| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01040/И |
| Дугаар | 183/шш2024/02518 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/шш2024/02518
2024 оны 06 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2024/02518 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 хороолол, 126 байр, 25 тоот хаягт оршин суух, Үйзэн овогт О М /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, UB таун 83а байр, 1 тоот хаягт оршин суух, Боржигон овогт О Х /РД:000000/-д холбогдох
42,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.М би О.Хтай 2023 оны 8 сард ажил хэргийн шугамаар танилцсан. Улмаар О.Х нь манай ажлын газар удаа дараа ирж уулзах болсон ба хоёулаа ижилхэн ээжээрээ овоглодог гээд надтай ойртож найзлах болсон. Энэ явцдаа цахим мөрийтэй тоглоом тоглодог талаараа надад ярьж, мөнгө хожсон талаараа байнга ярьдаг байсан. Улмаар 2024.01.02 өдөр надаас мөнгө зээлэхийг хүссэн. Ингэхэд би мөнгө хожоод байдаг болохоор, ижилхэн зовж явсан амьдралтай юм чинь нэгэндээ тус болъё, эргүүлээд төлнө гэж байгаа юм чинь гэж итгээд нийт 42,800,000 төгрөгийг дараах байдаар зээлдүүлсэн. Үүнд: 1. 2024.01.02-нд өөрийн Хаан банкны 5751401886 тоот данснаас 2,500,000 төгрөгийг Хын эзэмшлийн Хаан банкны 5114383782 тоот дансруу, 2. 2024.01.02-нд Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн 342400005002 тоот данснаас 3,200,000 төгрөгийг Хын 5114383782 дансруу, 3. 2024.01.02-нд 5751401886 данснаас 4,200,000 төгрөгийг 5114383782 дансруу, 4. 2024.01.02 өдөр 5751401886 данснаас 3,200,000 төгрөгийг 5114383782 дансруу, 5. 2024.01.02 өдөр 5751401886 данснаас 4,200,000 төгрөгийг 5114383782 дансруу, 6. 2024.01.02 өдөр 5751401886 данснаас 300,000 төгрөгийг 5114383782 дансруу, 7. 2024.01.03 өдөр 5751401886 данснаас 3,200,000 төгрөгийг 5114383782 дансруу, 8. 2024.01.03 өдөр 5751401886 данснаас 3,200,000 төгрөгийг 5114383782 дансруу, 9. 2024.01.04 өдөр 5751401886 данснаас 700,000 төгрөгийг 5114383782 дансруу, 10. 2024.01.04 өдөр 5751401886 данснаас 5,200,000 төгрөгийг Хын хүсэлтээр Билгүүн гэх хүний эзэмшлийн Хаан банк дахь 5925432683 тоот дансруу Хаас гэсэн гүйлгээний утгатайгаар, 11. 2024.01.04 өдөр 5751401886 данснаас 6,000,000 төгрөгийг 5114383782 дансруу, 12. 2024.01.05 өдөр 5751401886 данснаас 3,700,000 төгрөгийг 5114383782 дансруу, 13. 2024.01.05 өдөр 5751401886 данснаас 3,200,000 төгрөгийг 5114383782 дансруу тус тус шилжүүлсэн. Хамгийн сүүлийн гүйлгээ хийсний дараа дахин 3,000,000 төгрөг зээлээч. Дахиж мөнгө зээлэхгүй гэхэд нь миний бие татгалзаж дахин мөнгө шилжүүлээгүй. Тэгээд өгсөн мөнгөө нэхэхэд тухайн үедээ удахгүй өгнө, дараа нь өгнө, хэд хоногоос өгье, аав эзж хоёроосоо аваад өгье гэж байсан. Гэвч 2024.01.10 өдөр миний бие өгсөн мөнгөө яаралтай эргүүлж авъя гэхэд Өгөх мөнгө байхгүй, Хоосон хүнээс юу авах гэсэн юм. Аав ээж хоёр мөнгө өгөхгүй гэсэн. Цагдаадаа өгвөл өг, Би шоронд ороод чиний мөнгийг төлөхгүй гараад ирнэ гэх мэт тайлбар хийх болсон. Би Хаас гэрийнх нь хаягийг асуухад оршин суугаа газрын тодорхойлолтоо өгсөн. Гэвч сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд О.Хаас 42,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан 2024.06.05-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн хэлцэл /цаашид Хэлцэл гэх/-г нэг талаас О.М, РД: 0000000 /цаашид А тал гэх/, нөгөө талаас О.Х, РД: 000000 /цаашид Б тал, хамтад ньталууд гэх/ нар дараах нөхцөлөөр, сайн дураараа хөндлөнгийн дарамт шахалтанд өртөлгүйгээр, энэхүү хэлцэлийг байгуулсны дараах хууль зүйн үр дагаварыг бүрэн ухамсарласны үндсэн дээр байгуулав. Үүнд: 1. А тал нь Б талд холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 42,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжпэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын 17,800,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 25,000,000 төгрөгийг Б тал төлөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь О.Хд холбогдуулан 42,800,000 төгрөг төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,800,000 төгрөгийн шаардлагаас 17,800,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 25,000,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргах-аар зохицуулсан.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас 371,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгоно.
Зохигчид шүүхэд шүүх хуралдаан болохоос өмнө эвлэрлийн гэрээг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг зохигчдын эзгүйд хийж, эвлэрлийг баталсан болохыг дурдья.
Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар О.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,800,000 төгрөгийн шаардлагаас 17,800,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 25,000,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас 371,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мд олгосугай.
4. Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ