Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/02593

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр                       Дугаар 183/ШШ2024/02593                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Д********а байр, **** тоот хаягт оршин суух Б**** овогт М*******гийн Г******* (РД:************)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Б********, **** байр, ** тоот хаягт оршин суух С**** овогт М*******ийн П******* (РД:**********)-нд холбогдох

 

Хүүхдүүдтэйгээ уулзуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М.Г*******,

хариуцагч М.П*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хүүхдүүдтэйгээ уулзуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М.П*******тэй ******* онд танилцаж, ******* оноос хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд ******* оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.И*******т, ******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Г.А******* нар төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод 20** оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр тэ*******эг тогтоож, хүүхдүүдтэйгээ уулзаж болно гэсэн. Тэ*******гийг хугацаа хэтрүүлэлгүй төлдөг, гэвч хариуцагч нь 20** оны 09 дүгээр сараас хүүхдүүдтэй уулзуулаагүй. Гэрт нь очиход амгалан тайван байдал алдагдуулсан гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгч удаа дараа торгуулах арга хэмжээ авагдсан учраас уулзаж чадахгүй байна гэж тодорхойлжээ.

 

2.Зохигч талууд 20** оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “…М.Г******* нь 14 хоногийн амралттай ирэх үедээ 7 хоногийн аль нэг амралтын өдөр хүүхдүүдтэйгээ уулзуулахыг зөвшөөрч байна. М.Г******* нь хүүхдүүдтэйгээ уулзах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, 1-ээс дээш хоногийн хугацаанд авч явахгүй байх, хүүхдийнхээ утсаар 2 цаг тутамд холбоо тогтоох, хүүхдүүдтэйгээ уулзуулсантай холбоотойгоор хэн нэгэн эмэгтэйгээс дайрал ирүүлэхгүй байх, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх, уулзаж чадаагүй өдрөө нөхөж уулзана гэсэн ойлголт байхгүй, шөнө, оройн цагаар хүүхэд авахгүй байх, хүүхдийн дэргэд зүй бус эхтэй нь харьцахгүй, айлаар хэсэхгүй байх (гэр бүл, төрөл садангаас бусад), тааламжгүй хүмүүс цуглуулахгүй байх (гэртээ хүн шавуулахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй), гэртээ танихгүй хүн байлгахгүй байх (гэр бүр, төрөл садангаас бусад), хүүхдүүдээ 21-22 цагт унтуулах, бэлэн бүтээгдэхүүн өгөхгүй хоол бэлтгэж өгөх, дээрх зүйлсээс гажуудвал М.Г*******эс цаашид хүүхдүүдтэй уулзуулахгүй арга хэмжээ авахыг анхааруулж, М.П******* нь тохиролцсон хугацаанд эцэгтэй нь уулзуулах арга хэмжээ авах, М.Г******* нь хүүхдүүдийг дараагийн өдрийн 14 цагт эхэд нь хүргэж өгөх, М.Г******* нь хүүхдүүдээ ирж авах, хүргэж ирэх үүрэгтэй…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, энэ тухай эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгчээ.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт тус тус зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг адил хүлээнэ.

 

3.Зохигч талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4.Харин хүүхдийн асрамжийг тогтоосон байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд зохигч талууд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас ******* оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ган-Эрдэнийн И*******т, ******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ган-Эрдэнийн А******* нарыг эх М.П*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ган-Эрдэнийн И*******т, ******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ган-Эрдэнийн А******* нарыг эх М.П*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г******* нь 14 хоногийн амралттай ирэх үедээ 7 хоногийн аль нэг амралтын өдөр хүүхдүүдтэйгээ уулзуулахыг зөвшөөрч байна. М.Г******* нь хүүхдүүдтэйгээ уулзах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, 1-ээс дээш хоногийн хугацаанд авч явахгүй байх, хүүхдийнхээ утсаар 2 цаг тутамд холбоо тогтоох, хүүхдүүдтэйгээ уулзуулсантай холбоотойгоор хэн нэгэн эмэгтэйгээс дайрал ирүүлэхгүй байх, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх, уулзаж чадаагүй өдрөө нөхөж уулзана гэсэн ойлголт байхгүй, шөнө, оройн цагаар хүүхэд авахгүй байх, хүүхдийн дэргэд зүй бус эхтэй нь харьцахгүй, айлаар хэсэхгүй байх (гэр бүл, төрөл садангаас бусад), тааламжгүй хүмүүс цуглуулахгүй байх (гэртээ хүн шавуулахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй), гэртээ танихгүй хүн байлгахгүй байх (гэр бүр, төрөл садангаас бусад), хүүхдүүдээ 21-22 цагт унтуулах, бэлэн бүтээгдэхүүн өгөхгүй хоол бэлтгэж өгөх, дээрх зүйлсээс гажуудвал М.Г*******эс цаашид хүүхдүүдтэй уулзуулахгүй арга хэмжээ авахыг анхааруулж, хариуцагч М.П******* нь тохиролцсон хугацаанд хүүхдүүдийг эцэгтэй нь уулзуулах арга хэмжээ авах, М.Г******* нь хүүхдүүдийг дараагийн өдрийн 14 цагт эхэд нь хүргэж өгөх, М.Г******* нь хүүхдүүдээ ирж авах, хүргэж ирэх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ган-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД