| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/04741/И |
| Дугаар | 183/ШШ2024/01879 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01879
2024 оны 04 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/01879 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ..... давхарт байрлах Н ББСБ ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоот хаягт оршин суух Р-й Н /РД:....../-д холбогдох
3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нарыг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Р.Ннь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэйгээр, ...... тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Дээрх хугацаанд зээлээ төлөөгүй бөгөөд зээлдэгчтэй холбогдож бартераар төлөхөөр тохирсон боловч энэ байдал биелэгдэхгүй явсаар байгаа тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.Тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардаж утсаар холбогдож байсан ба цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 2020 оноос хойш хүү зогсоосон байна. Иймд Р.Н-ээс 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 04 сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Н-нэд холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Н нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрч байна. 2024.05.29-нд 875.000 төгрөг, 2024.06.29-нд 875.000 төгрөг, 2024.07.29-нд 875.000 төгрөг, 2024.08.29-нд 875.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Р.Н-д холбогдуулан 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад зохигчид эвлэрч, хариуцагч Р.Н нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 29-нд 875.000 төгрөг, 2024 оны 06 сарын 29-нд 875.000 төгрөг, 2024 оны 07 сарын 29-нд 875.000 төгрөг, 2024 оны 08 сарын 29-нд 875.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг 70.950 төгрөгийг хариуцагч Р.Н-нээс 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Н-д холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Н нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 29-нд 875.000 төгрөг, 2024 оны 06 сарын 29-нд 875.000 төгрөг, 2024 оны 07 сарын 29-нд 875.000 төгрөг, 2024 оны 08 сарын 29-нд 875.000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг хариуцагч Р.Н-ээс 70.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО