Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/02838

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******** хаягт оршин суух Ж** овогт Ц*******ын Ц******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, -***** оршин суух Х******* овогт А*******ын М******* /Регистрийн дугаар ВЙ86091907/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт хүү 44,168,160 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Ц.Ц*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х /үнэмлэхийн дугаар *******/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж.

ТОДОРХОЙЛОХ нь 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ц******* би 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр А.М*******тэй нотариатын бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулан 131,660,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар 3.8 хувийн хүү тооцож, хэрэв хугацаа хэтэрвэл хоногийн 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр байгуулан, 96,860,000 төгрөгийг дансаар, 34,800,000 төгрөгийг өмнө олгосон зээлд тооцон тухайн зээлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, тухайн зээлийн алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 04114 дүгээр шүүхийн шийдвэр гарч, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд шүүхэд холбогдох нэхэмжлэл гаргаагүй шаардлагын хүрээнд тус зээлийн гэрээгээр хүлээсэн дараах шаардах эрхүүдийг хангуулахаар шүүхэд анх удаа нэхэмжлэл гаргаж байна. дугаартай зээлийн гэрээгээр А.М*******т зээлийн мөнгөн төлбөрийг дансаар шилжүүлсэн 96,860,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангуулан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадсан. Харин хариуцагчид бэлнээр өгсөн 34,800,000 төгрөгийн зээлийн баталгааг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул тус мөнгөн дүнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 04114 дүгээр шүүхийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 96,860,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зээлийн хүүг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ, 1778 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу зээлийн хүү, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь гаргаагүй бөгөөд хуульд заасан үндэслэлийн дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээгээр анхан шатны шүүхийн шийдвэрт хангагдсан үнийн дүн болох 96,860,000 төгрөгийг зээлийн гэрээний 3.3 дахь заалтын дагуу 12 сарын хугацаатай буюу 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртлэх сарын 3.8 хувийн хүү болох 44,168,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний хүү 44,168,160 төгрөг болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 04114 дүгээр шүүхийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 96,860,000 төгрөгийг 1778 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу А.М*******ийн өмч болох Хан-Уул дүүргийн ****** 80.7 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, тус байрны * тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай 2 орон сууц үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад бичгээр хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, /, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.21-ний 101/ШЗ2024/00111 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-4-6/, 2023.12.14-ний нэхэмжлэл /хх-7-8/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.109.25-ны 101/ШЗ2023/04114 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-15-17/, 2022.09.15-ны өдрийн бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ /хх-18/, 2022.09.15-ны өдрийн 1778 бүртгэлийн дугаартай Барьцааны гэрээ /хх-19-20/, 001030272 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-21/, 001030271 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-22/, 2022.09.15-ны өдрийн 2022/0007/000373/0020 дугаартай Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ /хх-34-40/, 2023.01.05-ны өдрийн Зээл төлөх тухай А.М*******ийн гаргасан баталгаа бичиг /хх-41/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-42/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.17-ны өдрийн 101/ШШ2024/00429 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж /хх-48-49/,

3.2. Хариуцагч талаас: итгэмжлэл /хх-50/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-51/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.Ц******* нь хариуцагч А.М*******т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

- 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 44,168,160 төгрөгийг гаргуулах,

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/04114 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн зээлийн үндсэн төлбөр 96,860,000 төгрөг, алданги 2,905,800 төгрөг болон хүүгийн төлбөрт шаардаж буй 44,168,160 төгрөг, нийт 143,933,960 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын бүртгэлийн 1778 дугаартай Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулах.

3. Хариуцагч А.М******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх ба шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

4. Ц.Ц******* болон А.М******* нар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нотариатын бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ, 1778 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, 131,660,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0,3 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.М*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******** хаягт байршилтай 57,89 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хаягт байршилтай 80,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 18, 19-22/

5. Дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх ба зохигч гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна..

7. Ц.Ц******* нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч А.М*******т холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 131,660,000 төгрөг, алданги 65,830,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/041114 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Ц******* нь хариуцагч А.М*******т 96,860,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, 34,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн үндсэн зээлийн төлбөрт 96,860,000 төгрөг, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн алдангид 2,905,800 төгрөг, нийт 99,765,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 97,724,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигч маргаагүй. /хх-ийн 15-17/

8. Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, алдангийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн ч гэрээнд заасны дагуу хүү шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрээр хангасан үнийн дүн болох үндсэн зээлийн төлбөр 96,860,000 төгрөгөөс гэрээгээр тохирсон хүүг 12 сарын хугацаагаар тооцож зээлийн хүүгийн төлбөрт нийт 44,168,160 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

9. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/041114 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Ц******* нь хариуцагч А.М*******т 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 96,860,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нь зээлийн төлбөр 96,860,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзнэ.

10. Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний 3.3-т зээлийн хүү сарын 3,8 хувь гэж заасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 96,860,000 төгрөгөөс гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр хүү шаардах эрхтэй байна.

11. Зээлийн гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай байгуулсан байх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн зээл, алдангийг шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргаж 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/041114 дугаар шийдвэрээр шийдвэрлүүлснээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзэх үндэстэй байх тул зээлийн хүүгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тооцох нь зүйтэй. /хх-ийн 15-17/

Зээлийн хүүг шилжүүлсэн үндсэн зээлийн төлбөр 96,860,000 төгрөгөөс гэрээгээр тохирсон сарын 3,8 хувиар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход нийт 29,445,440 төгрөг /96,860,000 х 3,8 хувь = 3,680,680 х 8 сар/-ийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч А.М*******ээс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээний үүрэгт хүүгийн төлбөр 29,445,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,722,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

13. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/04114 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн зээлийн үндсэн төлбөр 96,860,000 төгрөг, алданги 2,905,800 төгрөгийг, шаардсан хүүгийн төлбөрийн хамт төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1778 дугаартай Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******** хаягт байршилтай 57,89 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ****** хаягт байршилтай 80,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан.

13а. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар барьцааны гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь зээлдэгч А.М*******ийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна. /хх-ийн 21, 22/

13б. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/04114 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээний үндсэн төлбөр 96,860,000 төгрөг, алданги 2,905,800 төгрөг болон энэ шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хүүгийн төлбөр 29,445,440 төгрөг, нийт 129,211,240 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох А.М*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******** хаягт байршилтай 57,89 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хаягт байршилтай 80,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 448,991 төгрөг /378,791 төгрөг + 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 375,377 төгрөг /305,177 төгрөг + 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч А.М*******ээс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээний үүрэгт хүүгийн төлбөр 29,445,440 /хорин есөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,722,720 /арван дөрвөн сая долоон зуун хорин хоёр мянга долоон зуун хорин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/04114 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дугаартай Зээлийн гэрээний үндсэн төлбөр 96,860,000 төгрөг, алданги 2,905,800 төгрөг, энэ шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн хүүгийн төлбөр 29,445,440 төгрөг, нийт 129,211,240 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох А.М*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хаягт байршилтай 57,89 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хаягт байршилтай 80,7 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 448,991 төгрөг /378,791 төгрөг + 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М*******ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 375,377 төгрөг /305,177 төгрөг + 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР