Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/03076

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/03076 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******гийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* ******* ******* ХХк-д холбогдох 2024.02.05-ны өдрийн Б/106 дугаар тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 000 000 төгрөгийг талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч гардаж авснаас хойш ажлын 2 хоногт багтаан *******гийн эзэмшлийн Голомт банкны 3205109648 дугаартай данс руу 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган шилжүүлж, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэгч нь ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-д ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 318 150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.




 

ШҮҮГЧ                                          Д.ЭНХЦЭЦЭГ