Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02309

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/02309 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ****** тоот хаягт оршин суух Б******* овогт Б*******гийн Т******* (РД:***********)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** хэсэг, оргил гарден *** байр, ** тоот хаягт байрлах В******* ХХК (РД:6168736),

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** хэсэг, оргил гарден *** байр, ** тоот хаягт оршин суух Х**** овогт Ц*******ын Б******* (РД:************) нарт холбогдох

 

Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Батлан даалтын гэрээний дагуу 52,411,124 төгрөг гаргуулах тухай үндсэн,

В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Ц.Б******* болон Б.Т******* нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Т*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч В******* ХХК болон Ц.Б******* нарт холбогдуулан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Батлан даалтын гэрээний дагуу 52,411,124 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс В******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, бизнес зөвлөхөөр ажиллаж, ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Б.Т*******ын ажилласан хугацааны цалин, олговол зохих хуримтлагдсан цалин хөлс, хугацаандаа олгогдоогүйн алданги, ээлжийн амралтын олговор, зөрүү, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг тооцоог ажил олгогчийн зүгээс олгох, акт үйлдэн баталгаажуулах тухай заасан. Энэ үүднээс тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан учир цалин хөлстэй холбоотойгоор шүүхэд хандаагүй. ******* оны 07 дугаар сарын 19, 31-ний өдрүүдэд тус бүр 5,000,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн төлбөр 36,780,448 төгрөг, алданги 10,988,698 төгрөг, нийт 47,769,448 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,641,676 төгрөгөөр ихэсгэж, нийт 52,411,124 төгрөг гаргуулахаар шаардсан болно.

 

2.Хариуцагч В******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1.В******* ХХК нь Эхлэл Ургац ХХК-тай оны 08 дугаар сарын 14-ний өдөр түншлэлийн гэрээ байгуулж, Эрдэнэс таван толгой ХК-аас зарласан ERP программ хангамжийг нийлүүлэх төслийг гүйцэтгэж, 95 хувийг дуусгасан боловч оны 11 дүгээр сараас хойш төслийн санхүүжилт олгогдоогүй. Улмаар ******* оны 07 дугаар сараас манай компани үйл ажиллагаагаа зогсоосон. Ажилтнууддаа ЭТТ ХК-аас шалгаж дуусаад тус төслийн ажлыг хүлээж авна гэж итгэж хүлээж байсан учир тэр хүртэл үлдсэн ажилтнууддаа шалгалт дуусахаар санхүүжилтээ авч нөхцөл байдал хэвийн болж үргэлжлүүлэн ЭТТ ХК-тай хамтран ажиллана гэж танилцуулж, хүлээж байсан. Шалгалтын дүн гарахгүй, цаашид ЭТТ ХК-тай хамтран ажиллах итгэлгүй болсон учир ******* оны 03 дугаар сард компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, дараагийн ажлаа бодохыг харилцан тохиролцсон.

2.2.Б.Т*******ын тухайд тухайн үед хавдар туссан, нэн яаралтай Солонгос явж эмчлүүлэх шаардлагатай гэж байсан учир эрүүл мэнд, эмчилгээнд нь саад болохгүйн тулд өөрийнх нь тооцоолж хүссэнээр мөнгөн дүнг тохирч, тус төсөлд хамтарсан түнш компаниас тал мөнгийг нь гаргуулахаар тохиролцоод төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Хамтарсан түнш компанийн зүгээс төлбөрийг хуваалцаагүй, би хувиасаа 10,000,000 төгрөг төлсөн. Одоогоор компани үйл ажиллагаа явуулаагүй, ЭТТ ХК-аас 440,000,000 төгрөгийн авлагатай учир дээр дурдсан шалгалт дуусаж, авлагаа авснаар төлбөрийг үлдэгдлийг төлөх саналыг тавьсан боловч шүүхэд хандсан учир цалингийн тооцооллыг дахин тооцох шаардлагатай. Мөн нэхэмжлэгч нь ******* оны 07 дугаар сараас хойш ажил хийгээгүй байтал энэ хугацааны бүх цалин, ээлжийн амралтын мөнгө, гэнэт ажлаас халагдсаны тэтгэмжийг авахаар шаардаж байгаа нь зүй бус гэжээ.

 

3.Хариуцагч Ц.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1.Б.Т******* нь онд Х.Этай гэрээ байгуулж В******* ХХК-д ажилд орсон, энэ тухай нэхэмжлэгч тал худал мэдүүлж байна. Тооцоо нийлсэн актыг н.Н гэх хүний тооцооллын дагуу үйлдсэн гэж байгаа. Тооцоо нийлсэн актад н.Нийн гарын үсэг, нягтлангийн тамга байхгүй. Хөдөлмөрийн маргааны дагуу дахиад ажиллаж байсан тушаал, шийдвэр, гэрээ, нийгмийн даатгалын баримтуудаа үндэслээд хөдөлмөрийн журмаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна.

3.2.Нягтлангийн тооцоол өгсөн гэх баримтуудаар 04 дүгээр сарын 17-ны өдөр 24,000,000 төгрөг байсан гэж үзэж байгаа. Үүнээс 10,000,000 төгрөгийг нь төлсөн. Иймд 14,000,000 төгрөгийн хүү, алданги тооцож 52,411,124 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Ажил хийсэн учир цалинг авах боломжтой гэхдээ энэ гэрээ, батлан даалтын гэрээ хуульд заасан шаардлага хангахгүй. Ц.Б******* нь тухайн үед хууль зүйн мэдлэггүй, сандарч тэвдсэн, өр зээлтэй байх үедээ гэрээг байгуулсан гэжээ.

 

4.Хариуцагч Ц.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Т*******д холбогдуулан В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Ц.Б******* болон Б.Т******* нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

4.1.******* онд цар тахал болон эдийн засгийн асуудлууд үүссэнээс болж Б.Т*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээ нь компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш, мөн тус хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш байна. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хэлцэл байх бөгөөд мөн хуулийн 87.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага Х.Эын зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

4.2.Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үндэслэл болсон хүснэгт нь зохих хууль, журамд заасан шаардлагыг хангахгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-т заасны дагуу Б.Т*******тай байгуулсан гэрээг В******* ХХК-ийн санхүүгийн тайланд нягтлан бодогч бүртгээгүй, тооцооллыг ахлах болон ерөнхий нягтлан бодогчид хянуулаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

4.3.Б.Т*******, Ц.Б******* нарын хооронд ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан батлан даалтын гэрээ нь дээр дурдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг үндэслэж байгуулагдсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэжээ.

 

5.Нэхэмжлэгч Б.Т*******, түүний өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

5.1.Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг В******* ХХК болон Б.Т******* нар байгуулсан. Ц.Б******* нь тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл бүрдэж байна.

5.2.Ц.Б******* нь онд В******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр томилогдсон. ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр В******* ХХК-ийг төлөөлж Ц.Б******* тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөхөөр зохицуулчихсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

6.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан даалтын гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тооцоо нийлсэн акт, -******* оны ээлжийн амралтын зөрүү, ******* оны ээлжийн амралт, В******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, В******* ХХК-тай ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, В******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 023/022 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн ******* оны 00393, 00415 дугаар тэмдэглэл, Эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байсан Ц.Б*******гийн өргөдөл, тайлбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ******* оны 589 дугаар албан бичиг, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 754 дүгээр албан бичиг, Аюуд проперти ХХК-ийн 2024 оны 24/* дугаар албан бичиг, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 02/* дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 06/* дугаар албан бичиг, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны * дугаар албан бичиг, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 02/* дугаар албан бичиг гэх баримт,

Хариуцагч талаас В******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан нууц хадгалах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нууцын баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Т*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг, хариуцагч Ц.Б*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Батлан даалтын гэрээний дагуу 52,411,124 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа В******* ХХК-аас бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул урьд олгогдоогүй цалин хөлсний тооцоо нийлж, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, улмаар хариуцагч Ц.Б*******тай батлан даалтын гэрээ байгуулсан, эдгээр гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ тул 52,411,124 төгрөг гаргуулах үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч В******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгчийг хавдар туссан, яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэх нөхцөл байдлыг харгалзан цалин хөлсийг тооцож, тал хувийг түншлэгч компаниас гаргуулахаар тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэгэнт шүүхэд хандсан учир цалингийн тооцооллыг дахин тооцож хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай, ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн цалин 24,000,000 төгрөг байсан, үүний 10,000,000 төгрөгийг төлсөн байхад одоо хүү, алданги тооцож, 52,411,124 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь зүй бус гэж тайлбарлажээ.

 

4.Хариуцагч Ц.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрлөөр байгуулагдах хэлцэл байхад зөвшөөрөлгүй хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус юм гэж тайлбарлажээ.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Б.Т******* болон В******* ХХК-ийн хооронд оны 11 дүгээр сарын 08, ******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Зөвлөх албан тушаалд томилогдсон, улмаар ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын 023/022 дугаар тушаалаар Б.Т*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан. (хавтаст хэргийн 16-20, 77-85 дахь тал)

5.2.******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж, төлбөр төлөгч тал хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлөх нөхцөл бүхий Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нөхцөл бүхий Батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан. (хавтаст хэргийн 4-6 дахь тал)

5.3.Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг ******* оны 07 дугаар сард хариуцагч Ц.Б******* нь нэхэмжлэгч Б.Т*******д төлсөн үйл баримтын талаар маргаангүй.

5.4.Ц.Б******* нь В******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн, түүнээс хойш гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт орсон талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийгдээгүй. (хавтаст хэргийн 13, 40 дэх тал)

 

 

6.Зохигч талуудын хооронд байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ээр нэхэмжлэгч Б.Т*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосонтой холбоотойгоор түүнийг В******* ХХК-д ажиллаж байсан хугацаанд олгогдоогүй цалин, ээлжийн амралтын олговор, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүйн алдангид нийт 44,020,750 төгрөг болохыг тогтоож, хариуцагч В******* ХХК-ийн зүгээс уг төлбөрийг ******* оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор 20,000,000 төгрөг, ******* оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 14,020,750 төгрөгийг, ******* оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг тус тус төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцон төлөх нөхцөл үүрэг хүлээсэн буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж зааснаар зохигч талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсонтой холбоотойгоор цалин, ээлжийн амралтын олговор, хугацаандаа олгогдоогүй цалингийн алдангийн талаар харилцан тооцож тохиролцоонд хүрч, тухайн төлбөрийг төлөх хугацааны талаар мөн зөвшилцөж гэрээ байгуулсныг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

8.Түүнчлэн, тухайн гэрээг ажил олгогч буюу В******* ХХК болон ажилтан Б.Т******* нар харилцан тохиролцон байгуулж, компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Б******* нь гарын үсэг зурсан нь эрх олгогдоогүй этгээд гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм.

 

Тодруулбал, хариуцагч Ц.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн гэрээ нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-т хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/, 87.2 дахь хэсэгт Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтооно гэж заасанд нийцээгүй гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнг тодорхойлсон баримт авагдаагүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

 

9.Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 34,020,750 төгрөгийг шаардах эрхтэй.

 

10.Мөн Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, 234.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ, 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж тус тус зааснаар Ц.Б******* болон Б.Т******* нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд, нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Ц.Б*******гаас тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

11.Талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 3.2-т ...*******-12-07 өдрийн дотор... гэж заасан байх тул нэхэмжлэгч нь ******* оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй байна.

 

12.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч В******* ХХК, Ц.Б******* нараас 34,020,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 18,390,374 төгрөгийн хэсэг, хариуцагч Ц.Б*******гийн гаргасан В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Ц.Б******* болон Б.Т******* нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 486,015 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 449,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В******* ХХК, Ц.Б******* нараас 328,053.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 34,020,750 төгрөгийг хариуцагч В******* ХХК, Ц.Б******* нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 18,390,374 төгрөгийн хэсэг, хариуцагч Ц.Б*******гийн гаргасан В******* ХХК болон Б.Т******* нарын хооронд ******* оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Ц.Б******* болон Б.Т******* нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 486,015 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 449,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 328,053.7 төгрөгийг хариуцагч В******* ХХК, Ц.Б******* нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД