| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/03826/И |
| Дугаар | 183/ШШ2024/02964 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/02964
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2024/02964 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Т холбогдох 114,535,982 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Улсын бүртгэлийн Ү-000000000 тоот дугаартай, гэрчилгээний №000000 тоот дугаартай, Улаанбаатар хот, Б дүүргийн 05 дугаар хороо,0-р хороолол /13374/ хд 91-р байр 5 давхарт, 0 тоот байршилтай орон сууцны зориулалттай 45.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжилсэн дүн болох 114,535,982 төгрөгт тооцож бүхэлд нь нэхэмжлэгчид шилжүүлэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800,830 /70,200 730,630/ төгрөгийн 400,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т улсын тэмдэгтийн хураамжид 400,415 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 400,415 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА