| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03494/И |
| Дугаар | 182/ШШ2024/03607 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/03607
| 2024он 09рын 05дөр | 182/ШШ2024/03607 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ГФ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Ан Б /РД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,108,056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч А.Баас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 677,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,326 төгрөг, нийт 1,108,056 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ГФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нь дараах байдлаар эвлэрч байна.
ГФ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 1,108,056 төгрөгийг хариуцагч А.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 508,056 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК нь хариуцагч А.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,108,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,108,056 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 508,056 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,144 төгрөгийн 50 хувь болох 15,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 15,572 төгрөг, хариуцагч А.Баас 15,572 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,108,056 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 508,056 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,144 төгрөгийн тал хувь болох 15,572 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 15,572 төгрөг, хариуцагч А.Баас 15,572 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ГФ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА