| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00202/И |
| Дугаар | 152/ШШ2024/00279 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 152/ШШ2024/00279
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Г-ийн,
Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг оролцов.
Нэхэмжлэгч Н.Г-т шүүх хуралдааны товыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Н.Г миний бие Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд Боршоо боомтод албан томилолтоор ажиллах болсон тул 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Г нь Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Б.Б нь 1969 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Бага боловсролтой. Бага наснаасаа аав ээжийн хамт Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж ирсэн. Б.Б 1985 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөж илгээлтээр Лениний зам нэгдэлд ажилд орж малчин болгосон. 1985 оны 8 дугаар сард ажилд орсон ба 1987 оны 8 дугаар capыг дуустал ажиллаад цэргийн албанд татагдсан. 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орохоор ажилласан бичиг баримтаа бүрдүүлэхэд анх ажилд орсон болон ажлаас гарсан тушаал байхгүй гэдэг үндэслэлээр тэтгэврээ тогтоолгох боломжгүй байна. Иймд Б.Б-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 8 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Б.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 849 дүгээр шийдвэрийн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаар шийдвэрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Б.Б-ийн Тэс сумын Лениний зам нэгдэл Ендэрт бригадад 1985 оны 8-12, 1986 оны 2-3, 6-12, 1987 оны 2-8 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 356 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч З.У, Г.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Б.Б-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 8 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Б.Б нь ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Тэрээр 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар 26-ны хооронд 0165 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан цэргийн алба хаасны архивын лавлагаагаар нотлогдож байна.
3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Б.Б-ийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Ендэрт бригадад 1985 оны 8-12, 1986 оны 2-3, 6-12, 1987 оны 2-8 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Б.Б-ийн БНМАУ-ын хүн амын регистрийн картад Тэс сумын Лениний зам нэгдэл, Ендэрт бригадад, адуучин, 1989 онд ажилд орсон гэж тэмдэглэжээ.
4. Шүүхээс гэрч З.У, Г.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.У Би 1983 оноос Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд тэмээ маллаж, 1986 оноос эхлэн хонь маллаж байсан. Манайх Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд Б.Б-тэй нэг бригадад мал малладаг байсан тул Б.Б-ийг мэднэ. Б.Б 1985 оноос илгээлтээр мал дээр гарч манай Ендэрт бригадад хоньчноор ажилд орж, 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж цэрэгт явсан. 1989 онд цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Ендэрт бригадад ажилд орж нэгдэл тарах хүртэл ажилласан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл 1991 онд тарсан. Манай нэгдлийн даргаар Д.Н, Н.Д гэх хүмүүс ажиллаж байсан. Б.Б ээжтэйгээ хамт мал малладаг байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаар шийдвэрийн хуулбараар, гэрч Г.Б Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Цагаантолгой бригадад 1978 оноос мал маллаж эхэлсэн. Голдуу хонь малладаг байсан. 1982 онд цэрэгт татагдаж 1985 онд халагдаж ирээд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд үргэлжлүүлэн ажилласан. Б.Б 1985 оноос Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Ендэрт бригадад мал маллаж эхэлсэн. Б.Б 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Ендэрт бригадад нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 849 дүгээр шийдвэрийн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Б.Б нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 8 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Б.Б-ийн Тэс сумын Лениний зам нэгдэл Ендэрт бригадад 1985 оны 8-12, 1986 оны 2-3, 6-12, 1987 оны 2-8 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Тэс сумын Лениний зам нэгдэл, Ендэрт бригадад, адуучин, 1989 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, гэрч З.У, Г.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 8 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Б-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 8 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР