Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2023/05120/И |
Дугаар | 101/ШШ2024/02563 |
Огноо | 2024-05-10 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/02563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** оршин суух Б**** овогт Э*******гийн А** /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** байрлах Д******* и* г**** ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 59,441,233 төгрөг, орон сууцны доголдол буюу ажлын гүйцэтгэлд тооцсон алданги 6,887,552 төгрөг нийт 66,328,785 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж*******.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Э. Анар нь 2022 оны 07 сарын 28-ны өдөр Д******* и* г*** ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулснаас хойш 2022 оны 8 сарын 2-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн ***** тоот 43.36 метр квадрат 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч ашиглаж эхэлсэн. Талууд энэхүү гэрээгээр урьдчилгаа 30 хувь төлбөрийг худалдан авагч Э.А*** төлөөд үлдэгдлийг сар болгон график тогтоож төлөхөөр харилцан тохиролцсон. Э.А***ын хувьд орон сууцыг хүлээж авах үед тухайн орон сууцанд маш олон доголдлууд байсан. Хаалга онгойлгоод ороход маш олон өө сэвтэй, барилгын бүтээцээс эхлээд цонх, угаалгын өрөөнд маш олон доголдлууд байсан, нүдэнд ил харагдаж байгаа доголдлуудаа тэмдэглээд эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдсэн. Ингээд байрандаа ороод ашиглаад явж байхад хариуцагчийн зүгээс цонхны гажилтыг сольж өгсөн. Худалдан авагч Э.А**ын зүгээс энийгээ засч өгөөч гэж маш олон сарын хугацаанд удаа дараа борлуулалтын компани болон С******* ХХК-д утсаар, бичгээр, биеэр мэдэгдсэн. Хариуцагчийн зүгээс ямар ч ажиллагаа хийхгүй явж байгаад цонхыг засаж өгсөн. Анх байранд ороход хана шал зэрэг бүгдээрээ сэвтэй зурагдсан байсан.,цонхны гажилт дутуу буруу суурилагдсан байсан, барилгын дотор хана маш чанаргүй байсан, айл хоорондын дүүргэлт дутуу байсан. Угаалгын өрөө нь дүүжин таазтай, тэр таазаар маш их дуу чимээ сонсогддог, хажуу айлын хүн утсаар ярьж байгаа яриаг хажуу талаас нь шууд хариулдаг тийм хэмжээний доголдол байсан. Хажуу айлынхаа хүнтэй ярихаар таазны дээд тал онгорхой байна. 2, 3 хуруу зайтай байна гэсэн. Дүүргэлт цутгалтыг хийхдээ тоосго орох боломжгүй зай үлдсэн байсныг тэр чигээр нь орхисон. Угаалгын өрөөний уналттай таазны дээд хэсэг 5 метр хэмжээний зай нь 5-10 см хөндий онгорхой байснаас шалтгаалж хажуу айлын бохирын үнэр үнэртдэг. 2 талаас хөөс шахаж аргацааж явж байгаа. Ийм доголдлууд байсаар байхад доголдолгүй гээд энийг чинь засаж өгөхгүй гэдэг. Угаалгын өрөөнд ус алдддаг. Доод айлд 4 удаа ус алдсан, харахад байрны доод талд ус тусгаарлагч байхгүй, бусад засварын жижиг алдаанууд байгаа, анх орон сууцанд ороход цахилгааны утас байгаагүй. Энэ утас нь яасан бэ гэхэд манай туслан гүйцэтгэгч компаниас мөнгөөр гаргаж өгнө гэсэн. Гэрээ дээр биет байдлын доголдолгүй цоо шинэ байранд орж байхад цахилгааны утас байхгүй байсан. Амьдран суух явцад шинээр доголдлууд илэрсэн. Гал тогооны хананы 2 хэсэг цоорсон. Хананы дээд болон босоо зааг нь тэр чигтээ цуурсан. Хотын стандарт, хяналтын газарт 2 удаа гомдол гаргасан. Өмнө нь байсан доголдлууд болон гал тогооны хэсгийн хананы цууралттай холбоотой гомдол гаргаад, хариуцагч компани болон туслан гүйцэтгэгч компани, нэхэмжлэгч Э.Анар, Хотын стандарт, хяналтын газрын мэргэжилтнүүд оролцоод хамтарсан үзлэг шалгалт хийгээд, доголдлуудыг тодорхойлоод албан шаардлагыг Д******* и* г*** ХХК болон С******* ХХК-д хүргэсэн. Эндээс хариуцагч нарын маргаж байгаа доголдолгүй гэж хэлээд байгаа асуудлыг хариуцагч компанийн захирал өөрөө нүдээрээ үзээд албан шаардлагын хүрээнд үнэхээр доголдол байгаа юм байна, энийг засах боломж олгооч гэж бид нарт хүсэлт гаргасан. Хяналт шалгалтын ажиллагаа, түүн дээр зөвшөөрсөн захирлынхаа үг үйлдлээс зөрж байгаа нөхцөл байдал байна. Эдгээр доголдолтой холбоотой гэрээг цуцлах мэдэдлийг 2023 оны 05 сарын 04-ний өдөр гаргасан. Д******* и* г*** ХХК-иас 2023 оны 06 сарын 05-ны өдөр 209 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлэхдээ гэрээ цуцлах мэдэгдэлтэй холбоотой аливаа санал хүсэлт, татгалзал байхгүй талаар мэдэгдсэн. Гэрээнд заасны дагуу 10 хувиар торгууль суутгана гэсэн. Гэрээ дээр тийм заалт байгаа. Бид нар өөрсдийн санаачлагаар цуцлаагүй, аргагүйн эрхэнд цуцлаж байгаа. Лифтээр хүн орж ирж байгаа нь шууд сонсогддог. Итгэмжлэгдсэн лаборатортой компанийн итгэмжлэлийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр дуу чимээтэй холбоотой асуудлаар дүгнэлт гаргаж өгч чадаагүй. Гэхдээ бусад бүх доголдолтой холбоотой Хотын стандарт, хяналтын газар болон Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-аар орон сууцны доголдлын талаар дүгнэлтүүд гаргуулсан байгаа. Ийм үндэслэлээр бид гэрээг цуцалсан учраас нэг талын санаачлагаар гэрээг цуцалсан гэж үзэхгүй, Төлбөр мөнгөө төлөөч гэж шаардахад 10 хувь суутгана, алданги төлүүлнэ, ус дулаан цахилгаан СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 59,441,233 төгрөг, орон сууцны доголдол буюу ажлын гүйцэтгэлд тооцсон алданги 6,887,552 төгрөг, хөрөнгийн доголдлыг тодорхойлу******* ажлын хөлсөнд төлсөн 825,000 төгрөг, цахилгааны утас, засварлах ажилд төлсөн 45,000 төгрөг, нийт 67,198,785 төгрөгийг Д******* и* г*** ХХК-аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Орон сууц захиалгын гэрээний 4.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн...барьж ашиглалтад оруулна, мөн гэрээний 5.1.4-д Барилгыг стандарт, чанарын шаардлагыг хангасан барилгын материалаар барьж гүйцэтгэнэ, 11.2.1-д Аль нэг нь гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн бол талууд гэрээг цуцлах эрхтэй гэж, мөн Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогду******* худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Гэрээ цуцлах тухай тохиолдолд өгсөн авснаа буцаах тухай яригдахгүй. Үнэгүй амьдарч байна гээд түрээсийн төлбөр нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан үүрэг зөрчих хариуцлагын асуудал ярих гэж байгаа бол Иргэний хуульд заасан үүргийн эрх зүйн ерөнхий нийтлэг заалтуудыг тайлбарлах ёстой. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талын өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүрэг гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан. Нэг тал нь доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлбэл нөгөө тал нь төлбөр төлөх үүргээ биелүүлэх ёстой. Хэрвээ тэр үүргээ хэрэгжүүлээгүй бол төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэхгүй байж болно. Бидний хувьд орон сууц доголдолтой байна гэж хэлж шаардахад засаж өгөөгүй, эхлээд доголдолтой үүрэг хүлээгээд авсан тул үүргээ гүйцэтгэхгүй байх эрхтэй гэж заасан байгаа. Иймээс алданги түрээсийн төлбөр, СӨХ-ны төлбөр төлөх үүррэггүй. Гэрээ цуцлах хугацаанд Э.Анарт мөнгийг нь өгсөн бол байрыг чөлөөлөх байсан, үүргээ биелүүлээгүй учраас бид үүргээсээ татгалзаж байна. Гэрээний 8.2-т гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг захиалагч төлнө. Энэхүү алдангийг тооцохдоо гэрээгээр тооцно гэж заасан. Ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг талууд ажлын дарааллын дагуу дотор ханын ажил хийгдсэнийг 80 хувийн гүйцэтгэл, дотор инженерийн шугам сүлжээ хийгдсэнийг 90 хувь, цагаан засал хийснийг 95 хувь, обой, плита наасныг 100 хувь гэж тооцно гэж ажлын гүйцэтгэлээ хэрхэн дүгнэхээ харилцан тохиролцсон. Бид 10 хувийн гүйцэтгэл дутуу гэж үзээд үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хоног тутамд 45,000 төгрөг гээд нийтдээ 6 сая төгрөг нэхэмжилж байгаа. Гэрээний чөлөөт байдлын зарчимыг ойлгож байна, гэхдээ нөгөө талын эрхийг хязгаарлах, өөрсдийнхөө үүрэг хариуцлагаас зайлсхийх заалтыг Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хориглосон байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад тухайн газар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар худалдан авагчид хохиролтой байдлаар гэрээний нөхцөлийг заасан гээд гэрээг өөрийн санаачлагаар цуцалбал 10 хувь гэдэг заалтыг дүгнэсэн. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг уншвал нөгөө талд хохиролтой гэрээ байгуулсан бол торгууль байна, өгсөн мөнгийг буцаах асуудал байгаа, гэхдээ өгсөн мөнгөө Иргэний хуульд зааснаар нэхэмжилж байгаа, өөр тайлбар байхгүй гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Захиалагчаас тавьсан хүсэлтийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 02-нд орон сууцыг хүлээлцэх акт үйлдэн, тус хугацаанаас хойш захиалагч Э.А*** нь орон сууцандаа нүүж орон, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Манай компанийн зүгээс нэгэнт манайхыг сонгон байр захиалсан, худалдан авсан захиалагч, худалдан авагчдынхаа сэтгэл ханамжийн баталгаанд анхааран гэрээ болон хуульд заасан үүргээ өнөөдрийг хүртэл шударгаар биелүүлсээр ирсэн. Компанийн хувьд Барилгын тухай хуульд заасан зүгшрүүлэх, тохируулах хугацааны ажлуудыг ерөнхий гүйцэтгэгч С******* ХХК-аар гүйцэтгүүл, оршин суугчдаас ирсэн санал гомдлыг боломжит арга, хугацаанд шийдвэрлэн ажилладаг. Улсын комисст орсон акт 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Бид ашиглалтад орох гэж байсан байрыг Э.А***т худалдсан. Зарсан орон сууц биет байдлын доголдолтой байна гэж маргаж байна. Чанарын шаардлага хангаагүй бол яагаад Улсын комисс авсан гэдэг зүйл яригдана. Гэрээг цуцалсан дээр маргаан байхгүй. Бид 6 сард гэрээг цуцалж болно гэсэн тайлбар өгсөн байдаг. Хууль зүйн үндэслэл нь гэрээг талууд харилцан цуцалсан бол өгсөн авснаа буцаах асуудал байгаа. 2022 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл үнэгүй амьдарсан. Маргаан бүхий гэрээг 2023 оны 6 сард цуцалсантай холбоотой Иргэний хуулийн 227.1, 227.3-т заасны дагуу олох ёстой байсан орлого буюу учирсан хохирлыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч 2022 оны 8 сарын 3-ны өдөр орсон, өнөөдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр шаардаж байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 198 дугаар зүйлд гэрээний чөлөөт байдлын зарчим байгаа. Талууд хуулийн гэрээнд энэ гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй, энэ хуулиар хориглоогүй зүйлээр гэрээ байгуулах эрхтэй. Талуудын байгуулсан гэрээнд хэрэв захиалагч тал энэ гэрээг өөрийнхөө хүсэл зоригоор цуцлах тохиолдолд 10 хувийн торгууль төлнө гэж заасны дагуу торгууль 15,104,281 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс орон сууцыг ашигласан хугацааг 17 сараар 1 сарын төлбөрийг 2,168,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрт 36,856,000 төгрөгийг төлүүлэхээр шаардлага гаргасан. Гэрээнд заасны дагуу алданги тооцож 2024 оны 01 сарын 19-ний өдрийг хүртэл тооцож 39,785,588.43 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Э.А*** нь манай компанийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүрэг, *****, **** тоот 43.36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 151,760,000 төгрөгөөр худалдан авахаар манай компанитай харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт орон сууцны нийт үнийн дүнгийн 27 хувь буюу 40,975,200 төгрөгийг төлсөн, үлдэх 73 хувь буюу 110,784,800 төгрөгийг 24 сарын хугацаанд ямар нэгэн хүү тооцолгүйгээр сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан төлөх үүргийг хүлээсэн боловч сар бүр төлөх төлбөрөөс 2022 оны 8 дугаар сарын 28-нд 4,616,033 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 29-нд 4,617,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-нд 4,617,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 01-нд 4,616,000 төгрөг, нийт 18,466,033 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлж, маргаан бүхий гэрээг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цуцлах хүртэлх хугацаанд орон сууцны үлдэх төлбөрөөс хуваарийн дагуу төлөлт хийгээгүй. Маргаан бүхий гэрээг Э.А***ын зүгээс нэг талын санаачилгаар цуцалсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж заасны дагуу энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Э.А*** нь маргаан бүхий гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т орон сууцны үлдэх 110,784,800 төгрөгийг 24 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан төлөх үүргийг хүлээсэн бөгөөд хэрэв төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон. Маргаан бүхий гэрээг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цуцлах хүртэлх хугацаанд Э.А*** нь хуваарийн дагуу төлөх төлбөрөөс 4 удаа төлөлт хийсэн тул маргаан бүхий гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу алданги 9,845,998 төгрөгийг, гэрээг цуцалсан учраас торгуул гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 151,760,000 төгрөгийн 10 хувь буюу 15,176,000 төгрөгийг, орон сууцанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд маргаан бүхий гэрээг цуцалсантай холбоотойгоор 2022 оны 8 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нийт 19,920,983 төгрөгийг, тухайн орон сууцанд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарсан ашиглалтын зардал болох СӨХ-ны төлбөр 660,000, цахилгааны төлбөр 205,7867, ус, дулааны төлбөр 816,264.17 төгрөг зэрэг нь 2022 оны 09 сараас 2024 оны 04 сар хүртэлх бүх төлбөрүүд, нийт 1,682,050.17 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Талууд маргаан бүхий гэрээг цуцалсан тул Хан-Уул дүүрэг, ****, **** тоот 43.36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Э.А***ын эзэмшилээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна. Иймд Э.А***ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогду******* талууд гэрээг цуцалсан тул алданги 9,845,998 төгрөг, торгууль 15,176,000 төгрөг, түрээсийн төлбөр 19,920,983 төгрөг, ашиглалтын зардал 1,682,050.17 төгрөг, нийт 46,625,031.02 төгрөгийг Э.А***аас гаргуулж, түүний эзэмшилд байгаа ****, 1609 тоот 43.36 м.кв талбай бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-1-8/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-9/, итгэмжлэл /1хх-10/, 2022.07.28-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ /1хх-11-15/, захиалагчтай нөхцөл тохирсон хуудас /1хх-16/, төлбөр төлөх хуваарь /1хх-17/, 2023.05.04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай албан бичиг /1хх-19-21/, Д******* и* г*** ХХК-ийн 2023.06.05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /1хх-22-25/, тооцооны дэлгэрэнгүй /1хх-26/, 2024.01.03-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх-104/, 2024.03.07-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 1/хх-134-135/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-137/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгийн доголдол тодорхойлох гэрээ /1хх-138-140/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-141, 142/, 2024.03.07-ны өдөр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /1хх-143-148/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.07.03-ны өдрийн хэмжилт хийсэн тайлан, Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-149-193/, Хотын стандарт хэмжилтийн газрын 2024.01.23-ны өдрийн 01-13-01/033/12 дугаартай Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага /1хх-197-198/, 2024.02.02-ны өдөр Улаанбаатар хотын стандарт, хяналтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэст гаргасан гомдол /1хх-199/ хотын стандарт, хяналтын газрын 2024.02.26-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх-200/, С******* ХХК-ийн 2024.01.29-ний өдрийн албан бичиг /1хх-201/, Хотын стандарт, хяналтын газрын 2024.03.26-ны өдрийн мэдэгдэл /1хх-208-209/, Эрүүл мэндийн газрын 2024.02.23-ны өдрийн хариу хүргүүлэх албан бичиг, хавсралт /1хх-210, 211/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.08.14-ний итгэмжлэл /1хх-30/, 2023.09.08-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар /1хх-39-40/, 2024.01.19-ний гаргасан сөрөг нэхэмжлэл /1хх-107- 108/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-109/, алдангийн тооцоолол /1хх-110/, Төлбөрийн тооцооны дэлгэрэнгүй /1хх-111/, 2022.07.28-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгын гэрээ /1хх-117-125/, Д******* и* г**** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-205/, 2024.04.04-ний өдрийн хариу тайлбар /1хх-221, 222/, 2024.04.15-ны итгэмжлэл /1хх-223/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /1хх-254/, 2024.05.10-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /1хх-243-244/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-245, 246/, алдангийн тооцоолол /1хх-247/, Тэнхлэг зууч ХХК-ийн 2024.05.03-ны өдрийн Үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай албан бичиг /1хх-248/, ашиглалтын зардлын баримт /1хх-250, 2хх-1-3, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-4-6/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2023.11.06-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-57-94/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Э.А*** нь хариуцагч Д******* и* гэ**** ХХК-д холбогду******* нийт 67,198,785 төгрөгийг гаргуулах буюу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:
- орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 59,441,233 төгрөг,
- орон сууцны доголдол буюу ажлын гүйцэтгэлд тооцсон алданги 6,887,552 төгрөг,
- доголдлыг тодорхойлу******* ажлын хөлсөнд төлсөн 825,000 төгрөг,
- цахилгааны утас, засварлах ажилд төлсөн 45,000 төгрөг,
3. Хариуцагч Д******* и* г*** ХХК нь нэхэмжлэгч Э.А*** холбогду******* орон сууц захиалгын гэрээг цуцалсантай холбогду******* дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд.
- алданги 9,845,998 төгрөг,
- торгууль 15,176,000 төгрөг,
- түрээсийн төлбөр 19,920,983 төгрөг,
- ашиглалтын зардал 1,682,050.17 төгрөг, нийт 46,625,031.02 төгрөгийг гаргуулах,
- нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа *****
тоот 43.36 м.кв талбай бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх.
4. Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
5. Д******* и* г**** ХХК болон Э.А*** нар 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, захиалагч Э.А**ь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** тоот, 43,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг1 м.кв-ын үнийг 3,150,000 төгрөг, нийт 151,042,810 төгрөгөөр захиалан бариулах, гүйцэтгэгч Д******* и* г**** ХХК нь орон сууцны барилгыг 2022 оны 2 дугаар улиралд улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ. /1хх-ийн 12-18/
6. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба талууд дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч Э.А*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдан авсан орон сууц их хэмжээний доголдолтой байсан тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.
8. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар маргаан бүхий орон сууцтай холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8а. 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн БА-181/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Хан-Уул дүүргийн **** 1 блок хүчин чадал бүхий үйлчилгээтэй 135 айлын орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулсан. /2хх-ийн 4-6/
8б. Нэхэмжлэгч Э.А*** нь орон сууцны барилгыг улсын комиссын дүгнэлтээр хүлээн авахаас өмнө буюу 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, ашиглаж эхэлсэн байх ба 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны биет байдлын доголдолтой холбогду******* орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч Д******* их гэгээ ХХК-д хүргүүлсэн. /1хх-ийн 19-
8в. Хариуцагч Д******* их гэгээ ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй боловч, захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцлах тохиолдолд гэрээнд заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх алдангийг гаргуулна, мөн гэрээний төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул алданги тооцон гаргуулах, орон сууцны ашиглалттай холбоотой төлбөрийг төлүүлэх талаар хариу албан бичиг хүргүүлсэн байна. /1хх-ийн 22-26/
9. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны чанарын талаар тусгайлан тохиролцоогүй байх боловч худалдагч буюу хариуцагч Д******* и* г*** ХХК нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой орон сууцыг худалдах үүргийг хүлээнэ.
10. Хотын стандарт, хяналтын газрын Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01-13-01/033/12 дугаартай Албан шаардлагад ...Орон сууцны барилгын **** тоот айлын ханын обойн наалт, таазны замаска, паркетан шал, тагтны хэсэг, гадна хаалганы сэв, ханын хялгасан хагарал зэрэг заслын ажлыг, босгоны ам дарагч, ванны нүүрний хаалт, ус тусгаарлагч, бохирын үнэр гаргагчийн гүйцэтгэл дутуу байгаа нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, мөн хуулийн 14.4 заалтад, ...1609 тоот айлын хуванцар цонхны суурилуулалт тэгш бус, цонхны гадна төмөр амлагаанд чигжээс хийгдээгүй, нуух хооронд зай завсар гарсан, хөлөрч цантдаг, салхи сийгдэг гэх дутагдлуудыг засаж сайжруулах Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8 заалтад нийцэхгүй байна... гэж дүгнэжээ. /1хх-ийн 197-198/
Мөн тус газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02/201 дугаартай Э.Анарт хүргүүлсэн албан бичигт ...гомдлын дагуу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийхэд хананд хагарал цууралт үүссэн байв. ... гэжээ. /1хх-ийн 200/
Мөн тус газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/374 дугаартай Э.А***т хүргүүлсэн албан бичигт ...Шалгалтаар 314 дүгээр байрны **** тоотын ашиглалтын явцад ариун цэврийн өрөөний хашлага ханын дам нуруутай холбогдох хэсэгт 2см-2,5 см хэмжээтэй завсар үлдээсэн, дүүргэлт хийгдээгүй, ханын гадаргууны хүлцэл хэтэрсэн, MNS5526:2005 стандартыг баримтлаагүйгээс 1 болон 2 дугаар үеийн замаск татаж зүлгүүр хийж гадаргуугийн тэгш байдлыг шалгахгүйгээр обой наасан, гал тогооны байрлах хэсэгт хашлага хананд цууралт үүссэн, хаалга, цонх, тагтны хаалга угсрахдаа БНбД81-55-05 дагуу суулгаж шалгаж аваагүй, ариун цэврийн өрөөний плита үал болон паретан шал хоорондыг ам дарагч хийгдээгүй зэрэг заслын ажилд БНбД-ийг хангуулаагүй байна ... гэжээ. /1хх-ийн 208-209/
11. Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагчийн үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах саналыг гаргасан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Анар гэрээний үүргийн зөрчилтэй холбогду******* гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцны доголдолтой холбоотой боломжит хэмжээнд засаж сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэж тайлбарлаж байх боловч гэрээний худалдагч талын хувьд биет байдлын доголдолгүй зүйлийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд доголдлыг засварлаж өгч байгаа гэсэн үндэслэлээр худалдагч тал буюу хариуцагч Д******* их гэгээ ХХК-ийг доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээс чөлөөлөхгүй.
Нэхэмжлэгч Э.Анар нь орон сууц захиалгын гэрээний төлбөрт нийт 59,441,233 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгэгч тал болох Д******* и* г***** ХХК доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж гэрээ цуцлах саналыг хүргүүлэн гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байх тул хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний төлбөрт мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
12. Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дугаартай Орон сууц захиалгын гэрээний үүргийн зөрчилтэй холбогду******* гэрээг цуцалсан тул зохигчдоос гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон.
12а. Нэхэмжлэгч нь цахилгааны утас худалдан авч засвар хийлгэсэн үндэслэлээр 45,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба уг зардал нь орон сууцны доголдолтой холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй, ийм хэмжээний зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргу******* нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
12б. Нэхэмжлэгчийн орон сууцны доголдлыг тодорхойлуулахад төлсөн гэх 825,000 төгрөгийг хангахгүй орхих үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохоор өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр баримт бүрдүүлсэн байх бөгөөд уг зардлыг үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлого буюу зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй.
12в. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол алданги тооцохоор тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны доголдол буюу ажлын гүйцэтгэлд тооцсон алданги 6,887,552 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан байх боловч алдангийг ямар үнийн дүнгээс хэрхэн тооцож шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.
12г. Зохигчдын хооронд байгуулсан гэрээг цуцлах болсон үндэслэл нь гэрээний зүйл болох орон сууцны доголдолтой холбоотой, хариуцагч нь доголдолтой хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлгүй тул торгууль тооцон гаргуулах үндэслэлгүй тул торгууль 15,176,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих үндэслэлтэй.
12д. Хариуцагчийн алданги 9,845,998 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь зохигчдын маргаж буй гол үндэслэл нь харилцан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой асуудал байх ба хариуцагчийн шилжүүлсэн орон сууц их хэмжээний дотголтой байсан тул гэрээнээс татгалзаж, цулах эрхээ хэрэгжүүлэхээр төлбөриг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байх тул гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй үндэслэлээр алданги тооцон гаргуулах үндэслэлгүй байна.
12е. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцтай холбоотой ашиглалтын зардал болох СӨХ-ны төлбөр 660,000, цахилгааны төлбөр 205,7867, ус, дулааны төлбөр 816,264.17 төгрөг зэрэг нь төлбөрийг шаардах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ашиглалтын зардал 1,682,050.17 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй
12ё. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөриг гэрээнд заасны дагуу бүрэн төлөөгүй, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс орон сууцанд амьдарч байгаа эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байх тул 2022 оны 8 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт нийт 19,920,983 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргу******* хариуцагчид олгох үндэслэлтэй.
12ж. Нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа ******* тоот 43.36 м.кв талбай бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Э.А*** нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан, талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан тул түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.
13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Д******* и* г**** ХХК-аас орон сууц захиалгын гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөр 59,411,233 төгрөг, цахилгааны ажлын хөлс 45,000 төгрөг, нийт 59,486,233 төгрөгийг гаргу******* нэхэмжлэгч Э.Анарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,712,552 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Анараас орон сууцны түрээсийн төлбөрт 19,920,953 төгрөгийг гаргу******* хариуцагчид олгож, Сөүл гарден хорооллын 314 дүгээр байр, 1609 тоот 43.36 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Э.Анарын эзэмшлээс албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 26,704,048.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 493,943.92 төгрөг /489,593.92 төгрөг, 4350 төгрөг/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 604,671 төгрөг /319,474 төгрөг, 70, 200 төгрөг, 215, 000 төгрөг/-ийг төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 455,381 төгрөгийг гаргу******* нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 257,555 төгрөг, 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Д******* их гэгээ ХХК-аас 59,486,233 төгрөгийг гаргу******* нэхэмжлэгч Э.А***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,712,552 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.А***аас орон сууцны түрээсийн төлбөрт 19,920,953 төгрөгийг гаргу******* хариуцагч Д******* их гэгээ ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн ****** тоот 43.36 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Э.А***ын эзэмшлээс албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 26,704,048.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 493,943.92 төгрөг /489,593.92 төгрөг, 4350 төгрөг/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 604,671 төгрөг /319,474 төгрөг, 70, 200 төгрөг, 215, 000 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д******* и* г*** ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 455,381 төгрөгийг гаргу******* нэхэмжлэгч Э.А***т олгож, нэхэмжлэгч Э.Анараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 257,555 төгрөг, 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Д******* их гэгээ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцу******* сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР