.
Уг шугам сүлжээг хамтран ашиглах гэрээг талууд 2010, 2011, 2012 онуудад жил болгон сунгаж байсан бөгөөд Э ХХК 2014 оноос 2022 оны 3 дугаар улирал буюу 2022 оны 9 сар хүртэл хугацааны төлбөрт 31.407.600 төгрөг, алданги 15.054.111 төгрөг, нийт 46.461.711 төгрөгийг Б ХХК-иас шаарджээ.
Уг гэрээний хугацаа 2012.01.01-наас 2012.12.31-нй өдөр хүртэл бөгөөд гэрээг жил болгон сунгаж, хамтран ашиглах шугам сүлжээний хамаарах нийт хэмжээ 602 м/ урт бөгөөд үүнээс Соёолж төвийн хашаанд хамтран ашиглах шугам нь 135 м, Б талын дангаар ашиглаж байгаа шугамын талбай 288 м.кв, бохирын шугам, худаг ашиглалт нь 61 м.кв, хашаанаас төвийн холболт хүртэлх дулааны ил шугам 118 м/урт байх бөгөөд Б тал нь сар төлж байх тогтмол зардал нь 299.120 төгрөг, улирлаар 897.360 төгрөгийг А талын дансанд тушааж, төлбөрийн нэхэмжлэх авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор төлөх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги бодохоор тохирсон.
Талуудын хооронд байгуулсан шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуу Э ХХК 2014 оноос 2022 оны 9 сар хүртэл хугацааны төлбөр шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан.
Э ХХК гэрээний үүрэгт 46.461.711 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 9 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 9 сарын 30-ны өдрөөс өмнөх төлбөр нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх бөгөөд 2019 оны 9 сараас өмнөх төлбөрөө шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүх 2019 оны 9 сарын 30-наас 2022 оны 9 сар хүртэл 19-ний өдөр хүртэл хамтран ашиглах дулааны шугам сүлжээний төлбөрт 12.212.156 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж, Эх гХХК-нд олгож шийдвэрлэв.
Шүүх талуудын хооронд байгуулсан хамтран ашиглах дулааны шугам сүлжээний төлбөрийн 1 сарын 299.120 төгрөг, улирлаар 897.360 төгрөгөөр тооцож, 35 сар 19 хоног буюу 13 улирлын төлбөрийг 11.665.680 төгрөгөөр тооцож, 2022 оны 9 сараас 2023.3.22-ны өдөр хүртэл 203 өдрийн 0.3 хувийн алданги 546.476 төгрөгөөр тооцсон болно.
У ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын …. дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
ХК-ийн №000 дугаар техникийн нөхцөлд Б ХХК-ийн худалдаа, үйлчилгээний барилга СБДүүрэг, 1-р хороо, Э ХХК-ийн Соёолж төвийн зүүн талд дулааны хэрэглээ 0.570 мвт, халаалт 0.270 мвт, сархируулга 0.180 мвт, хэрэгцээний халуун ус 0.120 мвт, гадна дулааны шугамын холболтыг 5-В магистраль, Э ХХК-ийн Соёолж төвийн барилгын салаа шугамын хүчин чадлыг тооцож, өргөтгөн, тусдаа салаа шугам татаж хийх, холболтын цэг дээр байх түрэлт 15 м, шугамын статик даралт 27 м, буцах шугамын даралт 3.0 ата, Улаанбаатар хотын гадна агаарын хамгийн их температур -390 С, энэ үеийн сүлжээний усны темпратурын гарфик 135/700С байна. Дор дурдсан техникийн даалгаварын дагуу зураг төслийг хийх, Холболтын цэгийг зураг төслийн шатанд Э ХХК-тай салаа шугамын хүчин чадлыг тооцож өргөтгөхөөр сайтар зөвшөөрөлцөх ...-р гарчээ.
Ус сувгийн удирдах газрын №…… техникийн нөхцөлд СБД 1-р хороо Соёолж төвийн зүүн талд ахуйн ундааны хэрэгцээ 20.0 м3/хоног, технологийн хэрэгцээ м3/хоног, галын хэрэгцээ 2.5 л/сек, усалгаа м3/хоног, бүгд 20.0 м3/хоног, Соёолж төвийн цэвэр усны шугамнаас зөвшилцөж холбох, ажлын зургийн явцад зөвшилцөх...-р гарчээ.
Э ХХК У ХК-ийн 300 дугаар техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 164/07 дугаар техникийн нөхцөлийг өөрчилсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Дулааны техникийн нөхцөл олгох журмын 2.1-д Иргэн, хуулийн этгээд нь шинээр барилга, объект барих, хуучин барилга объектоо нурааж шинэчлэн өргөтгөх, ачааллыг өөрчлөх болон дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх технологийн шинэчлэл хийх тухай бүрт техникийн нөхцөл олгохоор зохицуулсан.
Техникийн нөхцөлийг өөрчлөхийн тулд холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, техникийн нөхцөл хийлгэх бөгөөд МК б ХХК 300, 164/07 дугаар техникийн нөхцөлийг өөрчилсөн гэх шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байна.
Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч М ХХК У ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулахаар шаардах эрхгүй.
Иймд М ХХК У ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э ХХК хуул зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нарны зам 1, Э ХХК-ийн эзэмшлийн газраас цэвэр ус, дулааны шугам сүлжээг чөлөөлөхийг хариуцагч М ХХК-нд даалгаж, хариуцагч ХХК-иас 12.212.156 төгрөг гаргуулж, Э ХХКгосугай.
2. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2-т зааснаар У ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э ХХК хуул зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460.459 төгрөг, хариуцагч ХХК-ийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 70.200 төгрөг, хариуцагч Б ХХК-иас 210.344 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО