Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 130

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр 

Шүүгдэгч М.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хад холбогдох эрүүгийн 1730001630115 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, ял шийтгэлгүй,  М.Х.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч М.Х  нь Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хойд дэнж гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой архи уусан үедээ Л.Бтай гудамжинд маргалдан, улмаар түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, гэдэс рүү нэг удаа өшиглөн эрүүл мэндэд нь хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч М.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 сарын 03-ны өдөр Мынд  байхад гаднаас Б, Бж хоёр  орж ирсэн.Тэгээд    архи ууж байгаад гадаа гараад Бж ахтэй  хурдан морь ярьж   маргалдсан.Би   Бж ахыг нэг удаа цохиж, гэдэс рүү нь өшиглөсөн. Маргааш нь Бж ахыг эмнэлэгт хэвтсэн,  цусаар шээгээд байна гэж сонсоод эмнэлэг рүү очсон. Бж ах хагалгаанд орж би эмчилгээний зардалд 397 000 төгрөг төлсөн  гэв.

 

   -Хохирогч Л.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Наран сумын 1 дүгээр багийн Засаг дарга О.Мын шинэ байрны найранд орж Б, М, Х нарын хамт нэг шил 0.75 литрийн Экс архи, хэдэн лааз пиво хувааж уугаад би нэлээд согтоод гарч явсан. Мын гэрээс гарч явахдаа Х бид 2 хурдны морь ярьж байгаад хоорондоо маргалдсан юм. Гэтэл Х намайг заамдаж аваад нүүр рүү нэг удаа цохьж, гэдэс рүү нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Би тэндээс Быд очоод байхад миний гэдсэн дотуур хүчтэй өвдөөд түргэн тусламж дуудаж сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн. Миний биед зодуулсны улмаас давсагны арын хана урагдаж, дотуур цус алдаж, маргааш нь Аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмч нар ирж мэс засал хийсэн. Миний зүгээс Хад гаргах санал гомдолгүй. Эмчилгээ унааны зардалд 397 000 төгрөг төлсөн. Цаашид  эмчлүүлэх шаардлага гарвал бүх зардлыг төлнө гэдгээ тохиролцсон байгаа учир миний зүгээс энэ хэргийг гайгүй талаас нь шийдвэрлэж өгнө үү   гэх /хх-ийн 05-06-р хуудас/

 

-Хохирогч Л.Б цагдаагийн газарт гаргасан хүсэлтэндээ: Наран сумын 1 дүгээр багийн Засаг дарга Л.Б би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус багийн иргэн М.Хад зодуулж биедээ хүнд гэмтэл авч хагалгаанд орсон. Х нь эмчилгээ унааны зардалд 397 000 төгрөгийг төлсөн цаашид эмчлүүлэх шаардлага гарвал эмнэлэгийн зардлыг төлүүлэх талаар тохиролцсон. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 45-р хуудас/

 

-Гэрч Ч.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой найз Бжын хамтаар Наран сумын 1 дүгээр багийн Засаг дарга О.Мын шинэ байшингийн найранд очсон. Биднийг ороход Мынд Х байсан.Бид  дөрвүүлээ нийлээд 1 шил архи хувааж уучихаад  Мынхаас  гарсан.Би шууд гэртээ ирээд нэг их удаагүй байхад гаднаас Бж орж ирэхдээ “Хад зодуулчихлаа, гэдэс өвдөөд байна” гээд нүүр нь хөхөрчихсөн орж ирсэн. Манай эхнэр эмнэлэгт дуудлага өгөхөд эмч ирж өвчин намдаах эм өгөөд явсан. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэгт очиж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, 

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний 410 дугаар дүгнэлтэнд: “1. Л.Бын  биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны хананы урагдал, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.12-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд  хамаарна ..” гэжээ /хх-ийн 15-р хуудас/

 

 -Эмчлүүлэгчийн карт /хх-ийн 21-32/

 

 -Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/

 

 -М.Хын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48-р хуудас/

 

 -М.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч М.Х  нь согтуугаар  2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хойд дэнж гэх газар  Л.Бтай  маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь   хүнд  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Хын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Л.Б, гэрч Ч.Б нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 410 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хавтас хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч М.Хад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул М.Хыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Хын  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10 000 000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

   Шүүгдэгч М.Х  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид эмчилгээний зардалд 397 000 төгрөг төлсөн, хохирогч Л.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч М.Хыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Хыг  10 000 /арван мянган/  нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Хад оногдуулсан торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Хад мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  М.Х  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт  ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид эмчилгээний зардалд 397 000 төгрөг төлсөн, хохирогч Л.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА