Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/01830

 

2024 оны 04 сарын 25 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01830

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Г.Төрболд, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ........ тоотод оршин суух, Ч  овогт Д-ийн Э  /РД......./-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......өөрийн байранд байрлах, ине /РД:...../-т холбогдох

Гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал 19.627.400 төгрөг, 15 сарын цалин 30.477.450 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдасны нөхөн төлбөр 36.572.940 төгрөг, нийт 86.677.790 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ө.М, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь 1996 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбаруудад Аюулгүй үзлэгийн шалгагч, зохицуулагч, газрын тусгай үйлчилгээний шатахуун хяналтын албанд жолоочоор ажиллаж байгаад 2021.03.12-ны өдөр Үйлдвэрлэлийн осолд өртсөн. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны цайны газрын дэргэдэх автомашины грашид албаны машиныг тавих гэж байгаад 2021.03.12-ны өдөр орой 23 цагийн орчим грашийн хаалганд ар дагз руугаа хүчтэй савуулж цохигдон гэмтэж хүнд бэртсэний улмаас баруун нүд нь хараагүй болсон. Ингээд эмчилгээ хийлгээд нэмэр бололгүй 2022.06.10-ний өдрөөс эхлэн уг ослоос үүдэн 2 нүд бүрэн харахаа больсон. Энэхүү үйлдвэрлэлийн ослыг удирдах болон гүйцэтгэх албан тушаалын хариуцлагагүй ажилтнуудын буруутай үйлдлүүдээс болоод үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулан, тухайн үед Холбогдох албан тушаалтан, байгууллагад мэдэгдэлгүй, Үйлдвэрлэлийн ослын акт ч тогтоож өгөөгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул холбогдох маргаан таслах комисс болон шүүхэд гомдол гаргаснаар 2022.06.14-ний өдөр И -ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022.03.04-ний өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.06-ний өдрийн хурлын тэмдэглэл баталгаажуулах тухай 183//Ш32022/.... дугаартай захирамжийг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1 заалтыг үндэслээд Үйлдвэрлэлийн осолд нөхөн бүртгээд Үйлдвэрлэлийн ослын акт болон дүгнэлт гаргаж өгсөн. Миний бие 2022.06.22-ний өдөр ЭХМК-ын хурлаар орж үйлдвэрлэлийн ослын улмаас Н35.6 Торлогийн цус харвалт гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар хугацаагүй тогтоолгосон. Нэхэмжлэгч миний бие ажил олгогч энэхүү ослыг нуун хааж дарагдуулснаас болоод осолд орсон 2021.03.12-ний өдрөөс НДСОТТТХ-ын 19 дүгээр зүйлийн 19.1- д Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно" 19.2-т" Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно" гэж зааснаар ........ хүртэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн тэтгэмж, тэтгэвэр, цалин аваагүй бас дахин хохирсон.

Ажил олгогч уг ослыг нуун дарагдуулсандаа болоод халж чадаагүй юу ямар ч байсан ажлаас халаагүй, ажлаас тушаал гаргаагүй болно. Үүнээс хойш миний бие ямар нэгэн орлогогүй болсон бөгөөд хорвоог харах 2 нүднээсээ салаад зогсохгүй ямар нэгэн орлого байхгүй амьдралаараа ахиад давхар хохирсон. Миний бие хараагүй болсны улмаас энэхүү байдлыг хөөцөлдөж чадаагүй, чадах ч үгүй юм билээ. Үүнээс болоод зүгээр ажлаа хийж байсан манай эхнэр тэтгэвэрт гарах сонирхолгүй байсан ч гэсэн намайг харж асрах гээд өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгоод нэхэмжлэгч миний асран хамгаалагчаар тогтоолгон дээрх асуудлыг уйггүй хөөцөлдсөнөөр 2022.06.14-ний өдөр Үйлдвэрлэлийн ослын актыг тогтоолгож чадсан болно. Үүний дараа ч гэсэн ажил олгогч намайг ажлаас халсан тушаал гаргаагүй ч ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж өгөөгүй мөртөө 2022.12.28-ний өдөр ажлаас халсан тушаал гаргаж өгснийг ........-ний өдөр гардаж аваад ..........-ний өдрөөс ажлаас халсан өдөр болох ..........-ний өдрийн хоорондох нийт 1 жил 6 сар 5 хоногийн цалин хөлс болох 41.791.328 төгрөгийг авах, мөн ......1-ний өдрөөс .........-ний хоорондох 66 ажлын өдрийн лист авсны зөрүү цалин болох 1.872.587,43 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно", Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар гомдлоо байгууллагын болон дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах байгууллагуудад гаргасан. Энэхүү хурлууд дээр мөн нэхэмжлэгч миний бие 2021 онд үйлдвэрлэлийн осолд орсон учраас өөртөө Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан ажил олгогчоос ажилтанд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох хөдөлмөрийн чадвараа 100 хувь хугацаагүйгээр алдсан тул 18 сарын цалин дундаж цалин хөлс болох 50.000.000 төгрөгийг гаргуулахаар гомдлоо нэмэгдүүлсэн. Энэхүү нэмэгдүүлсэн асуудлыг хурлын тэмдэглэлд мөн дурдсан байгаа болно. Нэхэмжлэгч миний бие Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад осол болсон цаг хугацаанд 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, групп тогтоолгосон тохиолдолд ажилласан хугацаанаас хамаарч олгох тэтгэмжийг 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тогтоолгон 2023 оны 01 сард авсан боловч дээрх хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг аваагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.3-т заасныг баримтлаад ажил олгогчоос нэхэмжлээж байгаа болно. Нэхэмжлэлийн утга: Иймд Иргэний нисэхийн үндэсний төвөөс 1...........-ний өдрөөс ажлаас халсан өдөр болох ........-ний өдрийн хоорондох нийт 1 жил 6 сар 5 хоногийн цалин хөлс болох 41.791.328 төгрөг, 2. ........-ний өдрөөс 2021/07/01-ний хоорондох 66 ажлын өдрийн лист авсны зөрүү цалин болох 1,872.5.87.3теrper. 3. хөдөлмөрийн чадвараа 100 хувь хугацаагүйгээр алдсан тул 18 сарын цалин дундаж цалин хөлс болох 50.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч 2023.10.23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа: Эмчилгээний зардал 19.627.400 төгрөг, авч чадаагүй цалин буюу 2021 оны 04 сарын 01-нээс 2022 оны 07 сарын 01-ний өдрийн хүртэлх 15 сарын цалин 30.477.450 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөр 36.572.940 төгрөг, нийт 86.677.790 төгрөгийг гаргуулж, цаашид үйлдвэрлэлийн ослын улмаас зайлшгүй байнга хийлгэх эмчилгээний төлбөрт улирал бүр 3.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Олгогдоогүй цалин буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх 15 сарын цалин 30.477.450 төгрөгийн тухайд Д.Э  нь 2021 оны 3 сард 16 хоног ажилласан. Хэрэгт авагдсан ээлжийн амралт гэх баримтаас харагдаж байна. 2021 оны 4 сард 4 хоног ажилласан байдаг. Энэ өдрөөс хойш өвчтэй байсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан. Бүх баримт нь хэрэгт авагдсан. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эхнэр З.Болормаагийн гаргасан өргөдөл байдаг. Үүнд Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ээлжийн амралт дууссан тул мөн өдрөөс эхлэн 3 сарын цалингүй чөлөө олгож өгнө үү гэсэн байдаг. Уг өргөдлийн дагуу Газрын тусгай үйлчилгээ,шатахуун хангалтын албаны даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б78 дугаар тоот тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд цалингүй чөлөө олгосон. Үүнээс хойш өвчтэй байсан. Өвчтэй байх хугацаанд нь ажлын байрыг нь хадгалж байсан. Оронд нь Д.Мөнх-Эрдэнэ, н.Энхбаатар гэх хүмүүсийг ажлуулж байсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу Д.Э -рын ажлын байрыг хэвээр нь хадгалж байсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30.477.450 төгрөгийг олгох боломжгүй гэж үзэж байна. Эмчилгээний зардлын хувьд Иргэний нисэхийн үндэсний төвөөс газрын тусгай хөгжлийн шатахуун хангалтын албаны даргын Б79 дүгээр тоот тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар 1 сарын дундаж цалингийн 70 хувьтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж болох 1.218.784 төгрөгийг олгосон. Мөн дотоод журамд заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн Б...дүгээр тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 8.1-т заасны дагуу 10.000.000 төгрөгийг олгосон. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн осол гэж хэлээгүй. Сахрын өвчтэй байсан тийм учраас эмчилгээний зардалд тус нэмэр болооч гэсэн өргөдөл бичиж өгсөн. ИНЕГазрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б09 дүгээр тоот тушаалаар Д.Э-т 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж буюу 50.795.751 төгрөгийг өгсөн гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: 2023.05.15-ны өдрийн №74 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр,Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт,2022.02.21-ний өдрийн 2/... дугаар Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн тодорхойлолт, 2021.08.05-ны өдрийн ... дугаар Эрүүл мэндийн сайд С.Э-од өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг,2022.02.21-ний өдрийн Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн тодорхойлолт,2022.10.06-ны өдрийн УИХ-01/9212 Зам, Тээврийн хөгжлийн сайд С.Б-од хүсэлт хүргүүлэх тухай,2021.10.15-ны өдрийн ....... Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг,2022.11.07-ны өдрийн 31 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар,2023.05.19-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,2022.12.26-ны өдрийн Б/154 Д.Эрдэнэ-Очиртой үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Иргэний нисэхийн үндэсний төв Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын тушаал,2022.06.14-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Иргэн Д.Э-ын хүсэлт,2023.05.23-ны өдрийн 01/701 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, 2023.05.23-ны өдрийн 01/700 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт,2023.05.24-ний өдрийн А.. дугаар Д-ийн Э-д харгалзан дэмжигч тогтоох тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж, 2023.08.03-ны өдрийн итгэмжлэл,2023.05.24-ний дөрийн А/.... дугаар Дашийн Эрдэнэ-Очирд харгалзан дэмжигч тогтоох тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж,2023.07.07-ны өдрийн Иргэн Д.Э-рт хариу хүргүүлэх тухай албан бичиг,2023.09.18-ны өдрийн 421 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан бичиг, Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамын албан тоот,2021.04.13-ны өдрийн зарлагын баримт,2021.06.14-ний өдрийн зарлагын баримт,2021.11.05-ны өдрийн зарлагын баримт,2023.03.01-ний өдрийн зарлагын баримт, Д.Эр-рын гадаад паспортын хуулбар,2022.11.28-ны өдрийн 183/ШЗ2022/... дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, зураг,2023.11.20-ны өдрийн 2/941 дугаартай Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн албан тоот,2024.01.24-ний өдрийн улсын хоёрдугаар төв эмнэлэгийн нүд судлалын тасгийн баримт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас, ИНЕГ-ын харъяа ГТҮШ албанд хандсан хүсэлт,ИНЕГ-ын дарга Н.М-нд хандсан хүсэлт, ИНЕГ-ын харьяа И-д хандсан хүсэлт,2023.12.07-ны өдрийн дүрэм шинэчлэн батлах тухай тушаал, ИНЕГ-ын дүрэм, 2022.04.15-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын албан бичиг,2024.02.01-ний өдрийн улсын хоёрдугаар төв эмнэлэгийн тодорхойлолт, 2022.11.15-ны өдрийн........ дугаар Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн яамын албан тоот Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас иргэн З.Б-д хариу хүргүүлэх тухай,зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: 2023.06.06-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, 2014.09.04-ний өдрийн ажилд авах тухай Иргэний нисэхийн ерөнхий газар газрын үйлчилгээний албаны даргын тушаал,2022.12.26-ны өдрийн Б/.. Д.Э-той үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын тушаал,2021.08.16-ны өдрийн Б/..дугаар тэтгэмж олгох тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны даргын тушаал,2022.07.07-ны өдрийн Д.Эрдэнэ-Очирт тусламж олгох тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаал, төлбөрийн даалгавар, 2023.01.27-ны өдрийн Б/.. дугаартай Д.Э-той нэг удаагийн тэтгэмж олгох тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаал,2022.06.14-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2021.08.13-ны өдрийн Б/.. дугаар Д.Э-рт чөлөө олгох тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгэ, шатахуун хангалтын албаны даргын тушаал, 2021.06.30-ны өдрийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтанд ээлжийн амралт олгох хуудас, ээлжийн амралт, 2021 оны 7 дугаар сард амрах ажилтнуудын ээлжийн амралтын хоногийн тооцоо, Төлбөрийн даалгавар, ажиллаж буй даатгуулагчдад 2021 оны 4 дугаар сард /улиралд/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, 2021.04.07-ны өдрийн төлбөрийн даалгавар,2021.06.30-ны өдрийн төлбөрийн даалгавар, ИНҮТ- ГТҮШХА-ны хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж,2021.05.21-ний өдрийн төлбөрийн даалгавар, жагсаалт,2021.05.27-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2021 оны 5 дугаар сард улиралд хөдөлмөрийн чадвар түр алдсаны олгосон жагсаалт,2021.08.30-ны өдрийн төлбөрийн даалгавар,2021.08.26-ны өдрийн нэхэмжлэх,2022.11.04-ний өдрийн Б/131 дугаар Д.М-эй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, ажилд авах тухай даргын тушаал, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан өгсөн байна.

Шүүх Иргэний нисэхийн ерөнхий газар, Эрүүл мэндийн дэргэдэх нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн яам, нэхэмжлэгч Д.  нараас нотлох баримтаар гаргуулан хэрэгт авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч И -т холбогдуулан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал 19.627.400 төгрөг, 15 сарын цалин 30.477.450 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдасны нөхөн төлбөр 36.572.940 төгрөг, нийт 86.677.790 төгрөг, үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажил олгогчоос тодорхой хэмжээний тэтгэмж, зардал төлсөн гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зармыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

И   2020.01.31-ний өдөр Д.Э-той хөдөлмөрийн гэрээ байгуулж, Технологи үйлчилгээний жолооч албан тушаалд томилж, ажиллах хугацаандаа ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад 2021 оны 03 сарын 12-ны өдөр 23 цагийн үед Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны цайны газрын дэргэдэх гаражийн үүдэнд үйлдвэрлэлийн осолд өртсөн байна.

 

Нэхэмжлэгчийг 2021.03.12-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртөснийг Иргэний нисэхийн үндэсний төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Э-ын 2021.03.12-ны орой 23:00 цагийн үед ажлын байрандаа гэмтэл авсан үйлдлийг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-н 2.1.1 заалтыг баримтлан Үйлдвэрлэлийн осолд нөхөн бүртгэхээр акт, дүгнэлт үйлдэж 2022 оны 6 сарын 14-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт тогтоожээ.

 

Улмаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0516904 шийдвэрээр 2022.06.22-ны өдөр Д.Э-рын хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар, хугацаагүйгээр тогтоосон, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв үйлдвэрлэлийн осол тогтоосон актын талаар маргаагүй байна.

 

Ажил олгогч 2022 оны 12 сарын 26-ны өдрийн Б/000 тушаалаар Д.Э Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 0516904 дүгээр шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувиар тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч 2021 оны 4 сарын 01-нээс 2022 оны 7 сарын 1 хүртэл 15 сарын цалин 30.477.450 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Д.Эажлын байранд дээр үйлдвэрлэлийн осолд өртсөн, Иргэний нисэхийн үндэсний төв 2022 оны 6 сард нөхөж үйлдвэрлэлийн осол бүртгэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул энэ хугацааны цалинг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвар алдсны улмаас үйлдвэрлэлийн осол бүртгэсэн талаар хариуцагч маргаагүй, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 01 сарын 27-ны өдрийн Б/00 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны үндэслэн 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 50.795.751 төгрөгийг олгосон тул хөдөлмөрийн чадвар алдсны нөхөн төлбөр 36.572.940 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэж заасны дагуу 36.572.940 төгрөгийг нэхэмжлэгч шаардсан бөгөөд хариуцагч нь 50.795.751 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан гэж заасны дагуу Д.Эрдэнэ-Очирт олгосон байна.

 

Үүнээс үзэхэд Иргэний нисэхийн үндэсний төв Д.Э-т үйлдвэрлэлийн ослын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгоогүй байх тул хариуцагчаас 36.572.940 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Д.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байх тул түүний энэ хугацааны эмчилгээний зардалд 17.000.000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдож, харин онгоцны зардал 2.627.400 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хангах боломжгүй байна.

 

Үйлдвэрлэлийн ослын улмаас цаашид байнга хийлгэх эмчилгээний төлбөрт сар бүр 3.500.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022.02.21-ний өдрийн 2/000 тодорхойлолтоор Д.Э торлогийн судасны гэмтлийн шалтгаант торлог шилэнцэрийн цус харвалт /Н-35.6/ оноштой, BRVO or CRVO болон нүдний арын хэсгийн хүндрэлийг яаралтай ялган оношлохын тулд нүдний торон бүрхүүлийн эмгэгийн шинжилгээ ФАГ-флюорсцейнт ангирграфи болон торлог шилэнцэрийн эмчилгээг гадаад улсад хийлгэхийг зөвлөв, тус эмнэлгийн 2023.11.20-ны өдрийн 2/000 албан бичгээр Д.Э торлогийн судасны гэмтлийн шалтгаант торлог шилэнцрийн цус харвалт оноштой /Н35.6/, сар тутам Луцентис 10мг/мл тарилга эмчилгээ хийлгэдэг, цаашид 2 нүд хамгаалах зорилгоор дээрх тарилгыг курсээр хэрэглэх шаардлагатай, тус эмнэлгийн Нүд судлалын тасгийн эрхлэгч Д.Батжаргал Д.Эрдэнэ-Очир /Н35.6/ оноштой сар тутам Луцентис 10 мг/мл тарилга хийлгэх шаардлагатай, энэхүү тарилга нь нүдний торлог шилхэнцрийн цус харвалтын дахилтаас сэргийлэх үйлчилгээтэй бөгөөд нүдний алимны ширгэх болон бүтцийн өөрчлөлтөөс дам сэргийлгэх үйлчилгээ үзүүлдэг гэжээ.

 

Эдгээр баримт болон өвчтөний карт, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тодорхойлолтуудаар Д.Э нь үйлдвэрлэлийн ослын улмаас торлогийн судасны гэмтлийн шалтгаант торлог шилэнцрийн цус харвалтын улмаас хоёр нүд нь хараагүй болж, Луцентис тарилгыг хийлгэдэг болох нь зарлагын баримтууд, өвчтөний карт, эмчлэгч эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Д.Э нь Луцентис тарилгыг сар бүр хийлгэх нь тогтоогдохгүй, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор курсээр хийх, бусад баримтад жороор олгож хийгдэж байгаа зэргийн үндэслэн хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв Д.Э-н эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг Д.Э буюу түүний харгалзан дэмжигч З.Б-од олгож байхыг даалгах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГ-с 84.050.390 төгрөг гаргуулж, Д.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.627.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГазар нь Д.Э-рын эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг Д.Э буюу түүний харгалзан дэмжигч З.Б-д олгож байхыг даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч И84.050.390 төгрөг гаргуулж, Д.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.627.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГазар нь Д.Э-ын эмчийн жорыг үндэслэн Луцентис тарианы төлбөрийг Д.Э буюу түүний харгалзан дэмжигч З.Б-д олгож байхыг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч И-с 578.202 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

ШҮҮГЧИД Г.ТӨРБОЛД

 

Д.ЭНХЦЭЦЭГ