Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02759

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы танхимд хийсэн шүүх хуралд*******аар,

Нэхэмжлэгч: Ул*******баатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** хаягт байрлах Ч******* х******* б******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ул*******баатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хаягт оршин суух Б******* овогт Ц*******ийн Х******* /Регистрийн дугаар *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 133,296,282.84 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******,

хариуцагч Ц.Х*******,

хариуцагчийн өмгөөлөгч В.Г /үнэмлэхийн дугаар /,

шүүх хуралд*******ы нарийн бичгийн даргаар Ж.Ж.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралд*******ы хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч******* х******* б******* ХХК нь иргэн Ц.Х*******, Э.М нартай 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй буюу жилийн 24 сарын хүүтэйгээр 60 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Х*******тай 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 19484/01/РА/01-2019 тоот барьц*******ы гэрээ байгуулж, Ц.Х*******ын өмчлөлийн тоот улсын бүртэглийн дугаартай Ул*******баатар хот, Баянзүрх дүүрэг, ****** тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ******* тоот 2500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ******** тоот 2499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул б*******ны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийн төлөлт хийхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан уг хугац*******д уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буц******* төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугац*******д мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буц******* төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Ч******* х******* б******* ХХК үүргийн биелэлтийг шаардах үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугац*******д нь төлөөгүй бол хэтэрсэн хугац*******ы хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугац*******даа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр буюу 2 жил 10 хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан. Гэрээний хугацаа 7 дугаар сард дуусна. 2019 онд зээлдэгч нар зээлээ төлөхгүй хэцүү байдалд орж байсан. Түүнтэй холбоотой зээл хөнгөлөх, хүү зогсоох арга хэмжээ хэрэгжүүлээгүй. Засгийн газраас гарсан шийдвэрүүдээр зөвхөн Засгийн газрын санхүүжилтээр гарсан зээлийн хүү зогссон, хойшилсон. Манай б******* хувийнхаа санхүүжилтээр зээл олгосон учраас хүү зогсоох ажиллагаа хийгээгүй. Зээлээ 100 хувь хаасан хүмүүст зөвхөн нэмэгдүүлсэн хүүгээс бага зэрэг хасдаг байсан. Зээлдэгчид 5 жилийн хугацаатай зээл өгөөд хүү тооцох байсан боловч 3 жилийн хугац*******д хүү тооцсон, 30,000,000 төгрөгийн хүү тооцох боломжтой байсан боловч манайх 2022 онд шүүхэд хандсан тул 2 жилийн хүү тооцогдоогүй, хүүгээс хасах болон хөнгөлөх ямар ч боломжгүй. Ц.Х*******,нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж огт төлөлт хийхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 50,173,006.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,319,210.57 төгрөг, нийт 133,296,282.84 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч тал шүүх хуралд*******ы хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2019 оны 7 дугаар сард Ч******* х******* б*******наас 80,000,000 төгрөгийн зээл авсан. Нэг удаагийн төлөлт хийгээд тэрнээс хойш төлөлт хийж чадаагүй. Ковид-19 цар тахлаас болж Хятад улс хилээ хаагаад барилгын материал зарагдахаа больж би лангуугаа хүлээлгэж өгөөд үйл ажиллагааг зогсоосон. Тэрнээс хойш санхүүгийн боломжгүй байсан тул ямар ч төлөлт хийгээгүй. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 80,000,000 төгрөгийг аваад 6 сарын хугац*******д үндсэн зээлээс чөлөөлөгдөөд 2020 оны 1 дүгээр сараас эхлээд үндсэн зээлийн хүүгээ төлөөд явъя гэсэн гэрээ байгаа. 2019 оны 8 дугаар сард БНХАУ-аас барилгын материал авахаар Хятадын компанитай гэрээ байгуулаад юань болгоод өгсөн. 9 дүгээр сард ачигдана гэсэн хуваарьтай байсан боловч цар тахлаас болж Засгийн газраас тогтоол гаргаж хөл хорио тавьсан. Энэ бол давагдашгүй хүчин зүйлийн хүндэтгэн үзэх шалтг******* байсан. Энийг нотлох шаардлагагүй, нийтэд ил зүйл учраас зээлээ төлөхгүй байх шалтг******* болсон. Хариуцагч үндсэн зээлээ төлье гэж байгаа. Монгол б******* болон Засгийн газраас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байсан талаар баримт байхгүй байгаа учраас шүүх харгалзан үзэж үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа. Анзын хувьд их байна гэвэл шүүх хөнгөлөлт үзүүлж болдог тул Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэж хүүгээс чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр б*******ин дээр очиж зээлээ түр хойшлуулаач гэж хүсэлт өгсөн. Ковидыг тийм уд******* үргэлжилнэ гэж бодоогүй, 01 дүгээр сарын 15-ны үед бид Хятадын Гуанжоуд явж байсан. Тоног төхөөрөмж болон бараа материалууд орж ирэх байх гэж бодоод нэгэнт зээл авчихсан болохоор хүү, алдангиа төлөөд дуусгачихья гэж бодсон. Гэтэл ковид-19 цар тахал гарч эхэлсэн. Би Ч******* х******* б*******ийг тухайн үед намайг шүүхэд өгчихгүй яасан юм бэ гэж бодсон. Тэгсэн бол хүү нь ядаж 100 сая төгрөг дотроо байгаад надад болон Ч******* х******* б*******анд хөнгөн тусах байсан байх. Ковид 2020 оны 01 сараас эхэлж 2022 оны 6 сар хүртэл жил үргэлжилсэн тул зээлээ төлөх боломж байгаагүй. Шүүх өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3,4/, Ч******* х******* б******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, итгэмжлэл /хх-6/, 2019.07.16-ны өдрийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-7-10/, барьц*******ы гэрээ /хх-11-13/, 000683909 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, , дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-15, 16/, Барьцаалбар /хх-17/, Ч******* х******* б*******ны 2019.10.30, 2019.11.15, 2019.11.29, 2020.01.07, 2020.09.22, 2021.11.29-ний өдрийн мэдэгдэл /хх-18-23/, зээлийн тооцоолол /хх-24/, 2019.07.10-ны өдрийн Зээлийн хорооны шийдвэр /хх-79/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-80/, зээлдэгчийн *******ет /хх-81, 82/, 2019.11.25-ны өдрийн Ц.Х*******ын өргөдөл /хх-83/, 2019.06.24-ний өдрийн Ц.Х*******ын хүсэлт /хх-84/, тоот зээлийн дансны хуулга /хх-85-86/, Ц.Х*******ын 2019.12.13, 2020.01.30-ны өдрийн өргөдөл /хх-165, 166/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-170/, Ц.Х*******ын өргөдөл /хх-171/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариуцагч Э.Мийн 2023.04.18-ны өдрийн хариу тайлбар /хх-89/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-96/, Э.Мийн 2023.09.11-ний өдрийн итгэмжлэл /хх-115/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-136/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Ч******* х******* б******* ХХК-ийн 2024.05.09-ний өдрийн ТАХ/12 дугаартай албан бичиг /хх-170/, Ц.Х*******ын Ч******* х******* б*******анд 2024.04.29-ний гаргасан өргөдөл /хх-171/, Ч******* х******* б******* ХХК-ийн 2024.05.20-ны өдрийн ТАХ/20 дугаартай албан бичиг /хх-189/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч******* х******* б******* ХХК нь хариуцагч Ц.Х*******, Э.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 50,173,006.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,319,210.57 төгрөг, нийт 133,296,282.84 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад хамтран хариуцагч Э.Мээс татгалзжээ.

3. Хариуцагч Ц.Х******* зээл авсан талаар маргаагүй боловч, ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс багасгаж, чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж мэтгэлцсэн.

4. Ч******* х******* б******* ХХК болон Ц.Х*******, Э.М нар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, Ц.Х*******тай 19484/01/РА/01-2019 дугаартай Барьц*******ы гэрээг байгуулж, түүний өмчлөлийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай Ул*******баатар хот, Баянзүрх дүүрэг, ****** тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ******* тоот 2500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ******* тоот 2499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьц*******ы гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн болон барьц*******ы гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-10, 11-12/

Дээрх зээлийн гэрээ болон барьц*******ы гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах, барьц*******ы зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугац*******д уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буц******* төлөх үүрэгтэй гэж заасан.

5а. Ч******* х******* б******* нь дугаартай зээлийн данс нээж, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 80,000,000 төгрөгийн зээлийг Ц.Х*******д олгож, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх ба хариуцагч нь зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

5б. Зохигчийн хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээг 60 сарын хугацаатай буюу 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар тохиролцож, зээлдэгч тухайн хугац*******д сар бүрийн 20-ны өдөр зээл, зээлийн хүүг төлөх үүргийг хүлээсэн байх ба эхний 6 сарын үндсэн зээл төлөхөөс чөлөөлж, гэрээнд заасан хугац*******д үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр тохирсон хугац*******д дуусгавар болох байжээ.

5в. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзвэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрт 80,000,000 төгрөг, зээлийн хүүд 61,455,833.14 төгрөг, нийт 141,455,833.14 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байх ба зээлдэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугац*******д зээлийн хүүгийн төлбөрт нийт 1,798,500 төгрөгийг төлж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 85-86/

6. Ч******* х******* б*******наас зээлдэгч Ц.Х*******д 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6287, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7849, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8042, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БХ/50, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БХ/9641, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ТА/19 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч үүргээ биелүүлээгүй байна. /хх-ийн 18-23/

7. Хариуцагч Ц.Х******* нь Ч******* х******* б*******анд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2019 оны 12 дугаар сарын 15-нд үндсэн зээлийн хүүг төлж зөрчил арилгах тухай, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүүг төлөх тухай, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн төлөлтийг хэвийн болгох тухай өргөдөл, хүсэлтийг гаргаж байсан боловч тухайн хугац*******даа зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй байна. /хх-ийн 83, 165, 166/

8. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугац*******д нь төлөөгүй бол хэтэрсэн хугац*******ы хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Б*******, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллаг*******ы тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугац*******д зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч нь зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй.

8а. Зээлдүүлэгч Ч******* х******* б******* нь зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй байна.

8б. Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан нэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

8в. Хариуцагч тал нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугац*******д зээлийн хүүгийн төлбөрт нийт 1,798,500 төгрөгийг төлж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөөр байгаа болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагчийн үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн гэрээг цуцлах шаардлага үндэслэлтэй байна.

8г. Нэхэмжлэгч тал нь зээлдэгч болох хариуцагч нь зээлийг буц******* төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж, хариуцагч тал нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэх тайлбарыг гарган татгалзаж цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

9. Б*******наас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч б******* нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугац*******д уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээх ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугац*******д нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мун хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугац*******д гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх нөхцөлийг зохицуулан хуульчилсан.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-т зээлдүүлэгч зээлдэгчийн дансанд зээлийг шилжүүлсэн өдрөөс эхлэн бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугац*******д ашигласан зээлд хүү тооцогдоно гэж зааснаар зээлдэгч авсан зээлээ хугац*******д нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугац*******д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээжээ.

Ч******* х******* б******* нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зээл 80,000,000 төгрөгийг шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг мөнгөн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 50,173,006.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,319,210.57 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх ба хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан мөнгөн дүнгийн талаар баримтаар үгүйсгэж няцааж маргаагүй.

10. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор Монгол б******* болон Засгийн газраас б*******уудад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байсан тул зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасаж тооцуулах, чөлөөлүүлэх боломжтой гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

10а. Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд төв б******* болон арилж*******ы б*******наас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлийн зориулалт нь хөрөнгө оруулалтын зориулалтаар олгогдсон тул хуулийн уг заалтад хамааралгүй байна. Мөн уг хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр хуульчлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

10б. Мөн дээр дурдсан хуулиар б*******анд зээлийн гэрээний төлбөрийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үүргийг хүлээлгээгүй байх ба нэхэмжлэгч б******* нь Монгол б******* болон Засгийн газраас ковид-19 цар тахалтай холбогдуулан зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргээс тодорхой хэмжээнд чөлөөлөх, хөнгөлөх зориулалтаар хөнгөлөлт авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

10в. Хариуцагч нь коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахал гарсантай холбогдуулан зээлийн хүүг зогсоолгох хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна

11. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн болон барьц*******ы гэрээг байгуулсан Ц.Х*******ыг хариуцагчаар татан зээлийн болон барьц*******ы гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй.

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ц.Х*******аас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, үндсэн хүү 50,173,006.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,319,210.57 төгрөг, нийт 133,296,282.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч******* х******* б******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

13. Нэхэмжлэгч нь хариуцагч төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.Х*******ын өмчлөлийн орон сууц, газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан

13а. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар барьц*******ы гэрээний зүйл болох тоот улсын бүртгэлийн дугаартай Ул*******баатар хот, Баянзүрх дүүрэг, , Ул*******хуаран гудамж,, тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ****** тоот 2500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ******* тоот 2499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг хариуцагч Ц.Х******* өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьц*******ы тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна. /хх-ийн 14, 15, 16/

13б. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн тохиолдолд барьц*******ы зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.Х*******ын өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай Ул*******баатар хот, Баянзүрх дүүрэг, ***** тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум,****** тоот 2500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ******** тоот 2499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 894,631 төгрөг /824,431 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 894,631 төгрөг /824,431 төгрөг, 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Х*******аас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 133,296,282.84 /нэг зуун гучин гурван сая хоёр зуун ерэн зург******* мянга хоёр зуун наян хоёр төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч******* х******* б******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.Х*******ын өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай Ул*******баатар хот, Баянзүрх дүүрэг, ***** тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ****** тоот 2500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн тоот дугаартай Төв аймаг, Баянцогт сум, ******* тоот 2499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 894,631 төгрөг /824,431 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 894,631 төгрөг /824,431 төгрөг, 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ч******* х******* банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР