| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00331/И |
| Дугаар | 152/ШШ2024/00278 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00278
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,923,593.35 төгрөг, нотариатын зардалд 6000 төгрөг, нийт 2,929,593.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь хариуцагч *** банк ХК-тай 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ/48610440 тоот зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулан 2,600,000 / хоёр сая зургаан зуун мянга / төгрөгийг жилийн 16.8%, сарын 1.4% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Онлайн цалингийн зээл авсан. Нэмэлтээр 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/48654211 тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлт 150,000 / нэг зуун тавин мянга / төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/48657429 тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлт 300,000 / гурван зуун мянга / төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 31748673163 тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлт 100,000 / нэг зуун мянга төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01 -ны өдөр ЗГ/48688462 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 100,000 / нэг зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/48693695 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 100,000 / нэг зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаарын сарын 03-ны өдөр ЗГ48703797 тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлт 100,000 / нэг зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/48717801 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 200,000 / хоёр зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/48734281 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 250,000 / хоёр зуун тавин мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/48745535 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 100,000 / нэг зуун мянга/ төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/48745912 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 100,000 / нэг зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/48746360 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 280,000 / хоёр зуун наян мянга төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/48752507 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000 / нэг зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 31748755649 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 100,000 / нэг зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/48767990 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 300,000 / гурван зуун мянга / төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/48765245 тоот зээлийн гэрээ байгуулан нэмэлт 100,000 / нэг зуун мянга / төгрөгийн зээлийг зээлж авсан боловч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөх үүргээ биелүүлэлгүй байна. Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,367,191.12 төгрөг, зээлийн хүүд 474,939.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,400 төгрөг нийт 3,844,531.07 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 166 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2,339,848.83 төгрөг, зээлийн хүү 563,695.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,843.62 төгрөг нийт 2,921,387.79 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд *** банк ХК хариуцагчаас 31748765245 тоот онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн гэрээний үүрэгт:
- Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,339,848.83
- Зээлийн хүүгийн төлбөр: 565,695.43
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,049.43
- Нотариатын үйлчилгээний төлбөр 6000, нийт 2,929,593.35 төгрөг гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б *** банкнаас зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөр болох 2,923,594 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 730,899 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 730,899 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 730,899 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 730,899 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б тайлбартаа танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,929,593.35 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн төлбөрт 2,923,593.35 төгрөг, нотариатын зардалд 6000 төгрөг, нийт 2,929,593.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөрт 2,923,593.35 төгрөг, нотариатын зардалд 6000 төгрөг, нийт 2,929,593.35 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч *** банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Б үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,823 төгрөгөөс 30,911.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,911.5 төгрөг, хариуцагч Б.Б-аас 30,911.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Б нь зээлийн төлбөрт 2,923,593.35 төгрөг, нотариатын зардалд 6000 төгрөг, нийт 2,929,593.35 /хоёр сая есөн зуун хорин есөн мянга таван зуун ерэн гурван төгрөг, гучин таван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч *** банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 61,823 /жаран нэгэн мянга найман зуун хорин гурав/ төгрөгөөс 30,911.5 /гучин мянга есөн зуун арван нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 30,911.5 /гучин мянга есөн зуун арван нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Б-аас 30,911.5 /гучин мянга есөн зуун арван нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** банк ХК-д олгож, 30,911.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР