Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/03143

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/03143 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.*******хцэцэг би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ад холбогдох  16 635 218 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5 545 073 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5 545 073 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 545 073 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 126 төгрөгийн 50 хувь болох 120 563 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас үлдэх 50 хувь болох 120 563 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.




 

ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ