Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/03609

 

 

 

 

 

 

 

2024он 09рын 05дөр

182/ШШ2024/03609

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах ЭК ББСБ ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Эын М /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,708,121 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.Мөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,003,060 төгрөг, үндсэн хүү 2,488,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,976 төгрөг, нийт 6,708,121 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ЭК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Мд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нь дараах байдлаар эвлэрч байна.

ЭК ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 6,708,121 төгрөгийг хариуцагч Э.М нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,936,040 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,936,040.5 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,936,040.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ЭК ББСБ ХХК нь хариуцагч Э.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,708,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,708,121 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,936,040 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,936,040.5 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,936,040.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЭК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,300 төгрөгийн 50 хувь болох 61,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 61,150 төгрөг, хариуцагч Э.Мөөс 61,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,708,121 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,936,040 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,936,040.5 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,936,040.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЭК ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,300 төгрөгийн тал хувь болох 61,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 61,150 төгрөг, хариуцагч Э.Мөөс 61,150 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЭК ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА