Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/02644

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хаягт байрлах "Ү*******-И******* *******" ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух М******* овогт Ц*******гийн Д******* /Регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хаягт оршин суух М******* овогт Д*******ын Б******* /Регистрийн дугаар / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 249,392,720.95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэ*******ийг хангуулах иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ү*******-И******* *******" ХХК нь иргэн Ц.Д*******, Д.Б******* нартай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг бизнесийн зээл, караоке тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 30 хоногийн 2,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн мөнгөн хөрөнгийг тус өдөр зээлдэгч Ц.Д*******ын Хаан банкны тоот дансаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэ*******ийг хангуулахаар талууд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Ц.Д******* өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүр*******ийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ******* хаягт байршилтай 263 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар батлуулж, барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүр*******ийн газарт бүртгүүлсэн. Ц.Д*******, Д.Б******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг эхний сараас эхлэн зөрчиж үндсэн зээлийн төлбөр огт хийгээгүй ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн хүүгийн төлбөр 9,581,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,663 төгрөг байсан ба 70,000 төгрөг төлснөөс 43,337 төгрөг үндсэн хүүгийн төлбөрт, 26,663 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлөгдсөн. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар хүүгийн төлбөр 10,001,643 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,818 төгрөг байсан ба 212,838 төгрөг төлснөөс 205,020 төгрөг нь үндсэн хүүгийн төлбөрт, 7,818 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлөгдсөн. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар хүүгийн төлбөр 10,104,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,128 төгрөг байсан ба 150,000 төгрөг төлснөөс 146,872 төгрөг нь үндсэн хүүгийн төлбөрт, 3,128 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлөгдсөн. Зээлдэгч нар зээл авсан цагаас хойш дээрх байдлаар гурван удаа л зээлийн эргэн төлөлт хийсэн ба үүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Бид зээлдэгчтэй хэд хэдэн удаа уулзахад, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж зээл төлөгдсөнгүй гэдгээ илэрхийлж удаа дараа амаар болон бичгээр тайлбар гаргаж, манай байгууллагаас тодорхой хугацаанд харж үзэхийг хүссэн. Бид зээлдэгчийн гаргасан тайлбар болон хүсэлтийг харгалзан зээлдэгч нарт зээл төлөх хугацааг хангалттай олгож, зээл эргэн төлөлтөд хүлээцтэй хандаж ирсэн боловч зээлдэгч нар өнөөдрийг хүртэл зээлийг төлөхгүйгээр зогсохгүй, баталгаат шуудангаар хүргүүлсэн бидний шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, зээл төлөхгүй байгаа шалтгаан нөхцөлөө тайлбарлахгүй байгаа нь илтэд зээлийг төлөхөөс зайлсхийж байгааг харуулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн байдлаар зээлдэгч нарын зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 150,000,000 төгрөг; 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 91,354,771 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 7,993,690 төгрөг, нийт 249,348,461 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 болон 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тоот зээлийн гэрээг үндэслэж хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 91,354,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,993,690 төгрөг, зээлдэгч нарт шуудан илгээсэн зардалд 21,759.95 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардалд 22,500 төгрөг, нийт 249,392,720.95 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 болон талуудын хооронд байгуулсан тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох Ц.Д*******ын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ****** хаягт байршилтай 263 м.кв талбайтай, эрхийн улсын бүр*******ийн дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэ*******ийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ц.Д*******, Д.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6, 7/, итгэмжлэл /хх-8/, "Ү*******-И******* *******" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүр*******ийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-9, 10-13, 14-16/, 2021.11.03-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээ /хх-17-18/, 2021.11.03-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-19-20/, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүр*******ийн гэрчилгээ /хх-21/, эд хөрөнгийн эрхийн улсын бүр*******ийн лавлагаа /хх-22, 23/, харилцагчийн анкет, өргөдөл /хх-24-26/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-27/, мемориалын ордер /хх-28/, орлогын мэдүүлгийн баримт /хх-29-30/, зээлийн дансны хуулга /хх-31/, зээлийн тооцоо нийлсэн акт /хх-32-33/, 2022.01.06-ны өдрийн 2022/002, 2022.01.20-ны өдрийн 2022/004, 2022.03.23-ны өдрийн 2022/010, 2022.04.20-ны өдрийн 2022/012, 2022.06.10-ны өдрийн 2022/0033, 2022.08.09-ний өдрийн 2022/0037, 2022.08.23-ны өдрийн 2022/215 дугаартай мэдэгдэл, шаардлага, сануулга /хх-34-41/, Монгол шуудан ХК-ийн баримт /хх-42-43/, 2022.05.06-ны өдрийн барьцаа хөрөнгөд хяналт тавьсан акт /хх-44/, 2022.01.25, 2022.03.11, 2022.05.31-ний өдрийн Ц.Д*******ын тайлбар /хх-45-47/, тооцоо нийлсэн акт /хх-48-50/, нотариатын төлбөрийн баримт /хх-51, 52/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.28-ны өдрийн 101/ШЗ2023/05661 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-53-55/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.07-ны өдрийн 101/ШШ2023/01783 дугаартай шийдвэр /хх-56-57/, Баянзүрх дүүгийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.11.06-ны өдрийн хаяг тодруулсан албан бичиг /хх-58/, 2024:01:22-ны өдрийн итгэмжлэл /хх-92/,

4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Д.Б*******ээс олгосон 2024.01.08-ны өдрийн итгэмжлэл /хх-83/, Ц.Д*******аас олгосон 2024.01.31-ний өдрийн итгэмжлэл /хх-93/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч "Ү*******-И******* *******" ХХК нь хариуцагч Ц.Д*******, Д.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 91,354,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,993,690 төгрөг, шуудан илгээлтийн зардалд 21,759.95 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардалд 22,500 төгрөг, нийт 249,392,720.95 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэ*******ийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч Д.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түүнийг төлөөлөн оролцох эрхийг Д.Бт олгосны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Мөн хариуцагч Ц.Д******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түүнийг төлөөлөн оролцох эрхийг Д.Бт олгосны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

4. Ү*******-И******* *******" ХХК болон Ц.Д*******, Д.Б******* нар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 150,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, 30 хоногийн 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэ*******ийг хангуулах зорилгоор дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Ц.Д*******ын өмчлөлийн эрхийн улсын бүр*******ийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, шз 5 байр, 5 тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүр*******д бүртгүүлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 17-18, 19-21/

Дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүр*******д бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан.

5а. Ү*******-И******* *******" ХХК нь 000210016 гэрээний дугаараар зээлийн данс нээж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 150,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч Ц.Д*******ын ХААН банкны дугаартай данс руу шилжүүлж, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх ба хариуцагч нар нь зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

5б. Зохигчийн хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээг 24 сарын хугацаатай буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусахаар тохиролцож, зээлдэгч тухайн хугацаанд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг төлөх үүргийг хүлээсэн байх ба гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр тохирсон хугацаанд дуусгавар болох байжээ.

5в. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзвэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрт 150,000,000 төгрөг, зээлийн хүүд 50,906,608 төгрөг, нийт 200,906,608 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байх ба зээлдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 70,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 212,838 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, нийт 432,838 төгрөгийг төлж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй болох нь орлогын мэдүүлгийн баримт, мемориалын ордер, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 29-33/

6. Ү*******-И******* *******" ХХК-аас зээлдэгч нарт 2022.01.06-ны өдрийн 2022/002, 2022.01.20-ны өдрийн 2022/004, 2022.03.23-ны өдрийн 2022/010, 2022.04.20-ны өдрийн 2022/012, 2022.06.10-ны өдрийн 2022/0033, 2022.08.09-ний өдрийн 2022/0037, 2022.08.23-ны өдрийн 2022/215 дугаартай мэдэгдэл, шаардлага, сануулгыг тус тус хүргүүлж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч үүргээ биелүүлээгүй байна. /хх-ийн 34-41/

7. Хариуцагч Ц.Д******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ү*******-И******* *******" ХХК-д хүргүүлсэн тайлбартаа ковид цар тахлын улмаас биечлэн очих боломжгүй байгаа, зээлээ удахгүй төлөх талаар дурджээ. Мөн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тайлбартаа 6 дугаар сарын 10-нд өөр хүнээс зээл авч зээлийг төлөх зорилготой байгаа талаар дурдаж, хүсэлт, тайлбарыг гаргаж байсан боловч тухайн хугацаандаа зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй байна./хх-ийн 45, 46, 47/ 

8. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч нь зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй.

8а. Зээлдүүлэгч Ү*******-И******* *******" ХХК нь зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй байна.

8б. Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан нэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

8в. Хариуцагч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 19, 24, 26-ны өдөр 3 удаагийн төлөлтөөр нийт 432,838 төгрөгийг төлж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөөр байгаа болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагчийн үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн гэрээг цуцлах шаардлага үндэслэлтэй байна.

8г. Нэхэмжлэгч тал нь зээлдэгч болох хариуцагч нар нь зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж, хариуцагч нар гэрээний дагуу төлбөл зохих зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байгаа болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

9. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээх ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мун хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх нөхцөлийг зохицуулан хуульчилсан.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.5-т зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээний хүчинтэй байх хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ, зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээжээ.

Ү*******-И******* *******" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээл 150,000,000 төгрөгийг шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг мөнгөн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 150,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 91,354,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,993,690 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх ба хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан мөнгөн дүнгийн талаар баримтаар үгүйсгэж няцааж маргаагүй.

10. Хариуцагч Ц.Д******* нь 2022 оны 01 дүгээр сарын 25, 3 дугаар сарын 11-ний өдөр зээлдүүлэгчид гаргасан тайлбартаа коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахал өвчний улмаас зээлийг төлөхөд хүндрэлтэй байгаа талаар мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байх боловч уг шалтгааны улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон талаарх баримт авагдаагүй, зээлдэгч нар нь цар тахал өвчин гарсан цаг хугацаанд зээлийн гэрээний хугацаа сунгах, өөрчлөх, гэрээний үүргээс чөлөөлүүлэх гэх мэт асуудлаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлийн зориулалт нь бизнесийн зээл зориулалтаар олгогдсон тул хуулийн уг заалтад хамааралгүй байна. Мөн уг хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр хуульчлагдсныг дурдах нь зүйтэй.

11. Нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан шалтгааны улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох мэдэгдэл, шаардлага, сануулгын шуудан илгээлтийн зардалд 21,759.95 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардалд 22,500 төгрөгийг төлсөн гэж эдгээр төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан ба Монгол шуудан ХК-ийн шуудангийн хүргэлтийн баримтаар зээлдэгч нарт холбогдох баримтыг хүргүүлж байсан болох нь, мөн шуудан илгээлтийн зардалд 21,759.95 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн болох нь тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх- 42-43/

Харин нотариатын үйлчилгээний төлбөрт 22,500 төгрөгийг төлсөн баримтын тухайд хариуцагч нарт холбогдох хэрэг маргаанд хамааралтай болох нь баримтаар тогтоогдоогүй, уг зардлыг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй байна.

12. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэ*******ийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэ*******ийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэ*******ийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний тухайд хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул Ц.Д*******, Д.Б******* нарыг хариуцагчаар татан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй.

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ц.Д*******, Д.Б******* нараас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 91,354,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,993,690 төгрөг, шуудан илгээлтийн зардалд 21,759.95 төгрөг, нийт 249,370,220.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү*******-И******* *******" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 22,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

14. Нэхэмжлэгч нь хариуцагч нар төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.Д*******ын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэ*******ийг хангуулах шаардлагыг гаргасан.

14а. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүр*******ийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, шз 5 байр, 5 тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Д******* өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна. /хх-ийн 14, 15, 16/

14б. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.Д*******ын өмчлөлийн эрхийн улсын бүр*******ийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, шз 5 байр, 5 тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэ*******ийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

14в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Г.Дэлгэрмаа, Б.Гэрэлмаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Банзрагч гэх хүнээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь эдгээр иргэдийн өмч, Ц.Д******* баримтыг хууль бусаар үйлдсэн болох нь тогтоогдсон үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/28573 дугаар захирамжаар хүсэлт гаргасан Ц.Банзрагчид эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэх иргэдээс тэднийг төлөөлөн хүсэлт гаргах эрх олгосон болох нь баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүр*******ийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүр*******ийн лавлагаагаар эрхийн улсын бүр*******ийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, шз 5 байр, 5 тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Д******* нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ү*******-И******* *******" ХХК-ийн барьцаанд бүртгэгдсэн болох нь тогтоогдож буйг дурдах нь зүйтэй. /хх-ийн 22-23/

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,475,114 төгрөг /1,404,914 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,475,001 төгрөг /1,404,801 төгрөг, 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Д*******, Д.Б******* нараас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 249,370,220.95 /хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун далан мянга хоёр зуун хорин төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү*******-И******* *******" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 22,500 /хорин хоёр мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.Д*******ын өмчлөлийн эрхийн улсын бүр*******ийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, шз 5 байр, 5 тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэ*******ийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,475,114 төгрөг /1,404,914 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д*******, Д.Б******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,475,001 төгрөг /1,404,801 төгрөг, 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ү*******-И******* *******" ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР