Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 139

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1730001590102 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ял шийтгэлгүй,  Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбааатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дэнжийн 18-9 тоотод  гэртээ эхнэр Б.Этай маргалдсаны улмаас түүнийг гурилын модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой манайд хоёр дүү ирээд тэр хоёртой пиво уугаад сууж байхад эхнэр гаднаас орж ирээд уурласан.  Эхнэр гурилын мод аваад намайг цохихоор нь би эргүүлээд чулуудахад духан дээр нь оносон. Би эхнэрээ эхэлж зодоогүй. Цагдаа дээр очиход би бараг л эрүүл байсан. Цагдаа дээр хоноод  гарч ирээд бид хоёрын харилцаа зүгээр байсан. 2 хоногийн дараа морины ажил хийж байгаад ирэхэд цагдаад гомдол гаргаад аавындаа  очсон  байсан гэв.

 

-Хохирогч Б.Эы мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Б  гэртээ архи уугаад сууж байхаар нь би хамт архи ууж байсан хүмүүсийг нь хөөж явуулчихаад нөхөр бид хоёр хоорондоо маргалдсан. Б намайг алагдахаар нь би гурил элддэг модоор түүний гарруу зөөлхөн цохьсон чинь надаас гурил элддэг модыг булааж аваад миний дух хэсэгт цохьж тэр нь хавдсан. Энэ үед манай эгч утсаар яриад бид хоёрын муудсаныг мэдээд цагдаад дуудлага өгч Бг эрүүлжүүлсэн юм. Би цагдаа нарт нөхрийгөө намайг зодсон гэж хэлээгүй. Манай аав бид хоёрыг муудсаны дараа 2-3 хоногийн дараа мэдэж,  манай гэрт ирээд намайг Сүхбаатар сум руу авч явсан. Б нь манай аавруу утсаар дарамтлаад байхаар нь би цагдаад гомдол гаргаж шүүх эмчид үзүүлсэн гэх /хх-ийн 04-05-р хуудас/

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний 401 тоот “1. Б.Эы биед дух, 2  нүдний доод, дээд зовхины болон баруун гарын шууны хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирсан. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой.3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/

 

-Б.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 28-р хуудас/

 

-Б.Бг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой  Сүхбааатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжийн 18-9 тоотод  гэртээ хохирогч Б.Этай маргалдсаны улмаас түүнийг гурилын модоор цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Эы мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 401 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

   Шүүгдэгч Б.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 см урттай гурил элдэх зориулалттай 1 ширхэг модыг хохирогч Б.Эд буцаан олгохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б.Бг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай гурил элдэх зориулалттай 1 ширхэг модыг хохирогч Б.Эд буцаан олгосугай.

 

6. Ялтан  Б.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА