Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/02467

 

 

 

 

 

 

 

оны 06 сарын 05 өдөр                    Дугаар 183/ШШ/02467                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Сэлбэ хотхон *** тоот хаягт оршин суух Б***** овогт Х*******гийн У******* (РД:*********),

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, Сэлбэ хотхон 40/4-8 тоот хаягт оршин суух Бэсүд овогт Х*******гийн С******* (РД:***********) нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, * хэсэг, түшээ гүн, тэнгэр рашаан гудамж, *** дугаар байр, * тоот хаягт оршин суух Б*****н овогт У.Т (РД:*********)-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 871,091,257.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ч*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг ******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.У*******, Х.С******* нар нь хариуцагч У.Тод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 871,091,257.44 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.У.Ттой харилцан тохиролцсоны үндсэн дээр ******* оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түүнд зээл олгож эхэлсэн бөгөөд ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээг бичгээр байгуулсан. Бичгээр байгуулсан гэрээнд 649,688,132 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар У.Тод зээлсэн болохыг баталгаажуулсан байдаг. Гэтэл У.Т нь үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээл болон зээлийн хүүг төлүүлэхээр шүүхэд хандаж байна.

1.2.Зээлийн гэрээнд тусгагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Хариуцагчийн хувьд өөрийнхөө татгалзал, түүний үндэслэл, түүнийг нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагчийг уг мөнгийг аваагүй гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч У.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1.Нэхэмжлэгч Х.У*******, Х.С******* болон хариуцагч У.Т нар нь олон жилийн өмнөөс бие биедээ зээл өгч, авдаг харилцаатай байсан. ******* оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс ч өмнө зээл өгч, авдаг байсан. Энэ удаан хугацаанд зээл авч мөн буцаан төлөлт хийж байсан. Тухайлбал, ********** дугаарыг нэхэмжлэгч нарын нэгнийх нь нөхөр н.Ч******* гэх хүнд 100,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Талууд эвлэрэн хэлэлцэж тохиролцох гэхээр хэдэн төгрөг зээлдүүлсэн, түүнээс хэдэн төгрөгийг нь буцаан төлсөн болох нь тодорхой биш учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *******1201 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь дугаар дансны ******* оны 12 дугаар сарын 13, ******* оны 02 дугаар сарын 17, ******* оны 05 дугаар сарын 18, ******* оны 09 дүгээр сарын 05-06, 08, 14, 19, 23, 26, 28, ******* оны 10 дугаар сарын 04, 19, 25, ******* оны 12 дугаар сарын 02, ******* оны 01 дүгээр сарын 19, 5014160984 дугаар дансны ******* оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны, ******* оны 09 дүгээр сарын 19, 5179041583 дугаар дансны ******* оны 02 дугаар сарын 11, ******* оны 09 дүгээр сарын 12, 16-ны өдрүүдийн дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь дугаар дансны ******* оны 01 дүгээр сарын 20-23-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, И.М гэх иргэний тайлбар, У.Тод зээлсэн мөнгөний жагсаалт бүхий тэмдэглэлийн дэвтэр,

Хариуцагчаас хавтаст хэрэгт Хаан банкны дугаар дансны ******* оны 12 дугаар сарын 13, ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс ******* оны 10 дугаар сарын 05, ******* оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс ******* оны 05 дугаар сарын 18, ******* оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс ******* оны 10 дугаар сарын 08, ******* оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр “Ихмөнх гол ББСБ” ХХК-аас У.Ттой зээлийн гэрээ байгуулж байсан эсэх талаарх лавлагаа, нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч У.Тын ********* дугаарт бүртгэлтэй “Mgl Mgl” гэх вайбер хаягаас нэхэмжлэгч Х.Сын ******* дугаарт бүртгэлтэй S******** гэх вайбер хаягтай харилцсан зурваст болон У.Тын Ts********* гэх фэйсбүүк хаягтай харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу арилжааны банкуудаас гаргуулсан хариуцагч У.Т харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа болон дансны хуулга, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Ө.Цаас авсан мэдүүлэг зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Х.У*******, Х.С******* нар нь хариуцагч У.Тод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 871,091,257.44 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ У.Тод ******* оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн мөнгө зээлдүүлсэн бөгөөд ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдсэн. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээл 649,688,132 төгрөг, хүү 221,403,125.44 төгрөг, нийт 871,091,257.44 төгрөгийг гаргуулахаар хандаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч У.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч, хариуцагч нар нь ******* оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс ч өмнө бие биедээ зээл өгч, авдаг харилцаатай байсан бөгөөд ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн зээлийн гэрээнд дурдагдсан мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлж өгсөн эсэх, бодит байдал дээр нэхэмжлэгч нарын зүгээс нийт хэдэн төгрөг зээлдүүлсэн, түүнээс хариуцагч нь хэдэн төгрөг төлсөн болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Х.У*******, Х.С******* болон хариуцагч У.Т нарын хооронд ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр 649,688,132 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх нөхцөл бүхий зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 6-8 дахь тал)

4.2.Уг зээлийн гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд хариуцагч талаас нэхэмжлэгч талд зээлийн төлбөрийг төлөөгүй.

4.3.Хаан банк дахь Х.Уянгын эзэмшлийн 5014160984 дугаар данснаас ******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 04 минутад 500,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн. (хавтаст хэргийн 10 дахь тал)

4.4.Нэхэмжлэгч нарын зүгээс ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар хариуцагчид бэлнээр 362,500,000 төгрөг, бэлнээр 500,000,000 төгрөг, нийт 862,500,000 төгрөг шилжүүлсэн. (“Хаан банк” ХК-ийн оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29/2722 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тус банк дахь У.Тын эзэмшлийн дугаар дансны хуулга, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хаан банк дахь Х.Сын эзэмшлийн дугаар данс, Х.Уянгын эзэмшлийн 5014160984 дугаар дансны хуулга, гэрч Ө.Цын “...У.Т ах дуудаад “Чи ард кредит дээр очоод хүнээс мөнгө авчих” гэж хэлсэн. Тэгээд тэрийг нь аваад аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг, хариуцагч У.Тын “...Би зөндөө өртэй гэхдээ та хоёрын мөнгийг хамгийн түрүүнд өгөх сэтгэл надад байгаа... мөнгө байгаад өгөхгүй байгаа юм байхгүй шүү дүү уучлаарай ямар ч байсан аль нь түрүүлж зарагдахнуу шууд болохоороо боломжоороо өгнө...” гэх зурвас, Ө.Цын “...Аан за за тийм байх тийм байх, тэр дүрмийн сан нэмэх гэж авсан мөнгө өө, тэрийг би шууд буцаасан шиг санах юм, ямар ч гэсэн төлөгдөнөө, ах яалт ч үгүй үйл ажиллагаа нь зогсоод байнаа, одоо 10 сараас асуудалгүй болноо” гэх зурвас)

4.5.******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч Х.У*******, Х.С******* болон хариуцагч У.Т нарын хооронд мөнгөн хөрөнгө зээлдүүлэх, зээлж авах харилцаа үүссэн. (хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…олон жилийн өмнөөс зээл бие биедээ өгч авдаг харилцаатай байсан…” гэх тайлбар)

 

5.Зохигч талуудын хувьд ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтын хувьд маргаангүй боловч гэрээнд дурдсан 649,688,132 төгрөгийг зээлдүүлэгч талаас зээлдэгч талд бодитоор хүлээлгэж өгсөн үйл баримтын хувьд маргаантай байна.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн хүснэгт дэх “зээлийн хугацаа” гэх баганын 1 дэх мөрөнд “20**/09/05” гэж, “олгох зээлийн дүн” гэх баганын 1 дэх мөрөнд “649,688,132.00” гэж зааснаас үзэхэд талуудыг ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар олгосон зээл, буцаан төлсөн дүнг харилцан тооцсон гэж үзэх нь зүйтэй юм.

 

7.Х.Сын зүгээс ******* оны 12 дугаар сарын 13-ны өдөр дугаар данс руу “orlogo tb” гэх утгаар 12,500,000 төгрөг, ******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5210139244 дугаар данс руу “orlogo tb” гэх утгаар 50,000,000 төгрөг, ******* оны 05 дугаар сарын 18-ны өдөр дугаар данс руу “T****** orlogo” гэх утгаар 100,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5113060670 дугаар данс руу “TB-orlogo” гэх утгаар 50,000,000 төгрөг, 5003650314 дугаар данс руу “Tb-orlogo” гэх утгаар 40,000,000 төгрөг, Х.Уянгын зүгээс ******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр 5210139244 дугаар данс руу “t*********” гэх утгаар 60,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн (хавтаст хэргийн 9, 11-15 дахь тал), Х.Уянгын эзэмшлийн 5014160984 дугаар данснаас ******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 04 минутад 500,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн (хавтаст хэргийн 10 дахь тал), Ө.Цын “...Аан за за тийм байх тийм байх, тэр дүрмийн сан нэмэх гэж авсан мөнгө өө, тэрийг би шууд буцаасан шиг санах юм, ямар ч гэсэн төлөгдөнөө, ах яалт ч үгүй үйл ажиллагаа нь зогсоод байнаа, одоо 10 сараас асуудалгүй болноо” гэх зурвас, шүүхэд өгсөн “...У.Т ах дуудаад “Чи ард кредит дээр очоод хүнээс мөнгө авчих” гэж хэлсэн. Тэгээд тэрийг нь аваад аваачиж өгсөн...” гэх мэдүүлгүүдээс харахад ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч У.Тод нийт 862,500,000 төгрөгийг зээлдүүлснээс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 649,688,132 төгрөгийн хүрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8.Хэдийгээр хариуцагч нь бичгээр байгуулсан гэрээнд дурдсан 649,688,132 төгрөгийг бодитоор шилжүүлсэн нь тодорхойгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч Хаан банк дахь хариуцагч У.Тын эзэмшлийн дугаар данс руу “orlogo tb” гэх утгаар 785,000 төгрөг шилжүүлж байсан үйл баримтаас харахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...tb гэх гүйлгээний утга нь Т гэсэн нэрний товчлол” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэж Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар ******* оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “orlogo tb”, “tb-orlogo”, “T******d ah orlogo”, “tulgabold” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн нийт 362,500,000 төгрөг, Ө.Цт хүлээлгэж өгсөн 500,000,000 төгрөгийг хариуцагч У.Тод хүлээлгэж өгсөн гэж үзнэ.

 

9.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчаас зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгч нарын зүгээс зээлийн хүүг шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй буюу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа ******* оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нар нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойших хугацаанд хүү тооцон шаардах эрхгүй.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч У.Тоос үндсэн зээл 649,688,132 төгрөг, зээлийн хүү 136,434,507.72 (649,688,132₮*3.5%/сар*6сар=136,434,507.7₮) төгрөг, нийт 785,992,639.72 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.У*******, Х.С******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 85,168,617.7 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Зээлийн гэрээнд талууд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тусгасан байх боловч нэхэмжлэгч нь үндсэн хүүг шаардсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,513,406.29 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч У.Тоос 4,087,913.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Тоос 785,992,639.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.У*******, Х.С******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 85,168,617.72 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,513,406.29 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч У.Тоос 4,087,913.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД