Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 183/шш2024/03149

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/03149 Улаанбаатар хот 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Бодь цамхаг барилга, 13 давхар, 1302 тоотод байрлах, Богд Лизинг ХХК/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р xopoo, Маршал таун олимп гудамж, 0000-р байр,00 тоотод оршин суух, Монгол овогт Уын Б/РД:00000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,486,599.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч У овогтой Б 43029522 тоот санхүүгийн гэрээний үүрэгт 3,486,599.88 төгрөгийг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн агуулга: "Богд Лизинг" ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 43029522 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч У.Б 1,999,900 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, сар бүрийн 10-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, /1,999,900 төгрөгийн үнэ бүхий skyworth 65-зурагт/ хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Б.Б нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээслэгч Б.Б үндсэн зээлийн үлдэгдэл 1,999,900 төгрөг, үндсэн хүү 1,306,040.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,159.73 төгрөг, нийт лизингийн төлбөр 3,478,099.88 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 8500 төгрөг. Тиймээс дээрх төлбөр болох нийт 3,846,599.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76,496 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч У.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.Б миний бие Богд лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 3,486,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,486,600 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Богд Лизинг ХХК нь хариуцагч У.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,486,599.88 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  Богд Лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 3,486,599.88 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч У.Б 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,486,600 төгрөг төлөхөө илэрхийлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна.

Зохигчдыг эвлэрсэн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 3,486,599.88 төгрөг гаргуулах шаардлагыг хугацаа тогтоон хуваан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Богд Лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 3,486,599.88 төгрөг гаргуулахыг хариуцагч У.Б 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,486,600 төгрөгийг төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,496 төгрөгийн 38,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 38,248 төгрөг, төрийн сангийн 1165117377 данснаас 38,248 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, Богд Лизинг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ   Б.ГАНЦЭЦЭГ