| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/02105/И |
| Дугаар | 183/ШШ2024/02963 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2024/02963
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2024/02963 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүргийн 0 дугаар хороо, 0 байр 0 тоотод оршин суух Э /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүргийн 0 дугаар хороо, 0 байр 0 тоотод оршин суух О /РД:0000000/-ын-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э,
Хариуцагч О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э нь хариуцагч О холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Э 1996 онд О танилцан хамтран амьдарч байгаад 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Ингээд бидний дундаас 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүү Н.Д мэндэлсэн. 2013 оноос нөхөр Озан байдал өөрчлөгдөж бидний дунд байнга маргаан гарч хамт амьдрах боломжгүй болж, 2015 оноос бид тусдаа амьдрах болсон. Бид 2024 он хүртэл 10 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд Онь дахин эхнэр авч эхнэр нь жирэмсэн болохыг саяхан олж мэдсэн. Ийм учраас миний бие албан ёсоор гэр бүлээ цуцлуулахаар шийдэж хуульд заасны дагуу эвлэрүүлэн зуучлалд хандсан бөгөөд нэгэнт бид тусдаа амьдраад 10 жил болсон тул эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж дуусгавар болсон. Тусдаа амьдарч байсан 10 жилийн бүхий л хугацаанд миний бие өөрөө хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж, хүүхдийнхээ сургуулийн төлбөр болон дугуйлан сургалт спортын бүхий л зардлыг төлдөг байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг Онь ойлгож мэдэж байсан учраас бид гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд маргаан үүсгэхгүй, сайн дурын үндсэн дээр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан ба мөн гэр бүлээ цуцлуулсан ч эцэг, эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг тул хүү Н.Д цаашид гарах сургуулийн болон хичээлээс гадуурх бүхий л сургалтын төлбөрийн 50 хувийг төлж байх үүргээ Онь ухамсарлаж гэрээ байгуулсан. Иймд бид эд хөрөнгийн маргаангүй бөгөөд гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн сургууль, сургалтын төлбөрийн талаарх асуудлаа эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэсэн ба энэхүү гэрээг шүүхийн шийдвэртээ тусгуулан шүүхийн журмаар батлуулахаар харилцан тохиролцсон болно. Иймд Г.Н гэрлэлтээ цуцлуулж, хүү Н.Д өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах талаар хариуцагчтай харилцан тохиролцсон. Эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсэн байдлаа шүүхийн шийдвэрт тусгуулах талаарх тайлбараасаа татгалзаж байна. гэв.
Хариуцагч Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэжээ.
Хариуцагч Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би ойлгосон. гэв.
Нэхэмжлэгчээс Б.У иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Н.Д төрсний гэрчилгээний хуулбар, Г., Б.Энарын гэрлэлтийн бүртгэлийн 152 дугаартай гэрчилгээний хуулбар, Б.У оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.У иргэний үнэмлэхийн лавлагаа, Олонлог академи бүрэн дунд сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04/69 тоот тодорхойлолт, Мэндсаруул өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00000 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Б.У, О нарын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг шүүхэд гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Н холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Энь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Б Э1996 онд Г овогтой Н танилцан хамтран амьдарч байгаад 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Ингээд бидний дундаас 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүү Н.Дорж мэндэлсэн. 2013 оноос нөхөр Озан байдал өөрчлөгдөж бидний дунд байнга маргаан гарч хамт амьдрах боломжгүй болж, 2015 оноос бид тусдаа амьдрах болсон. Бид 2024 он хүртэл 10 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд Онь дахин эхнэр авч эхнэр нь жирэмсэн болохыг саяхан олж мэдсэн. Ийм учраас миний бие албан ёсоор гэр бүлээ цуцлуулахаар шийдэж хуульд заасны дагуу эвлэрүүлэн зуучлалд хандсан бөгөөд нэгэнт бид тусдаа амьдраад 10 жил болсон тул эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж дуусгавар болсон. гэв.
3.Хариуцагчаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч О нар 1996 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Тэдний дундаас 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н.Д төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч О нар зан харилцаа болон бусад таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж байна.
Мөн гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00100 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа тайлбарласан, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийх шаардлагагүй гэх талуудын тайлбар зэрэг нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгч Б.Эболон хариуцагч Онарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
9.Хүүхдийн асрамжийн тухайд хариуцагч Онь хүү Н.Д асрамжийг эх Б.У үлдэхийг хүлээн зөвшөөрч байх ба талууд энэ талаар харилцан тохиролцож шүүхэд тайлбар гаргаж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Н. эх Б.У асрамжид үлдээх нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч Б.Э нь хүү Н.Д хариуцагч Г.Н тэтгэлэг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба талууд Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлгийг хэмжээг гаргуулах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г. тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
11.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба О нь хүү Н.Д чөлөөтэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Б.У даалгаж шийдвэрлэв.
11.Гэрлэгчид хүүхдийн сургалтын төлбөрийн зохих хувь буюу 50%-ийг хариуцуулах үүрэг хүлээлгэхээр, харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:
- Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээ буюу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу гаргуулах,
- Сургалтын төлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилээс сургалт, дугуйлан, сургалтын төлбөрийн зардлыг Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 38.1-д зааснаар адил тэгш хувааж хариуцана. Үүний тулд одоогоор сургалтын төлбөрийн зардал жилд 14,000,000 төгрөг, дугуйлангийн зардал жилд 6,000,000 төгрөг төлдөг тул энэ хэмжээний зардлын 50%-ийг эцэг О жил бүр хариуцаж төлнө,
- Эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж сургалтын төлбөр, хичээлийн нэмэлт зардлууд нэмэгдсэн тохиолдолд энэ гэрээний 1-р зүйлд зааснаас илүү гарсан зардлыг эцэг, эх тэнцүү хэмжээгээр хариуцаж төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тамир овогт Н болон Суут овогт Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Н.Д эх Б. асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Н.Д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Н тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Онь хүү Н.Д чөлөөтэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Б.У даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар талууд хүүхдийн 2024-2025 оны хичээлийн жилээс сургалт, дугуйлан, сургалтын төлбөрийн зардлыг Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 38.1-д зааснаар адил тэгш хувааж хариуцана. Үүний тулд одоогоор сургалтын төлбөрийн зардал жилд 14,000,000 төгрөг, дугуйлангийн зардал жилд 6,000,000 төгрөг төлдөг тул энэ хэмжээний зардлын 50%-ийг эцэг О жил бүр хариуцаж төлнө, хүүхдийн хичээлийн жилийн сургалтын төлбөр, дугуйлангийн төлбөрийг 50/50 хувиар хариуцаж, эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж сургалтын төлбөр, хичээлийн нэмэлт зардлууд нэмэгдсэн тохиолдолд илүү гарсан зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА