Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/04136

 

 

 

 

 

 

 

 

2024 8 19 184/ШШ2024/06

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******, ******* тоотод оршин байх,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дүгээр хороо, дугаар *******ны тоотод оршин суух, эмэгтэй, овогт /РД ОР720848/-д холбогдох, 

685,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД ГБ9906280/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД ПЮ82122/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц. ******* дүүргийн дүгээр хороо, - тоотод байрлах, Овоот хүнсний дэлгүүрийг хариуцан ажиллуулж байх хугацаандаа буюу 202 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 777,500 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг дараа тооцоогоор аваад 685,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.д холбогдох 685,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна.

Ц. нь нэхэмжлэлийн шаардлага 685,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 40,000 төгрөг, 9 дүгээр сарын 0-ны өдөр 45,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрч байна.

Талууд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

Гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэжээ.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбарыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан 685,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 685,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 40,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр 45,000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106., 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 685,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 40,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 0-ны өдөр 45,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гээс улсын тэмдэгтийн хураамжид 20,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ