Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 144

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч. Н.Нармандах

Шүүгдэгч:Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

  Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох 1728000000060 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт буюу Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах замын 36 дахь километрт С.Э-ын бие эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Э-ыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Б.С.Э манайд ирсэн. Тэмээ мал сураглаж ирсэн. Малыг нь би услаад гаргасан байсан. Хоёулаа уулзах юм байгаа шүү гэж би хэлсэн. Тэгээд малдаа яваад өгсөн. Манай малчныг Б.Э-ын зарц гэж хэлсэн байсан. Ханхонгороос буцаад явж байтал 36-ын уулзвар дээр С.Этай уулзсан. Манай малчныг Б.Э-ын зарц гэж яриад яваад байсан гэсэн. Тэгээд би “чи яах гэж тэгж ярьж явдаг юм бэ” гээд ганц хоёр цохьсон. Улаанбаатарлуу гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлж харуулсан. Өөр ярьж хэлэх юм алга

          Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу явдаг засмал замын 36 дахь километрийн гарцын хажууд тэмээ туугаад явж байхадБ.Э машинтайгаа хойд зүгээс ирж таарсан. Тэгээд машинаасаа тал шил архи бариад бууж ирээд чамайг ална эхээр нь би тухайн үедээ тоглож байгаа юм байна гэж бодоод тогоогүй. Тэгсэн чинь машин руугаа буцаж очоод коко кола ундаа бариад намайг чиглэж ирээд над руу ундаа шидсэн. Тэр ундаа нь намайг оноогүй. Тэгээд би өндийгөөд босох гэсэн чинь шууд миний цээж рүү өвдөглөсөн Тэр үед би гэдсээ дараад газарт хэвтсэн. Тэгсэн чиньБ.Э миний хажууд ирж суугаад Ханхонгор суманд архи ууж байгаад ирлээ чамайг ална гэж хэлээд миний шанаа руу нэг удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь биБ.Эт чи яаж байгаа юм бэ гэж асуусан чинь Өгөөмөрийнхөн багийн хурал дээрээ намайг цагаач гэж ярьсан байсан бүгдийг чинь ална гэж хэлсэн. Тэр үед малчин ******* бууж ирээд салгасан. Тэр үедБ.Э миний баруу талын хавирга руу өшиглөсөн. ТэгээдБ.Э газар суусан би ч гэсэн газар суусан. Тэгээд байж байгаад дахиад миний цээж рүү өвдөглөсөн. Тэр үед хачин эвгүй болсон. Тэгээд би газар хэвтсэн, тэгсэн чинь чамайг ална гээд байсан. Гэрчгүй юм чинь гэж хэлээд байсан. Тэгээд намайг босоод ирсэн чинь ташаад газарт унагаасан. Тэгээд хамт манай малчны гэрт очьё гэж хэлэхээр нь хамт очсон. Тэнд очоод намайг бас хэд хэдэн удаа гэдэс, хавирга руу өшиглөж авсан. Тэгээд гэрт ороод байж байталБ.Эын эхнэр нь мал ачина гээд гарсан чиньБ.Э чи гараад мал ачилцаадах гэхээр нь гэрээс нь гараад гэрлүүгээ явсан. Намайг зодохдоо өгөөмөрийнхөн намайг цагаач гэсэн гэж хэлээд зодсон. Өөрөөр намайг зодох шалтгаан байгаагүй. Өөр хэн нэгэн намайг цохиж зодоогүй. Би тухайн үед андуураад Бат-Эрдэнийг Эрдэнэбат гэж хэлсэн МөнБ.Эыг Эрхэмбаяр гэж хэлсэн байна лээ.Б.Э намайг зодсоноос болж миний баруун, зүүн талын хавирганууд хугарсан.Б.Э надаас уучлал гуйсан, залуу хүн согтуу байсан байх гэж бодож байгаа. Намайг дагуулж эмнэлэг авч явсан. Улаанбаатар хотод очиж эмчид үзүүлсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/,

        Гэрч Н.Зоригтбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 23-ны оройБ.Э эхнэр Болорынхоо хамт Бат-Эрдэний гэрт ирж хоносон. Би тэр үед Бат-Эрдэний гэрт амьдарч байсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үедБ.Э, ******* хоёр усанд яваад ирье гэж хэлээд хамтдааБ.Эын машинд суугаад явсан байсан. Тухайн үед би малаа услахаар худаг дээр байж байсан. Тэгээд өдөр мал услаж дуусчихаад Бат-Эрдэний гэрт яваад очиходБ.Э, ******* хоёр С.Э гэдэг хүнтэй хамт ирчихсэн байсан. Би Бат-Эрдэний гэрээр ороод гарахадБ.Э, С.Э гэдэг хүнтэй маргалдаад чанга чанга дуугараад байсан. Намайг гэрт байхад ямар ч гэсэн зодоон цохион болоогүй. Тэгээд биБ.Эын машины порховыг боогоод гэрийн гадаа байсан чиргүүлийг нь зүүгээд мал ачихаар бэлчээрт байгаа мал руу явсан. Би нээх сайн анзаараагүй, согтуу халамцуу байж байх шиг байсан. С.Эын биед ил харагдах шарх сорви байгаагүй. Архи уух нь уучихсан байсан. Гэхдээ айхтар согтуу байгаагүй.Б.Эын эхнэр Болор, Бат-Эрдэний эхнэр нар байсан.Б.Э, С.Эыг цохиж зодсон эсэхийг би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

         Гэрч В.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөрБ.Э манайд эхнэр Болорынхоо хамт ирж хоносон. Маргааш өглөө нь босоод мал услаад ямаа саачихаад намайг гэрт байж байхад С.Э гэдэг Ханхонгор сумын малчин хүн ирээд тэмээнүүд танай худагнаас ус уучихаад явсан байна, хаашаа явав гэж сурчихаад яваад өгсөн. ТэгээдБ.Э Ханхонгор сум руу явах ажил гарлаа хамтдаа яваад ирье гэж хэлэхээр нь хамт явсан. Тэгээд Ханхонгор сумын төвд очоод нэг айлын хашааны гадна очиж зогсоод айл руу яваад орсон. Би машин дотор үлдсэн.Б.Э нээх удаагүй тэр айлаас гараад ирсэн. Тэгээд манай гэрлүү явах гэж байгаад замаараа сумын төвийн дэлгүүрээс 1 шил 500 гр-ын Экс гэдэг архи авсан. Тэр архиа сумын төвийн хойд талд байдаг ногооны талбай дээр очиж нэг хүнтэй хувааж уусан. Гэхдээ дуустал нь уугаагуй талыг нь уусан. Тэр архинаас би 2 удаа л татсан. Надад бол согтож барьсан зүйл байгаагүй. ТэгээдБ.Э бид хоёр Ханхонгор сумаас хөдлөөд шууд манай гэрлүу явсан. Ханхонгор сумаас зүүн урагш давхиад Улаанбаатар хот руу явдаг засмал замын 36 дахь километрийн гарамаар гарах гээд явж байхад С.Э мотоцикль жолоодчихсон өмнөөс гараад ирсэн. ТэгээдБ.Э С.Этай уулзъя гээд амдаад чиглээд яваад очсон. Тэгээд очиж зогсоод уулзсан.Б.Э машинаас түрүүлээд буугаад очсон. Би машинаас буугаад тойроод очиходБ.Э С.Эыг заамдаад зогсож байхаар нь салгасан. Тэгээд машины зөв талд бид гурав газраар суугаад авч явсан хугас архиа гаргаад хувааж уусан. Тэгээд би бие засах гээд босоод машины баруун талд очоод бие засаад эргээд ирсэн чиньБ.Э С.Эыг бөхийлгөөд дарчихсан цээж pvy нь өвдөглөөд цохиж байгаа харагдахаар нь очиж салгасан. Тэгээд салаад манайд очихоор болсон. С.Э мотоциклио жолоодоодБ.Э бид хоёр машинаараа манай гэрлүү явсан. Гэрт очоод С.Э гэрлүүгээ явлаа гэж хэлэхээр нь айлд ирсэн юм чинь цай уугаад яв гэж хэлсэн. Тэгээд С.Э манай гэрлүү ороод цай уусан. Тухайн үедБ.Э С.Эыг чи яахаараа манай малчинг зарц гэх мэтээр янз бүрээр хэлж байдаг юм бэ гээд хэлээд байсан. Манай эхнэр тухайн үедБ.Эыг чи яахаараа хүүхэн шиг олон долоо юм хэлж байдаг юм бэ дуугүй бай гэж загнаж байсан. Тэгээд дуугүй болцгоосон. ТэгээдБ.Эын эхнэр Болор, Зоригтбаатар гэдэг залуу бид нар мал ачихаар мал байгаа газрын бэлчээрлүү явсан. С.Э араас бид нар дээр хүрч ирээдБ.Э малаа ачихаа боль гэж хэлүүлж байна гэж хэлчихээд өөрийнхөө гэрлүүгээ яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

        ШүүгдэгчБ.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн төвөөс Ханхонгор оумын нутагт байх хөдөө мал руугаа эхнэр Болорын хамт очиж малчин Бат-Эрдэний гэрт хоносон. Маргааш өглөө нь босоод Ханхонгор сум орох ажил гараад малчины хамт өөрийнхөө Ланд машинаар явсан. Ханхонгор суманд очоод дэлгүүр ороод 1 шил 500 гр-тай экс нэртэй архи аваад сумаас хойш байх ногооны талбай дээр Энхбилэг гэдэг хүнтэй дэлгүүрээс авсан архиныхаа талыг уусан. Тэгээд өдөр буцаад малчин Бат-Эрдэний гэрлүү явсан. Улаанбаатар хот руу явдаг засмал замын 36 дахь километрийн гарцны хажууханд С.Этай тааралдсан. Би машинаас бууж С.Э дээр очоод “чи яахаараа манай малчинг хүний зарц хийдэг гэж хэлсэн юм бэ” гэж хэлээд уурандаа С.Эыг барьж авсан. Тэр үед ******* машинаас бууж ирээд салгасан. Тэгээд хамтдаа жаахан юм яриад суусан. Тэгээд дахиад маргалдаад би С.Эын дээрээс цээж рүү нь хоёр удаа өвдөглөсөн. Нэг удаа өшиглөсөн. Тэр үед ******* ирээд салгасан. Тэгээд бид гурав хамтдаа Бат-Эрдэний гэрт очсон. Тэгээд удаагүй С.Э гэрлүүгээ яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.06-ны өдрийн 470 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: С.Эын биед баруун 7, 8, 9-р хавирга, зүүн 6, 7-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 17-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 30-31-р хуудас/,

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчБ.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

ШүүгдэгчБ.Э нь хохирогч С.Эын биед хүндэвтэр зэргийн хохирол учруулж, учирсан хор уршиг болон эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг хохирогч С.Эт өгснөөр  шүүгдэгч хохирогч нар эвлэрч, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болсон нь эвлэрлийн гэрээ болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Эрхэмбаатар надаас уучлал гуйсан, залуу хүн согтуу байсан байх гэж бодож байгаа. Намайг дагуулж эмнэлэг авч явсан. Улаанбаатар хотод очиж эмчид үзүүлсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй” гэсэн мэдүүлэг өгснөөр тус тус тогтоогдож байна.

ШүүгдэгчБ.Э нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна.  

         Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.  

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэхүү хэрэгтэй холбогдуулан эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овогтой *******ын Б.Э-ыг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтанБ.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь 1.500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.8, 1.7-д зааснаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгчБ.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА