Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/02840

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор д*******ж, тус шүүхийн шүүх хуралды танхимд хийсэн шүүх хуралдаар,

Нэхэмжлэгч: Улбаатар хот, Баянгол дүүрэг, ******* оршин суух Б******* овогт С*******ийн Ж******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* байрлах Ж* ю* с** групп ХХК-д холбогдох,

113,086,300 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******,

шүүх хуралды нарийн бичгийн даргаар Ж.Ж*******. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралды хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.Ж******* 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр "Ж* Ю* С** Групп" ХХК-ийн Florence Residence төслийн Е блокын ******* орон сууцыг ашиглалтад орох үед нь авах зорилгоор Орон сууц захиалгын FRE 2022/072 тоот гэрээг тус компанитай байгуулсан. Гэрээнд заасны дагуу С.Ж******* 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр уг байрны 1 м.кв-ыг 1,690,000 төгрөгөөр тооцож нийт 72,788,300 төгрөгийг Ж* Ю* С** Групп" ХХК-ийн Х бин дахь ******* тоот дансанд шилжүүлж гэрээг баталгаажуулсан. Уг гэрээний 4.1-д Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багт барьж дуусган Улсын комиссод хүлээлгэн өгнө. гэж заасан. Гэвч 2023 оны 3 дугаар улирал дундаа орсон байхад барилгын суурийн нүх ухсанаас өөр ажил хийгдээгүй байсан. Өнөөг хүртэл уг барилгын суурь нь ч тавигдаагүй байгаа. Компанитай холбоо барьж очиж уулзах гэтэл уг компани нь Хан-Уул дүүрэг ****** тоот хаягтаа байхгүй байсан, утсаар холбогдоход Баянзүрх дүүрэг ****** байрлаж байгаа гэсэн. 2023 оны 09 сарын 29-нд компанийн төсөл хариуцсан борлуулалтын ахлах менежер Н.Г*******тай уулзаж уг барилгын суурь тавигдаагүй байгаа тул гэрээг цуцлах хүсэлтээ өгсөн. Мөн С.Ж*******ын хүсэлтийг авсан эсэх, цаашид ямар арга хэмжээ авах, ямар хугацд төлбөрийг буцаах талаар харилцан ярилцаж, 2023 оны 9 дүгээрсарын 25-ны өдөр гэрээг цуцалж гэрээний 7.1 Гэрээтэй холбоотой маргыг талууд эвлэрлийн журмаар шийдэхийг эрмэлзэх" гэж заасны дагуу маргыг эвлэрлийн журмаар шийдэхийг эрмэлзэж анх гэрээ байгуулахад төлсөн 72,788,300 төгрөгийг буц авах хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Н.Г******* таны гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авлаа, хүсэлтийг бичгээр хүлээн авсан тул бид танай байрыг зарах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ. Борлуулалтын хүснэгтэд зарахад бэлэн болгож цонхыг нээж өгдөг. Улмаар 60 хоногт багтаад таны мөнгийг буц өгнө. Ингэхдээ бидний хариуцлагын асуудлаас үүссэн асуудал учир гэрээний 4.7-д заасны дагуу танаас 1 хувийн торгуулийг авахгүй. Мөн таны төлбөрийг буц олгох хуваарийг компанийн санхүүгийн алба болон удирдлагуудтайгаа ярилцаад мөнгөн хөрөнгийн тооцоондоо үндэслэн гаргаж өгнө гэсэн. Өргөдлийн хариугаа авахаар удаа дараа хандсан ч хариу өгөхгүй байсан тул биечлэн очиж уулзахад төлбөрийн хуваарийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22,788,300 төгрөг байхаар гаргасан. Тохирсон хугацд эхний буцаалтыг шилжүүлээгүй тул 2023 оны 12 дугаар сарын 01-нд компанийн борлуулалтын албанд очиж уулзахад борлуулалтын менежер нь 2023 оны 11 сарын дундуур E блокын ******* орон сууцыг 1 метр квадратыг 3,090,000 төгрөгөөр борлуулах орон сууц захиалгын гэрээ хийгдсэн, харилцагч урьдчилгаа 30 хувь болох 40,000,000 төгрөгийг бэлэн төлж үлдэгдлийг 36 сарын хугацд сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр байгууллагын хувь лизингийн гэрээ хийсэн гэсэн. Үүнээс үзэхэд "Ж* Ю* С** Групп" ХХК нь гэрээний дагуух орон сууцыг өндөр дүнгээр дахин борлуулахаар гэрээ байгуулсан, мөн урьдчилгаа төлбөр авсан боловч С.Ж*******тай тохиролцсоны дагуу ямар ч буцаалтын төлбөр шилжүүлээгүй. Энэ ёс зүйгүй үйлдэл нь "Ж* Ю* С** Групп" ХХК-д цаашид итгэх итгэлгүй болгосон ба менежер Н.Г******* санжүүжилт орж ирээгүй учир та жоохон хүлээгээч гэсэн. Үүнд С.Ж******* мөн л итгэж учир явдлаа доорх байдлаар тайлбарласан, танайх ямар ч байсан 2023 оны 12 сарын 22 гэхэд бүх төлбөрөө барагдуулаарай. Би 2023 оны 09 сард гэрээгээ цуцлаад танайхыг төлбөрийн буцаалтаа өгнө гэсэн хүлээлттэйгээр *******" ХХК-аас зээл авсан. Уг зээлийн эхний төлөлт болчихсон гэдгээ хэлсэн. Мөн нэмж авсан зээлийн гэрээ болон аппликейшны зургийг явуулсан. 2023 оны 12 сарын 15-нд миний Х бин дахь тоот дансанд 10,000,000 төгрөгийн буцаалтыг шилжүүлсэн. 2024 оны 01 сарын 05-ны өдөр мөн 10,000,000.00 төгрөг х бинд дахь тоот дансанд шилжин орж, нийт буцаалтын мөнгө 20,000,000 төгрөг орж ирсэн. Нэхэмжлэгч С.Ж*******ын зүгээс хохирлоо доорх байдлаар үнэлэн нэхэмжлэл гаргасан. "Ж* Ю* С*** Групп ХХК-ийн орон сууцны барилга баригдаж буй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд шинээр баригдаж буй орон сууцны байрын захиалгын хамгийн доод үнэ 1 метр квадрат нь 2,700,000 төгрөг байна. Мөн "Ж* Ю* С*** Групп" ХХК нь миний захиалсан байрыг 1 метр квадратыг 3,090,000 төгрөгийн үнээр буюу нийт 133,086,300 төгрөгөөр дахин борлуулсан гэж борлуулалтын ажилтан нь мэдэгдсэн. Байр борлуулагдсанаас даруй 3 сар өнгөрсөн байна. С.Ж******* одоо 43.07 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 3,090,000 төгрөгөөр захиалахаар байгаа тул зөрүү 60,298,000 төгрөгийн хохирлыг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Байгуулсан гэрээний буцаалтын үлдэгдэл 52,788,300 төгрөг дээр 60,298,000 төгрөгийн хохирол нийт 113,086,300 төгрөгийн хохирлыг барагдуулахаар нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч тал 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.05-ны өдрийн 183/ШШ2024/03315 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024.01.12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-6-7, 9-12/, 2024.01.11-ний өдрийн итгэмжлэл /хх-13/, ХААН бны 2022.07.19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-14/, төлбөрийн буцаалтын хуваарь /хх-15/, 2023.10.16-ны өдрийн ЗГ202310-0288 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуулга /хх-16-17, 18/, 2022.07.19-ний өдрийн FRE2022/072 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-42-44/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2024.03.21-ний өдрийн итгэмжлэл /хх-36/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч С.Ж******* нь хариуцагч Ж* ю* с*** групп ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл 52,788,300 төгрөгийг буц гаргуулах, мөн орон сууц худалдан авах үнийн зөрүү мөнгөний хохирол 60,298,000 төгрөгийн хамт нийт 113,086,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч Ж* ю* с*** групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх ба шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

4. Ж* ю* с*** групп ХХК болон иргэн С.Ж******* нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр FRE2022/072 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч С.Ж******* нь Улбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй Florence Residence хотхоны Е-2 блок **** тоот, 43.07 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,690,000 төгрөг, нийт 72,788,300 төгрөгөөр ашиглалтад орсны дараа хүлээн авах, гүйцэтгэгч Жи юу скай групп ХХК нь орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 42-44/

5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6. Гэрээний захиалагч тал болох С.Ж******* нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээний төлбөр 72,788,300 төгрөгийг хариуцагч Ж* ю* с*** групп ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь ХААН бны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тал нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт дээр дурдсанаар мөнгө шилжүүлсэн болон мөнгөн шилжүүлгийн дүн болох 72,788,300 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. /хх-ийн 14/

7. Нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгэгч тал болох Ж* ю* с*** групп ХХК гэрээнд заасан хугацд орон сууцны барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, орон сууцны барилга баригдаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буц гаргуулахаар шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй байна.

8. Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна гэж заасан байх боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагчийн үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах саналыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ж******* гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буц гаргуулахаар шаардах эрхтэй.

9. Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг цуцлах, төлбөрт шилжүүлсэн мөнгийг буц гаргуулах хүсэлтийг хариуцагч талд бичгээр хүргүүлж, хариуцагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг буц гаргуулах хуваарийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 25,000,000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 22,788,300 төгрөг гэж тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон талуудын хооронд харилцсан цахим шуудангийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 15/

10. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буц төлсөн байх ба нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 72,788,300 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл мөнгийг буц гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас 52,788,300 төгрөгийг буц гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

11. Нэхэмжлэгч нь хариуцагч Ж* ю* с*** групп ХХК гэрээгээр тохирсон хугацд захиалсан орон сууцны барилгыг ашиглалтад оруулаагүйн улмаас орон сууцны захиалгын 1 м.кв-ын үнэ ханш өссөн үндэслэлээр түүний захиалсан байрыг бусдад 1 м.кв-ыг 3,090,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирсон үндэслэлээр өөрт орон сууцны үнийн зөрүү 60,298,000 төгрөгийн хохирол учирсан гэж хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

12. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах асуудал ба ерөнхий тооцоо, тоо баримтад үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тооцооллоор нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчид хандан гэрээг цуцлах саналыг хүргүүлэхдээ орон сууцны захиалгын үнийн зөрүүгээс хохирол шаардах хүсэл зориг илэрхийлээгүй байх ба хариуцагч тал нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний зүйл болох орон сууцыг бусдад өндөр үнээр худалдан борлуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

13. Нэхэмжлэгч нь орон сууцны захиалга буцсаны улмаас төлбөрийн зөрүү мөнгөөр хохирсон гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 60,298,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно

Мөн нэхэмжлэгч байрны ханшны судалгаагаар орон сууцны 1 м.кв-ын үнэ өссөн болох нь нотлогдоно гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч С.Ж******* нь хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалсны дараа бусад этгээдтэй орон сууцны захиалгыг бодитоор хийж үнэ ханшийн зөрүүгээр хохирсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Шүүх хуралды хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барилгын компанийн үйл ажиллагаас шалтгаалж 70,000,000 төгрөгөөр 2 өрөө орон сууц авдаг байсан бол одоо 1 өрөө орон сууц авах боломжгүй болсныг х*******зан үзэж талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд алданги шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн алдангийг шийдүүлэх хүсэлтийг гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч С.Ж******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу алданги тооцон хариуцагчаас гаргуулах шаардлагыг гаргаагүй ба шүүх хэрэг маргыг шийдвэрлэхдээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчийн мэтгэлцэх эрхийг ханган шийдвэрлэдэг болохыг дурдах нь зүйтэй.

15. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ж* ю* с*** групп ХХК-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 52,788,300 төгрөгийг буц гаргуулан нэхэмжлэгч С.Ж*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 60,298,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 723,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлбөл зохих хэмжээнээс илүү төлсөн 19 төгрөгийг буц олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 421,891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ж* ю* с*** групп ХХК-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 52,788,300 /тавин хоёр сая долоон зуун наян найман мянга гурван зуун/ төгрөгийг буц гаргуулж нэхэмжлэгч С.Ж*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 60,298,000 /жаран сая хоёр зуун ерэн найман мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 723,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 19 төгрөгийг буц олгож, хариуцагч Ж* ю* с*** групп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 421,891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ж*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР