Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/02710

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр                      Дугаар 183/ШШ2024/02710                        Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М*******л” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б*******ид холбогдох 10,381,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагааас 3,499,640 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,881,840 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М*******л” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б*******оос 62,529.72 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД