| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/03184/И |
| Дугаар | 183/ШШ2024/02725 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/02725
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/02725 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.П ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Т холбогдох 4,387,262 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.07.25-ны өдөр 487,262 төгрөг, 2024.08.25-ны өдөр 650,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 650,000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 650,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 650,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 650,000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 650,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,147 төгрөгийн 42,573.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т ьлсын тэмдэгтийн хураамжид 42,573.5 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 42,573.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА