Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хаягт оршин суух Х******* овогт С*******гийн Б******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хаягт оршин суух Б******* ******* овогт П*******гийн Т******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ****** хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

хариуцагч П.Т*******,

хариуцагчийн өмгөөлөгч Д.О /үнэмлэхийн дугаар /,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тоот үл хөдлөхийг итгэмжлэлээр шилжүүлэн, гэрчилгээний эх хувийг өгч Варьети чуулгын байранд байрлах нотариатчаар гэрчлүүлсэн. Гэтэл хариуцагч нь үл хөдлөхийн гэрчилгээгээ гээгдүүлчихлээ гэж хууран мэхэлж, бичиг баримт хуурамчаар үйлдэн шинээр үл хөдлөх байрны гэрчилгээг гаргуулан авсан байсан. Гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн баримтыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн газар шалгахаар авсан. Улсын бүртгэлийн газраас гэрчилгээг гээгдүүлсэн гэх үндэслэлээр П.Т*******ын нэр дээр шинээр гэрчилгээ Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас олгосон байна гэж хариу өгсөн. Цагдаагийн байгууллагаас шалгах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хариу өгсөн. Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай нотлох баримтыг шүүх шаардвал гаргаж өгнө, хувь иргэнд өгөхгүй гэж хариу өгсөн. Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлж өгчхөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээг гээгдүүлсэн гэх нэрээр шинээр гаргуулан авч хууль зөрчсөн байдаг. Иймд хариуцагчийн нэр дээр болсон тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие тухайн орон сууцыг Би С.Б******* гэдэг хүнээс худалдаж аваагүй, анх А гэдэг хүний зуучилснаар 214 метр квадрат подволын объектыг 2017 онд Ж.А** гэх хүнээс 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд орон сууцны гэрчилгээг Ж.А**гаас өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч орон сууцны бодит эзэмшлийг надад шилжүүлж өгөөгүй. Худалдаж авснаас хойш үл хөдлөх хөрөнгийг надад шилжүүлж өгөөгүй. Би С.Б******* гэдэг хүний өмч гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй. Биет байдлаар шилжүүлж авч чадаагүй учраас худалдсан хүмүүстэйгээ холбогдоод би эзэмшиж чадахгүй байна, та нар үүнийхээ учрыг олж өг, суллаж өгөөч гэхэд нөгөө хүмүүс алга болсон ба олж уулзаад би энийгээ эзэмшмээр байна, эсвэл мөнгөө эргүүлж авъя гэхэд н.А гэдэг хүн би банкны зээлийн барьцаанд тавихаар боллоо, манай ахын зээл бүтэхээ больж, суллаж өгөх боломжгүй, болчихлоо гэсэн. Би мөнгөө авъя гэхэд н.А манай ах гээд С.Б******* гэдэг хүнийг хэлсэн, төрсөн ах гэдэг утгаар хэлсэн үү мэдэхгүй. Банк дээр материал бэлэн болсон байгаа, ажлынхаа хөлсийг татсан юм шиг байна, одоо мөнгө нь ороод ирвэл чам руу шилжүүлнэ гэсэн ч таг болсон. Би ар гэрийн шалтгаанаар гадагшаа ээжийгээ эмчилгээнд авч яваад Хятад улсад асарч байсан. Итгэмжлэл хийж өгөөд явсан. Би эмчилгээ дуусаад ирээд нөгөө хүмүүстэй алинтай ч холбоо барьж чадахгүй болоод нөгөө объект дээр очихоор таг цоожтой хүн байхгүй, А байхгүй, А** байхгүй, С.Б******* гэдэг хүнтэй итгэмжлэл хийхэд уулзаж байсан. Ямар ч мэдээлэл байхгүй байсан учраас энэ хүнийг олж чадаагүй. Улмаар миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж орон сууц Ж.А**гийн өмчлөлд буцаад шилжсэн, 3 шатны шүүхээр шийдвэр гараад хөрөнгийг нь буцаагаад өг, мөнгийг нь буцааж өг гэсэн шийдвэр гарсан. Миний хувьд орон сууцны гэрчилгээг хууль бусаар гаргуулсан зүйл байхгүй. С.Б******* гэдэг хүнийг би огт мэдэхгүй. н.А гэдэг хүнтэй бизнесийн харилцаатай байсан учраас тэр хүнд итгээд С.Б*******д итгэмжлэл хийж өгсөн, мөнгөө авах зорилгоор л итгэмжлэл хийж өгсөн. Энэ орон сууцны өмчлөгч нь хэн бэ гэдгийг 2 шатны шүүхийн шийдвэрээр тогтоочихсон. Анхан шатны шүүх дээр бид нарын нэхэмжлэлийг хүчингүй болгоод, давж заалдах шатны шүүх дээр П.Т*******од 60,000,000 төгрөг олгосон. Дээд шүүх дээр өмчлөлийг нь Ж.А**д шилжүүлэхгүй бол наад процесс чинь болохгүй байна гэдэг агуулгаар улсын бүртгэлийн гэрчилгээг Ж.А**гийн нэр дээр бүртгэхийг даалгасан байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж харж байгаа. С.Б*******гийн гаргасан нэхэмжлэл хангагдах боломжгүй, нэг шүүхийн шийдвэр нөгөө шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн нөхцөл байдал үүсгэж болохоор байгаа. Яллах дүгнэлтийг харахаар Ж.А** нь би зээл аваад өгье гээд авчихсан, н.А өөрийнхөө нэр дээр аваад н.Анугаас мөнгө аваад н.Анугийн нэр дээр шилжүүлж өгөөд н.А**гаас П.Т*******ын нэр дээр шилжихэд хямдхан байдлаар худалдаж байгаа гэдэг агуулгаар шилжүүлж өгсөн. Ж.А** нь С.Б*******г залилсан байхыг үгүйсгэхгүй. Эрүүгийн журмаар тухайн хэрэг нь шалгагдаж С.Б*******, Ж.А** хоёр хохирогчоор явж байгаа. Хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилах боломжтой. Эрүүгийн хэрэг дээр ажиллагаатай холбоотой хариу өгөх боломжгүй байна гээд мэдээлэл авахад хэрэг нь дахиад шүүх рүү шилжсэн байгаа юм байна. Авах гэж байсан зээлийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоочихсон чинь орон сууцны зах зээлийн ханшаар тогтоох ёстой байсан юм биш үү гэсэн санаа гарсан. Эрүүгийн журмаар шалгагдвал энэ асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх хэлцлийн үндсэн дээр бий болсон улсын бүртгэл Иргэний хуулийн 183.1-т заасны дагуу үнэн зөв гэж тооцогдсон гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.24-ний өдрийн 7697 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-3/, 2017.12.25-ны өдрийн итгэмжлэл /хх-4/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5, 6/, Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурорт гаргасан өргөдөл /хх-7/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2024.04.25-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар /хх-17/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 181/ШШ2019/02191 дугаар шийдвэр /хх-18-21/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2103 дугаартай магадлал /хх-22-24/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.11.17-ны өдрийн 001/ХТ2022/01120 дугаартай тогтоол /хх-25-27/, итгэмжлэл /хх-150/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 4/811 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-155-156/

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Шүүхийн тусгай архивын 2023.05.16-ны өдрийн 1488 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019.04.30-ны өдрийн 101/ШШ2019/01254 дугаартай шийдвэр /хх-45-48/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.05.16-ны өдрийн 4680 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023.05.05-ны өдрийн 3071 дугаартай дүгнэлт /хх-50-55/, Монголын нотариатчдын танхимын 2023.06.07-ны өдрийн 451 дугаартай албан бичиг /хх-85/, Шүүхийн Тусгай архивын 2023.06.08-ны өдрийн 1/1758 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 2191 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 2103 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-87, 88-104/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023.08.11-ний өдрийн 4805 дугаартай албан бичиг /хх-106/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.11-ний өдрийн 14865 дугаартай албан бичиг, 2022.12.30-ны өдрийн 181/ГХ2023/00036 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022.12.30-ны өдрийн 487 дугаартай захирамж, П.Т*******ын хүсэлт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023.01.13-ны өдрийн 23420122 дугаартай тогтоол, 2023.02.10-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх-107-129/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.01.17-ны өдрийн 509 дугаартай албан бичиг /хх-134/, Нийслэлийн Архивын газрын 2024.03.26-ны өдрийн 01/404 дугаартай албан бичиг, 2017.12.25-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын нотариатчдын холбооны бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-137-145/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024.04.01-ний өдрийн 1/1788 дугаартай албан бичиг, /хх-147/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024.05.14-ний өдрийн 1/2699 дугаартай албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024.05.09-ний өдрийн 138 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, яллах дүгнэлтийн хавсралт, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл, 2024.05.09-ний 464 дугаартай Яллах дүгнэлт /хх-173-183/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч П.Т*******од холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь итгэмжлэлээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 45а байрны зоорийн хэсэг байршилтай 214 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр хууль бусаар дахин гаргуулан авсан тул уг гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг С.Б******* гэх хүнээс аваагүй, Ж.А**гаас худалдан авч өмчлөх эрхтэй болсон боловч шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг буцаан шилжүүлсэн гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4а. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 46а дугаар байрны зоорийн хэсэгт байршилтай 214 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт О.Цийн өмчлөлд бүртгэсэн, өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөж А.Оийг 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн.

4б. Өмчлөгч А.О нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 205 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ С.Б*******д шилжүүлснийг улсын бүртгэлд 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

4в. С.Б******* нь дээрх үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 278 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Ад шилжүүлснийг улсын бүртгэлд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. С.Б******* нь өмчлөх эрхийн тоот гэрчилгээг хураалгаж хүчингүй болгосон.

4г. Ж.А нь дээрх үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 175 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Ж.А**д шилжүүлснийг улсын бүртгэлд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн.

4д. Ж.А** нь дээрх үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 171 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр П.Т*******од шилжүүлснийг улсын бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн.

4е. П.Т******* нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тухай мэдүүлэг гаргаж, өмнөх гэрчилгээг хүчингүйд тооцож, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр өмчлөх эрхийн гэрчилгээг бичиж олгосон.

4ё. Иргэн С.Б*******гаас Ж.Ад холбогдуулан зээл гаргаж өгнө гэж хуурч түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан гэсэн гомдлыг гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдэж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 50-55/

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Т******* нь хариуцагчаар Ж.А**г татан Баянзүрх дүүргийн ******* хаягт байршилтай 214 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/01254 дугаар шийдвэрээр П.Т*******, Ж.А** нар нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, П.Т******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон үйл баримттай хариуцагч маргаагүй, маргаан бүхий хөрөнгө нь хариуцагч Ж.А**гийн эзэмшилд байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 45-48/,

6а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02191 дугаартай шийдвэрээр П.Т*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.А**д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 60,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2103 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Ж.А**гаас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Т*******од олгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/01120 дугаар тогтоолоор магадлалд нэмэлт өөрчлөлт оруулан магадлалын олгосугай гэснийг ...олгож, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, П.Т*******ын нэр дээрх Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцагч Ж.А**гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгасугай гэж өөрчилсөн байх ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 88-94, 95-99, 100-104/

6б. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2023/00487 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 181/ГХ2023/00036 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 107-129/

7. Нийслэлийн Баянзүрх дүүргийн ****** байрны зоорийн хэсэг хаягт байршилтай 214 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь П.Т******* болохыг бүртгэж, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон байх цаг хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлүүлэгч П.Т******* нь төлөөлөгч С.Б*******д эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 214 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг олгосон үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч С.Б******* нь тус итгэмжлэлийн дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон гэсэн үндэслэлээр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

8. Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.

9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Б******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг А.Отэй байгуулсан 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч 2010 оны 8 дугаар сарын 17-ны тоот өмчлөх эрхийн гэрчилгээ түүнд олгогдсон, С.Б******* нь уг үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Ад шилжүүлснийг улсын бүртгэлд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, С.Б*******д олгогдсон байсан өмчлөх эрхийн тоот гэрчилгээг хурааж хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02191 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2103 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/01120 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, П.Т*******ын нэр дээрх Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***** хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцагч Ж.А**гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэснээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь Ж.А**гийн өмчлөлд шилжсэн байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба дээр дурдсан шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Ж.Анугийн өмчлөлд шилжсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэхэмжлэгч С.Б******* нь уг үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хариуцагч П.Т*******од холбогдуулан өмчлөгчийн эрх хөндөгдсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч С.Б******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн ****** хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан үйл баримт тогтоогдож байх боловч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх П.Т*******ын нэр дээр бүртгэлгүй, түүнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн Ж.А**гийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байхад П.Т*******од холбогдуулан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй холбогдох шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч П.Т*******од холбогдуулан гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***** хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч С.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

12. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

13. Нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хэргийг хавтаст хэрэг байгаа нотлох баримтын хүрээнд эзгүйд шийдвэрлүүлэх талаар шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн тул нэхэмжлэгчийг эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан хариуцагч П.Т*******од холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүргийн ***** тоот ***** хаягт байршилтай, 214 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч С.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР