| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03983/И |
| Дугаар | 183/ШШ2024/02589 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/02589
2024 оны 06 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/02589 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ф*******” ХХК-д холбогдох 9,269,059.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “Ф*******” ХХК нь 2022 онд тээвэрлүүлсэн 2204084, 2205083, 2210036 дугаар бүхий тээврийн хөлсний нэхэмжлэхүүдээс 20** оны ** дугаар сарын 11-ний өдрийн байдлаар “О*******” ХХК-ийн Хас банкны дансанд 1,150 ам.доллар, 47 евро төлөн барагдуулж төлбөрийн үлдэгдлийн алданги нь 575 ам.доллар, 822.5 еврогийн үлдэгдэлтэй бөгөөд 20** оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монголбанкны ханшаар нийт 4,960,510 төгрөг үлдсэнийг баталгаажуулж, үлдэгдэл төлбөрийн алданги болох 575 ам.доллар буюу 1,945,225 төгрөг, 822.5 евро буюу 3,015,285 төгрөгийг 20** оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф*******” ХХК-аас 81,627.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД