Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/04135

 

 

 

 

 

 

 

 

 

2024 8 19 *******4/ШШ2024/04135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ******* ******* /РД *******/-гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Политехникумыг техник механикийн мастер багш мэргэжлээр төгсөөд, Боловсролын яамны сайдын тушаалаар Говь-Сүмбэр аймгийн 2 дугаар сургуульд хөдөлмөрийн багшаар хувиарлагдан, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. 2004 онд гэр орон минь шатаад бүх бичиг баримт, зураг хөрөг, баярын бичиг зэрэг зүйлс устсан. Одоо би 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр, холбогдох баримтууд байхгүй учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага үүсч байна. Тухайн үед би сарын 400 төгрөгийн цалин авдаг байсан, 1982-1985 онуудад цэргийн алба хааж байсан юм. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Сүмбэр сум /одоогийн Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум/-ын 2 дугаар сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суудаг болох нь ******* дүүргийн ******* дугаар хорооны Зохион байгуулагчийн тодорхойлолт болон түүний иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Сүмбэр сум /Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум/-ын 2 дугаар сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан Говь-Сүмбэр аймгийн Төрийн архивын газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч Д.*******гийн 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 6 дугаар сарыг дуустал, 1990 оны 8 дугаар сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургуульд ажиллаж байхдаа авч байсан гэх цалингийн тодорхойлолт,

Шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан -ын ...би 1986-2012 оныг дуустал хугацаанд тухайн үеийн нэршлээр Дорноговь аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургууль, одоогоор бол Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд технологийн багшаар ажиллаж байсан. Энэ үед Д.******* нь тус сургуульд технологийн багшаар хамт нэг танхимд ажиллаж байсан. Анх 1988 онд ажилд орж байсан бөгөөд 1992 оны намар ажлаасаа гараад Улаанбаатар хот руу явсан байсан. 2 дугаар сургуульд 1988-1992 онд технологийн багшаар ажиллаж байсан нь үнэн. Д.******* нь Говь-Сүмбэр аймагт айлын хүргэн болж ирээд энд ажиллаж байсан. Надад хамт авахуулсан зураг байхгүй ... гэх,

Гэрч ...Д.******* нь 1988-1992 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын 8 жилийн сургуульд тухайн үеийн нэршлээр эрэгтэй хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед би тус сургуульд математикийн багшаар хамт ажиллаж байсан бөгөөд миний дааж байсан 6а ангийн хөвгүүдэд хөдөлмөрийн хичээл ордог байсан. Тэгээд 1992 оны зун амралтаа аваад намар нь ирээгүй ажлаасаа гарсан байсан. Улаанбаатар хотод ажиллаж, амьдрахаар явсан байсан ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******г Дорноговь аймгийн Сүмбэр сум /одоогийн Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум/-ын 2 дугаар сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ