| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04413/И |
| Дугаар | 183/ШШ2024/02730 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02730
2024 оны 06 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/02730 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Ганцэцэг, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* гудамж, ******* ******* ******* байранд байрлах ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, гудамж дугаар байр, тоот хаягт оршин суух Соод овогт Цэсэнгийн /РД:/-д холбогдох,
Төрд учруулсан хохирол 12 190 036 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ц.ид холбогдуулан төрд учруулсан хохирол 12 190 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц. нь Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргаар ажиллаж байхдаа 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 388 дугаар ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, тус улсын бүртгэлийн ерөнхий ******* Бүртгэл хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч н.ийг уг тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн. Энэ чөлөөлснийг эс зөвшөөрч н. шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 242 дугаар, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолуудаар н.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж дээрх тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгоод түүнийг Улсын бүртгэлийн ерөнхий ******* холбогдох албан тушаал дээр томилохоор шүүхийн шийдвэр гарсан байдаг. Эдгээр шүүхийн шийдвэр гарсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслээд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаар хөрөнгө хуваарилах тухай тушаалын дагуу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тусгасан 6 806 357 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр н.т төлсөн. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөр байгаа. Түүнчлэн н. нь буцаагаад Улсын бүртгэлийн статистикийн ерөнхий ******* даргын тушаалаар 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/309 дугаар тушаалаар жирэмсэн болон амаржсаны амралттай хүний оронд түр шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлэн томилогдсон. Шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлэн томилогдсоныхоо дараа н. нь анх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эргүүлэн томилогдсон өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж иргэний шүүхэд хандсаны дагуу Иргэний шүүхийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны 824 дугаар магадлал гарсан. энэ магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгох нь зүйтэй гэж гарсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслээд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1277 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу н.т 5 383 679 төгрөгийг олгосон. ******* ******* ******* төрд учирсан төрийн ******* 4000 орчим төрийн байгууллага бөгөөд 220 000 орчим төрийн албан хаагч байгаа. ******* ******* ******* эдгээр байгууллага, албан тушаалтнаас ямар албан хаагчийг төрийн албанаас халж, чөлөөлж байгаа талаар мэдэх боломжгүй. Түүнчлэн ямар шүүхийн шийдвэр гараад түүнээс төрд хохирол учирч байгааг нэг бүрчлэн мэдэх боломжгүй. Ийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдаас шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө олгогддог учраас тухайн 2022 оны 4 сард ******* ******* *******өөс Хууль зүй, дотоод хэргийн яам руу танай сайдаас гаргасан тушаалыг манайд ирүүлээч, хэдэн төрийн албан хаагчтай холбоотой хэдэн төгрөг улсаас гарсан бэ гэдэг дээр хяналт тавих зорилгоор гэсэн албан бичгийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сайдын тушаал ирсэн. Сайдын тушаал дээр хэзээний ямар шүүхийн шийдвэр үндэслээд хэнд хэдэн төгрөг олгосон талаар дурдсан байдаг. Үүнийг үндэслээд шүүхийн тусгай архиваас тухайн тушаалд тусгагдсан шүүхийн шийдвэрийг шүүхийн тусгай архиваас авсан. Улмаар Шүүхийн тусгай архиваас авсных нь дараа баримтуудыг үндэслэж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газраас н.тэй холбоотой төрийн албанаас анх чөлөөлсөн 388, 389 дүгээр тушаал болон н.тэй холбогдох баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас манайх татсан. Эдгээр баримтуудыг ирсний дараа ******* ******* *******өөс Ц.ид 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 04/1236 дугаарт мэдэгдэл хүргүүлсэн. Та төрд ийм хохирол учруулсан байна, энэ хохирлоо нөхөн төлөөч гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. ******* ******* ******* Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу шаардах эрхээ мэдсэн цагаасаа шаардлагыг хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэл гаргасан цаг хугацааны хувьд мэдэгдэл хүргүүлээд дараа нь 6 дугаар сарын 9-ны өдрийн дотор гэсэн. Үүнээс хойш 8 дугаар сарын 22-нд мэдэгдлийг гаргаад шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Тэгэхэд ******* ******* *******ийн ээлжийн амралтууд эхэлсэн учраас нэхэмжлэгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие зурж баталгаажуулдаггүй учраас ******* ******* *******ийн дарга эзгүй учраас цаг хугацаа хойшилж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Мэдсэн цагаасаа эхлээд шаардлагаа хүргүүлсэн. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2019 онд гарсан 1277 дугаар тушаалын дагуу 5 800 000 төгрөг гарсан учраас ******* ******* ******* 8 сард гаргасан нэхэмжлэлтэйгээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нийт 12 190 000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь шүүхийн шийдвэрийн дагуу н.т олговрыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 186 дугаар тогтоолын дагуу 6 806 357 төгрөгийг, мөн 2018 оны Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 824 дүгээр магадлалаар 5 383 679 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт бусдын эрх, үүргийг гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Мөн 76.2-т хууль дүрмээр заагаагүй, шаардах эрхийн эрх зөрчигдсөн хэрэгт зөрчигдсөн тухай мэдсэн эсвэл мэдэх ёстой байсан гэдэг энэ хугацаанаас эхэлж тоолно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харж байна. Өөрөөр хэлбэл, ******* ******* *******ийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 187 дугаар тогтоолын дагуу 6 000 000 төгрөг, мөн давж заалдах шатын шүүхийн 824 дүгээр магадлалаар нийтдээ 12 000 000 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэж харж байна. Гэтэл ******* ******* *******өөс Хан-Уул дүүргийн шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байхад Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч татгалзах эрхтэй гэж заасны дагуу татгалзаж байгаа. Мөн гэм буруугийн тухайд бол 2002 оны ******* ******* тухай хуулийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хуулийн төрийн хариуцлагаас заасан. Мөн Иргэний хуулийн 492.2, 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд хүрээ зөрчсөн бол үүнтэй холбоотой хуулийн этгээд буюу төр хариуцна гэж заасны дагуу төрийн хариуцна. Мөн Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу шууд санаатай болон илтэд болгоомжгүй хандсан бол шаардах эрх үүсдэг. Гэтэл Ц.ийн хувьд ******* ******* 387 дугаар тогтоолын дагуу орон тоог 155 болгон цөөрүүл гэсний дагуу тогтоол тушаалуудаа гаргасан байдаг. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий ******* хэмжээнд ажиллаж байсан 196 ажилтныг 388 дугаар тушаалаар бүгдийг нь чөлөөлөөд, 389 дүгээр тушаалаар 152 ажилтныг буцаан томилсон байдаг. Үүнтэй холбоотойгоор шинэчлэн баталсан. Ц. нь бол Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргаар ажиллаж байхдаа н.ийг ажлаас чөлөөлөх үүднээс шууд санаатай хэлбэрээр болон төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй гэж харагдаж байна. Гэм буруугийн хэм хэмжээний хувьд Иргэний хуулийн 229.2-т заасны дагуу гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн эрх ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзнэ гэж заасан дагуу үүнийг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн хуулийг төсөөтэй хэрэглэхийн хувьд нийтдээ ******* ******* *******өөс Ц.ид холбогдуулан 7 нэхэмжлэлээр 56 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2015 оны 388 дугаар тушаалтай холбоотойгоор нийтдээ тусдаа 4 нэхэмжлэлээр 30 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134.1 дэх хэсэг, шинэчилсэн хуулийн 130.1-д заасны дагуу хохирлын дээд хэмжээг 6 сараас доош, дээш хэмжээгээр бол хэтрүүлж хохирохгүй гэж заасан харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2023.08.25-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* *******ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.02.22-ны өдрийн ******* ******* *******ийн 71 дугаар тогтоол, 2023.06.02-ны өдрийн ******* ******* *******ийн 04/1236 дугаар албан бичиг, 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын 388 дугаар тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас чөлөөлөгдсөн албан хаагчдийн нэрс, 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын 389 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газарт томилогдсон албан хаагчдийн нэрс, 2016.02.03-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр шийдвэр, 2016.04.14-ний өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0242 дугаар магадлал, 2016.05.30-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 187 дугаар тогтоол, 2018.06.20-ны өдрийн Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/121 дугаар тушаал, төлбөрийн хүсэлт, 2018.02.05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/00322 дугаар шийдвэр, 2018.04.02-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00824 дүгээр магадлал, 2012.12.19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын А/1277 дугаар тушаал, Шүүхийн шийдвэрийн дагуу олгох цалин хөлсний нөхөх олговрын жагсаалт, төлбөрийн хүсэлт, 2016.07.19-ний өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий ******* даргын Б/309 дугаар тушаалыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-40, 62-29 тал/
4. Хариуцагчаас: 2024.02.23-ны өдрийн 0221 дүгээр итгэмжлэл, 2024.03.26-ны өдрийн итгэмжлэл, 2023.09.01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/15499 дүгээр шүүгчийн захирамж, 2023.09.01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/15508 дугаар шүүгчийн захирамж, 2023.09.01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 183/ШЗ2023/15509 дүгээр шүүгчийн захирамж, 2023.08.31-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/15447 дугаар шүүгчийн захирамж, 2023.09.01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2023/15503 дугаар шүүгчийн захирамж, 2024.01.22-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2024/02207 дугаар шүүгчийн захирамж, 2024.03.15-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.04.14-ний өдрийн Монгол улсын төрийн ******* *******ийн 04/802 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг, 2022.04.25-ны өдрийн ******* ******* *******ийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар *******ийн 10 дугаар албан бичиг, 2018.06.20-ны өдрийн Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын А/121 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал, шүүхийн шийдвэрийн дагуу, төлбөр гаргахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн жагсаалт, 2023.04.21-ний өдрийн Монгол Улсын төрийн ******* *******ийн 04/942 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг, Шүүхийн тусгай архиваас гаргуулах шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын жагсаалт, 2023.04.27-ны өдрийн Шүүхийн ерөнхий *******ийн шүүхийн тусгай архивын 1/1310 дугаар албан бичиг, 2023.05.11-ний өдрийн Монгол Улсын төрийн ******* *******ийн 04/1050 дугаар албан бичиг, 2023.05.18-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* 2/4892 дугаар албан бичиг, 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* 388 дугаар тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрс, 2016.08.26-ны өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын Б/05 дугаар тушаал, чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрс зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 105, 111, 128-155 тал/
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2014.02.19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2/2071 дугаар албан бичиг, 2016.07.19-ний өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий ******* даргын Б/309 дугаар тушаал, Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2024.02.19-ний өдрийн 4/734 дүгээр албан бичиг, 2018.06.20-ны өдрийн Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын А/121 дугаар тушаал, Шүүхийн шийдвэрийн дагуу, төлбөр гаргахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн жагсаалт, Шүүхийн ерөнхий *******ийн Шүүхийн тусгай архиваас 2024.02.20-ны өдрийн 1/373 дугаар албан бичиг, 2018.02.05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/00322 дугаар шийдвэр, 2018.04.02-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 824 дүгээр магадлал, Монгол Улсын засгийн ******* хэрэг эрхлэх газраас 2024.02.21-ний өдрийн х/197 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2012.09.03-ны өдрийн Монгол Улсын засгийн ******* 24 дугаар тогтоол, 2013.03.22-ны өдрийн Монгол Улсын засгийн ******* 110 дугаар Ажилд томилох тухай тогтоол, 2016.01.04-ний өдрийн Монгол Улсын засгийн ******* 19 дугаар Ажилд чөлөөлөх тухай тогтоол, 2016.01.04-ний өдрийн Монгол Улсын засгийн ******* 24 дугаар Ажилд томилох тухай тогтоол, 2016.08.03-нй өдрийн Монгол Улсын засгийн ******* 16 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тогтоол зэргийг нотлох баримтаар хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 77-104 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ц.ид холбогдуулан төрд учруулсан хохирол 12 190 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц. нь Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргаар ажиллаж байх хугацаандаа 2015.03.09-ний өдрийн ажлаас чөлөөөлөх тухай 388 дугаар тушаалаар тус ******* Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.ийг албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь 2016.02.03-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.14-ний өдрийн 242 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016.05.30-ны өдрийн 187 дугаар тогтоол зэргээр тогтоогдсон. Ч.т шүүхийн шийдвэрийн дагуу 6 806 357 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/121 дүгээр тушаалаар олгосон. Ч. нь 2016.07.19-ний өдрийн Б/309 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй ахлах мэргэжилтний оронд томилогдсон. Ч.ийг албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсний шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 5 383 679 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын 2019.12.19-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/1277 дугаар тушаалаар олгосон. Иймд дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу ******* ******* ******* шаардах эрхээ мэдсэн даруйдаа буюу мэдсэн цагаасаа эхэлж шаардлагаа хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрд хохирол хэзээ бодитоор учирч байна гэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас гарч байгаа 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон 6 806 357 төгрөг эхний бодит хохирол. Хоёрдахь бодит хохирол 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын тушаалаар олгож байгаа 5 383 679 төгрөг. Яг бодит хохирол учирснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа нэгдүгээрт яригдах ёстой. Хоёрдугаарт Иргэний хуулийн 76 дугаар зүйлд мэдсэн цагаасаа гэсэн. ******* ******* ******* мэдсэн цагаасаа шаардлагаа хүргүүлсэн. Гуравдугаарт, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрх нь хэрэгжсэн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаатай адилхан 10 жилийн хугацаа байна гэж заасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх мэдсэн цагаасаа гаргасан гэж тооцоод хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх тул шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Ч.Эрдэнэтуяагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хууль зүйн сайдын 2018 оны А/121 тоот тушаалын дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 2012.12.19-ний өдрийн А/1277 тоот тушаалын дагуу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус олгосон байна. Иймд 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ******* ******* тухай хуулийг буцаан хэрэглэхгүй, 2002 оны хуулийн дагуу нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй. Нөгөө талаас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэдэгт нийцүүлвэл Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны шатны шүүхийн 2016.05.30-ны өдрийн 187 дугаар тогтоол гарснаас хойш 6 807 357 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2021.05.30-ны өдөр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.04.02-ны өдрийн 824 дүгээр магадлал гарснаас хойш 5 383 679 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2023.04.02-ны өдөр тус тус дууссан байна. Мөн төрийн албан хаагч шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд төр учирсан хохирлыг ажилтнаас буцаан шаардах эрх үүсэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан. Хариуцагчийн хувьд Монгол Улсын ******* ******* тогтоол, Хууль зүйн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалыг хэрэгжүүлэх үүднээс Ч.Эрдэнэтуяаг орон тоо хасагдсан үндэслэлээр түүнийг чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь шууд санаатайгаар төрд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй тул гэм буруугийн шалтгаант холбоогүй. Ц. нь 2016.01.04-ний өдрийн Монгол улсын ******* ******* 19 дүгээр тогтоолоор даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул үүнээс хойшхи хугацааны цалин олговорыг хариуцах үндэслэлгүй. Тус шүүхэд нэхэмжлэгч ******* ******* *******өөс Ц.ид холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт 56,601,387 төгрөгийг шаардсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасанд нийцэхгүй гэж тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2012.09.03-ны өдрийн Монгол Улсын засгийн ******* 24 дүгээр тогтоолоор Ц.ийг ******* ******* хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын үүрийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, /хх 99 тал/
4.2 2013.03.22-ны өдрийн Монгол Улсын засгийн ******* 110 дугаар тогтоолоор Ц.ийг ******* ******* хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын, Б.ийг ******* ******* хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх ******* даргын албан тушаалд тус тус томилсон, /хх 100 тал/
4.3 2015.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* 388 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий ******* бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус ******* албан хаагчдыг /172. Хяналтын улсын ахлах байцаагч Чулуунбаатарын / хавсралтын ёсоор энэ оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн, /хх 8-13 тал/
4.4 2016.01.04-ний өдрийн Монгол Улсын засгийн ******* 24 дүгээр тогтоолоор С.Мэндсайханыг ******* ******* хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий ******* даргаар томилсон, /хх 102 тал/
4.5 2016.02.03-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр шийдвэрээр ...******* ******* тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.ийг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явахгдах хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, ******* ******* тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.ийн ажилгүй байсан 2015.09.09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2016.02.03-ны өдрийг хүртэлх ажлын 106 хоногийн цалин 4 904 726 төгрөгийг Ч.т олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий ******* даргад даалгаж... шийдвэрлэсэн, /хх 21-25 тал/
4.6 2016.04.14-ний өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 242 дугаар магадлалаар 2016.02.03-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, /хх 26-33 тал/
4.7 2016.05.30-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 187 дугаар тогтоолоор ... 2015.08.19-ний өдрийн 2016.02.03-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, ******* ******* тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасныг тус тус баримтлан Ч.ийн ажилгүй байсан хугацааны цалин 6 806 357 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий ******* даргад даалгасугай гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, /хх 34-39 тал/
4.8 2016.07.19-ний өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий ******* даргын Б/309 дүгээр тушаалаар тус ******* Хяналт, шинжилгээ үнэлгээний ******* ахлах мэргэжилтэн Өнөрийн Борын хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Чулуунбаатарын ийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон... /хх 78 тал/
4.9 2018.06.20-ны өдрийн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/121 дүгээр тушаалаар ******* албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах 1 560 538 748 төгрөгийг хавсралтад дурдсан төлбөр авагчдад шүүхийн шийдвэрийн дагуу олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий ******* дарга Ц.Амгаланбаярт зөвшөөрсөн, /хх 41 тал/
4.10 2018.06.28-ны өдөр ХЗДХС-ын А/121 тушаалаар 6 806 357 төгрөгийн нөхөн төлбөрийг Ч.т шилжүүлсэн, /хх 42 тал/
4.11 2018.02.05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2018/00322 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ажилд эрүүлэн тогтоосон 2016.02.03-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон эдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5 383 679,30 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгэхийг хүссэн Ч.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 62-63 тал/
4.12 2018.04.02-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00824 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.05-ны өдрийн 181/ШШ2018/00322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 323 679 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 64-65 тал/
4.13 2019.12.19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/1277 дугаар тушаалаар ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.02-ны өдрийн 210/МА2018/00824 дүгээр магадлал дауу хавсралтад дурдсан нэр бүхий иргэн, албан хаагчдад ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорыг олгож шийдвэрлэсэн, /хх 66 тал/
4.14 2019.12.23-ны өдөр 2019.12.19-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/1277 дугаар тушаалын дагуу 52 103 618 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* дансанд шилжүүлсэн, /хх 68 тал/
4.15 ******* ******* *******ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 71 дүгээр ******* ******* *******ийн даргаар улируулан томилох тухай тушаалаар Монгол улсын төрийн ******* *******ийн даргаар ******* ******* *******ийн гишүүн Б.Баатарзоригийг улируулан томилсон, /хх 5 тал/
4.16 ******* ******* *******ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/802 дугаар хамтран ажиллах тухай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригт ******* ******* ******* хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлөхөөр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн хохиролгүй болгох үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж байна. Уг ажиллагааны хүрээнд 2018 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалтанд нөхөн төлбөр олгосон болон шийдвэрийн хэрэгжилтийн талаарх баримтуудыг ******* ******* тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.3 дахь заалтад заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулан 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ******* ******* *******д ирүүлж, хамтран ажиллахыг хүссэн, /хх 87 тал/
4.17 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн:
- 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15499 дүгээр шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 4 488 195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 128 тал/
- 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15508 дугаар шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 4 084 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 129 тал/
- 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15509 дүгээр шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 4 395 099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 130 тал/
-2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/15447 дугаар шүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 10 271 647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 131 тал/
-2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/15503 дугаар шүүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 9 684 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, /хх 132 тал/
- 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2024/02207 дугаар шүгчийн захирамжаар ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.ид холбогдох 11 487 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /хх 133-135 тал/
5. Зохигч гэм хор учруулсан эсэх, гэм хорын хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй эсэх, учруулсан хохирлын хэмжээ, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаантай.
6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл болон учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.
Хэргийн баримтаар хариуцагч Ц. нь Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргаар ажиллаж байх хугацаандаа 2015.03.09-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 388 дугаар тушаалаар Ч.ийг тус ******* Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн үр дагаварт Ч.ийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6 806 357 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.06.20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/121 дүгээр тушаалын дагуу, 5 383 679 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий ******* даргын 2019.12.19-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/1277 дугаар тушаалын дагуу тус тус төлсөн болох нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр тус тус зохицуулсан байна.
Нэхэмжлэгч төрөөс ажилгүй байсан хугацааны цалин олговор бодитоор гарснаар, энэ талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагаас хүлээн авснаар төрд хохирол учирсан талаар мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг мэдсэн үеэс эхлэн, түүнлэн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тооцох үндэслэлтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна. гэж заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалт нь тухайн шаардлага үндэслэлтэй талаар нэхэмжлэлийг хангасан бол уг шаардлагын талаарх аливаа дагавар нэхэмжлэлийг 10 жилийн дотор эрх бүхий этгээд шүүхэд гаргахыг ойлгох хэдий ч нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Тодруулбал, ******* ******* тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрийн ******* тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах чиг үүрэгтэй байхаар заажээ.
Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх хуулиар үүсэх тул Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016.05.30-ны өдрийн 187 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.04.02-ний өдрийн 824 дүгээр магадлал гарснаар хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу төрд хохирол учирсан талаар мэдэх үүрэгтэй гэж үзэх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар тоолох үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Иймд нэхэмжлэгч 2023.08.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасанд хамаарна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
7. Түүнчлэн, Монгол улсын ******* ******* 2016.01.04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Ц.ийг Улсын бүртгэлийн Ерөнхий ******* даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Ц.ийн 2016.02.03-ны өдрөөс 2016.07.19-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан цалин олговор 5 383 679 төгрөгийг хариуцагч Ц. хариуцан төлөх гэм хорын шалтгаант холбоо тогтоогдохгүй гэж дүгнэсэн болно.
8. Хариуцагчийн, хуулийг буцаан хэрэглэхгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэл ******* ******* тухай хууль /2002/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасан тул үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч О.Балдандүгэрт шүүх хуралдааны товыг 2024.06.14-ний өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааны үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар хуралдааныг үргэлжүүлсэн болно.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.оос төрд учирсан хохиролд 12 190 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.СОЛОНГО