Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2024/00289

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: “ГФ ББСБ” ХХК-ийн,

Хариуцагч: С.Ж холбогдох,

223610 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 43,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,635 төгрөг, нийт 110,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Ж нь “ГФ ББСБ”-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 223610 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч С.Ж нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг шаардан 86161626 дугаарын утсаар өөртэй нь холбогдоход 2023 оны 6 дугаар сард 150,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг утас харилцаа тасалж өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. С.Жийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 43,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,635 төгрөг, нийт 110,852 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. “ГФ ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон, шаардах эрхтэй байх тул С.Жээс цахим зээлийн гэрээний үүрэгт 110,852 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.   

Нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сшүүхэд гаргасан хүсэлтдээ: “ГФ ББСБ” ХХК нь хариуцагч С.Жээс зээлийн гэрээний үүрэгт 110,852 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,852 төгрөгийг “ГФ ББСБ” ХХК-ийн хаан банк дахь 5129073024 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:      

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.         

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Снь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлжээ.    

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,551 төгрөгийн тал хувь болох 2,275.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 2,275.5 төгрөг, хариуцагч С.Жээс 2,275.5 төгрөг тус тус гаргуулж “ГФ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Жэд холбогдох, 223610 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 43,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,635 төгрөг, нийт 110,852 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ГФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Снэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ГФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,551 төгрөгийн тал хувь болох 2,275.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 2,275.5 төгрөг, хариуцагч С.Жээс 2,275.5 төгрөг тус тус гаргуулж “ГФ ББСБ” ХХК олгосугай.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.        

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА