| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01578/И |
| Дугаар | 183/шш2024/03146 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 183/шш2024/03146
2024 оны 07 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/03146 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Викториа таун хотхон, 205 байр, 02 тоот хаягт байрлах, СӨХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар xopoo, Викториа таун хотхон, 205 байр, 52 тоотод оршин суух, С овогтА М/РД:00000/-д холбогдох,
СӨХ-ны төлбөр 856,108.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СӨХ-ны төлбөр болон түүнтэй холбоотой зардал бүгд 856,108.40 төгрөг гаргуулж өгнө үү. Манай СӨХ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажилласан ба тус хотхоны 205-р байрны 52 тоотод оршин суух А.М нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас 2022 оны 01-р сараас 2023 оны 12-р сарын нийт 22 сарын СӨХ-ны төлбөр болох 818,400.00 төгрөг, банкны хураамж 200.00 төгрөг, нотариатын зардал 13,000.00 төгрөг, тэмдэгтийн хураамж 24,508.40 төгрөг бүгд 856,108.40 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Алтангэрэл овогтой М нь СӨХ-ны нэхэмжлэх болох 256,110 төгрөгийг төлөхийг хүлээх зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 24-ний дотор төлж дуусгана. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СӨХ нь хариуцагч А.Мд холбогдуулан СӨХ-ны төлбөр 856,108.40 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага болох СӨХ-ны төлбөр 856,108.40 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч А.М бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, мөн хуулийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох СӨХ-ны төлбөр 856,108.40 төгрөг гаргуулахыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага СӨХ-ны төлбөр 856,108.40 төгрөг гаргуулахыг хариуцагч А.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,508 төгрөгийн 12,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мэс улсын тэмдэгтийн хураамжинд 12,254 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 12,254 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ