| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00572/И |
| Дугаар | 103/ШШ2024/00470 |
| Огноо | 2024-08-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2024/00470
| 2024 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2024/00470 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын *******-2, ******* ******* оффис, 712 тоотод байрлах, ******* Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 11 тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 177,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Капитал ББСБ ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 177,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* капитал ББСБ ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 188,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй тоот зээлийг банк дахь *******50698093 тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч Б. шилжүүлсэн. Хариуцагч Б.Батболд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусч үндсэн зээлээс 34,308 төгрөгийг хасаж үлдэгдэл 153,692 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 158 хоногийн хүүд 54,456 төгрөгөөс 31,020 төгрөгийг хасаж нийт 23,436 төгрөг, нийт 177,128 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* Капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч зээлийн гэрээний үүргийн биелэлт 177,128 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 177,128 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Б. холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.Батболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 177,128 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 177,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,964 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,982 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамж 2,982 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* Капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ