| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/00419/И |
| Дугаар | 183/ШШ2024/01612 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/01612
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар У овогтой А-ийн Ч /РД::::1/, Ц вогтой Ж-гийн Ж /РД:::/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ::::: оны 11 дүгээр 20-ны өдөр төрсөн охин Ж.Э, ::: оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Ж.Т, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.Э нарыг эх А.Ч-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 11 дүгээр 20-ны өдөр төрсөн охин Ж.Энэрэл, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Ж.Түшиг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Ж.Энхрий нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Жавхлангаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Ч Ж.Ж-аас гар утасны зээлийн үлдэгдэл 1.829.082 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гэрлэгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4...... тоот 2 өрөө орон сууцыг А.Чл болон 3 хүүхэддээ өгөхөөр, тус орон сууцны зээлийн төлбөрийг А.Ч хариуцан төлөх, орон сууцны ипотекийн зээл төлөгдөж дууссаны дараа Ж.Ж нь А.Ч болон 3 хүүхэддээ өмчлөх эрхээ шилүүлэхээр, орон сууцны ипотекийн зээлийн гэрээний үлдсэн зээлдэгчээс Ж.Жавхланг 2024 оны 12 сарын 31-ний дотор хасуулж зээлээс чөлөөлөхөөр, Ж.Жавхлан охин Ж.Энэрэл, хүү Ж.Түшиг, охин Ж.Энхрий нарын сургалтын төлбөр болон өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах нэмэлт зардлын 50 хувийг жил бүр хариуцан төлөхөөр, Хан-Уул дүүргийн 14 хороолол, нутаг дэвсгэрт 0,07 га амины сууцны зориулалттай газрыг Ж.Ж нь худалдан борлуулсан орлогын 50 хувийг А.Ч өгөхөөр /2020.12.30-ны өдрийн... дугаартай захирамж/, дээрх газрыг А.Чл зар гэж шахаж шаардахгүй, Ж.Ж нь нууцаар зарахгүй байхаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж-гаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ч-лд олгосугай.
8 Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО