Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/587

 

                                      Б.Д-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2009 01677 1261 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ны Д, ............................, ял шийтгэлгүй, /РД: ............../,

Шүүгдэгч Б.Д нь:

а/ 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Ц.Б-н “Ц Б” гэсэн нэртэй фейсбүүкийн хаягт хууль бусаар нэвтрэн улмаар садар самуун зургуудтай холбож түүний эхнэр, найз нөхөд рүү зургийг явуулна гэж 450.000 төгрөг нэхэх буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, мэдээлэл тараахаар сүрдүүлэн заналхийлсэн,

б/ Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хаягт “Pubg Elite RP” үнэгүй нээж өгнө”, “Royal pass” үнэгүй нээж өгнө”, “Dota2 тоглоомын ITEM хувцас хэрэгсэл сайжруулж өгнө” гэсэн хуурамч мэдээлэл оруулан улмаар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хооронд хохирогчоор тогтоогдсон дараах нэр бүхий иргэдийн фэйсбүүкийн цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг  хууль бусаар авч улмаар  цахим мэдээллийг өөрчилж, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон. Үүнд:

1. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Г.О-н “Z Z” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

2. 2020 оны 03 дугаар сард хохирогч Н.О “Н О” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

3. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Х-н “Х.Б” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

4. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч У.Ц-ын “У-ын Ц” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

5. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Н.О-н “Н.О” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

6. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Ө.М-н “Ө.М” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

7. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Б.На-н “Н Н” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

8. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Е.Б-н “E B” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

9. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Б.С-н “Ба-н С” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

10. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Н.О “Цэ-н хүрээлэн” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

11. 2020 оны 04 дүгээр сард “хохирогч А.О-н “Fo Or” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

12. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Н.О-н “О О” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

13. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Б-н “Б.Б” гэсэн нэртэй фейсбүүкийн цахим хаягт,

14. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б.Б-ний “B B” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

15. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Э-н “E Er” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

16. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Д.П-н “Ф П” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

17. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч С.Э-ны “Э С” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

18. 2020 оны 05 дугаар сард Б.А-н “Б.А” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

19.  2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Ш.Э-йн “Э Энхээ” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

20. 2020 оны 5 дугаар сард хохирогч Б.Са-н “S sky” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

21. 2020 оны 5 дугаар сард хохирогч Д.Э-н “Д.Э” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

22. 2020 оны 5 дугаар сард хохирогч Г.Т-ын “G Tuka” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

23. 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хохирогч Г.Б-н “B B” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

24. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Б-н “Б Ба” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

25. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Х-н “Г Х” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

26. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Б-ы “T T T T” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

27. 2020 оны 6 дугаар сард хохирогч Э.Т-н “З Т” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

28. 2020 оны 6 дугаар сард хохирогч Т.М-н “M G” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

29. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Э.Г-н “G G” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

30. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Г-н “B G” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

31. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Ж-н “Г Ж” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

32. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Д.А-н “Д.А” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

33. 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н.Ж-ны “Б овогт Н Ж” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

34. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Э.У-н “Э-н У” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

35. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хохирогч М.Г-н “Г Г” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

36. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н.Б-н “Е E” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

37. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х.Х-н “Х” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

38. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г.О-н “O G” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

39. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр З.Г-н “З.Г” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

40. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Э-ний “Б.Э” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягийн,

41. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С.Б-н “С.Б” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

42. 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч С.А-н “С А” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

43. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Г-н “Б.Г” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

44. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Э.Ц-н “Тs e” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт тус тус;

в) Б.Д нь өөрийн цахим тоглоом тоглох хүсэл сонирхлоо хангахын тулд бусдын фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч тухайн иргэний фэйсбүүкийн найзууд руу түүний өмнөөс мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух дор дурдсан нэр бүхий иргэдийг залилсан. Үүнд:

“А” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г.Лувсан-Ёндонгоос 60.000 төгрөг,

“Н.М” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Отгонбаяраас 19.700 төгрөг, А.Баярхүүгээс 141.000 төгрөг,

 “Д.Г” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Одонтунгалагаас 153.000 төргөг шилжүүлэн авсан,

 “B B” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Батжаргалаас 450.000 төгрөг, О.Ганчимэгээс 51.700 төгрөг, Б.Нямцэцэгээс 200.000 төгрөг шилжүүлэн авсан,

 “E E” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Л.Дашчимэгээс 200.000 төгрөг, Б.Золжаргалаас 500.000 төгрөг, Н.Дашнямаас 200.000 төгрөг,

 “F O” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 сард А.Мөнх-Эрдэнээс 200.000 төгрөг,

 “ h p” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр С.Батзаяагаас 150.000 төгрөг,

   “D t” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ариунбилэгээс 270.000 төгрөг,

“G ” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр О.Оюунбаатараас 500.000 төгрөг, С.Энхбатаас 250.000 төгрөг, Б.Оюунболдоос 537.500 төгрөг,

  “Э С” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Д.Баттулгаас 250.000 төгрөг, Н.Оюун-Эрдэнээс 550.000 төгрөг, Г.Баярмаагаас 250.000 төгрөг, Э.Төрбаяраас 250.000 төгрөг,

 “Э Э” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 03, 04-ний өдөр П.Мөнхцэцэгээс 200.000 төгрөг, П.Өлзиймаагаас 100.000 төгрөг, Г.Алтантуяагаас 100.000 төгрөг, Ж.Бямбажаваас 100.000 төгрөг, Д.Дүүрэнжаргалаас 40.000 төгрөг, Д.Эрдэнэнямаас 250.000 төгрөг, Б.Баярмаагаас 50.000 төгрөг, А.Баярхүүгээс 50.000 төгрөг, Д.Ганчимэгээс 60.000 төгрөг, Ж.Мөнхтогоогоос 200.000 төгрөг, Ж.Ариунболдоос 50.000 төгрөг,

“Н Н” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Билгүүнээс 100.000 төгрөг, Г.Батаас 350.000 төгрөг,

“E B” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Анхзаяагаас 100.000 төгрөг, Д.Ууганцэцэгээс 350.000 төгрөг,

 “Б.Г” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Гантуяагаас 200.000 төгрөг,

М G” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 5 сарын 15-ны өдөр Э.Доржпаламаас 100.000 төгрөг,

 “T T T T” фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр М.Наранцэцэгээс 2 удаагийн гүйлгээгээр 800.000 төгрөг, Ж.Нарантуяагаас 2 удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөг,

 “G L” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Төмөрбаатараас 2 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг,

 “В G” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан түүний фейсбүүкийн найзууд руу мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулж, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр М.Эрдэнээс 550.000 төгрөг, А.Цэнд-Аюушаас 450.000 төгрөг, Л.Нарангэрэлээс 200.000 төгрөг, Б.Энхчимэгээс 350.000 төгрөг, Н.Энхжаргалаас 500.000 төгрөг,

 “З Т” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 6 сард А.Эрдэнэбилэгээс 100.000 төгрөг,

 “Ц Б” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Ц.Мөнхсувдаас 722.500 төгрөг, П.Баяраагаас 450.000 төгрөг, А.Жавзандолгороос 500.000 төгрөг, Б.Нямсүрэнгээс 100.000 төгрөг,

 “Д.А” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Д.Ариунжаргалаас 450.000 төгрөг, 

 “Б овогт Н Ж” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдөр Ц.Төрбаяраас 360.000 төгрөг, Б.Батсайханаас 3.500.000 төгрөг, Б.Мөрөнгөөс 1.181.000 төгрөг, Х.Цэвэлмаагаас 600.000 төгрөг, Б.Бат-Эрдэнээс 500.000 төгрөг, Д.Отгонтуулаас 350.000 төгрөг,

 “Э У” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 17, 19-ний өдөр Б.Бадамцэрэнгээс 200.000 төгрөг, Д.Цэцэгжаргалаас 300.000 төгрөг,

“Г Ж” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр О.Энхцэлмэгээс 100.000 төгрөг, Сундуйсүрэнгийн Санжаажамцаас 100.000 төгрөг,

  “B Ch” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ж.Балжиннямаас 500.000 төгрөг, 

 “Ch B” гэсэн фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 6 дугаар сарын 20, 23-ны өдөр Б.Болормаагаас 300.000 төгрөг, С.Энхмаагаас 1.450.000 төгрөг,

 “У Ж” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 6 сарын 25, 26-ны өдөр С.Мягмарсүрэнгээс 500.000 төгрөг, А.Азжаргалаас 500.000 төгрөг,

“Г Г” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Өнөрхишигээс 500.000 төгрөг,

“А.Б” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ч.Сэргэлэнбаясгалангаас 200.000 төгрөг,

 “O B” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 8 дугаар сарын 19, 21-ний өдөр Ш.Эрдэнэжаргалаас 300.000 төгрөг, С.Лхагвасүрэнгээс 260.000 төгрөг,

 2020 оны 8 дугаар сарын 18, 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Б-н “Б.Б” фэйсбүүк цахим хаягийг хуурч аван, улмаар хаягийг сэргээж өгнө гэж түүнээс 50.000 төгрөг, мөн түүний фейсбүүкийн найз Ц.Өлзийсүрэнгээс 224.000 төгрөг,

 “Е E” гэсэн фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Бүрэнтогтохоос 500.000 төгрөг, П.Сайнмандахаас 300.000 төгрөг,

 “M n” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаяг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Б.Батчулуунаас 600.000 төгрөг,

 “Б-И” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Урангоогоос 300.000 төгрөг,

 “Г П” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдөр П.Цэцэгээс 4 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөг,

 “A A” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Цэвэлмаагаас 300.000 төгрөг,

 “А” гэсэн фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Эрдэнэчимэгээс 300.000 төгрөг,

 “S MGL” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.Отгончулуунаас 300.000 төгрөг,

 “D o” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.Эрдэнээс 250.000 төгрөг,

 “Г Т” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Мөнхзаяагаас 300.000 төгрөг, У.Эрдэнэтулгаас 600.000 төгрөг, 

 “Г.М” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр М.Мөнгөнтуулаас 300.000 төгрөг,

“M E” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдөр Б.Үрэлмаагаас 600.000 төгрөг, Ж.Энхбаатараас 300.000 төгрөг, Г.Ган-Эрдэнээс 300.000 төгрөг, Б.Уранцэцэгээс 300.000 төгрөг,

“Х” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 14, 16-ны өдөр Б.Анхзаяагаас 300.000 төгрөг, Б.Пүрэвсүрэнгээс 1.100.000 төгрөг,

 “У У” гэх нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Л.Батболдоос 300.000 төгрөг, Е.Ууганбаатараас 300.000 төргөг Ц.Батхүүгээс 300.000 төгрөг,

 “Л М” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 сарын 23, 24, 26-ны өдөр Б.Пүрэвжаргалаас 300.000 төгрөг, Д.Нарангэрэлээс 150.000 төгрөг, Н.Сувдаагаас 300.000 төгрөг, С.Оюунчимэгээс 300.000 төгрөг, Н.Хүрэлчулуунаас 150.000 төгрөг, Ч.Наранцогтоос 300.000 төгрөг, Г.Эрдэнэбаяраас 300.000 төгрөг, Б.Мөнгөнзулаас 300.000 төгрөг,

 “S E”, “С.Х” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Хишигбаяраас 300.000 төгрөг, С.Хишигжаргалаас 200.000 төгрөг, Д.Гантөгсөөс 100.000 төгрөг, М.Мөнхболдоос 100.000 төгрөг, 

 “E E” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 02-ны өдөр Б.Гомбожаваас 300.000 төгрөг,

 “B B” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр У.Аззаяагаас 480.000 төгрөг,

 “O G” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Баярмагнайгаас 200.000 төгрөг,

“B B” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдөр Г.Энхжаргалаас 500.000 төгрөг,

 З.Г” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр В.Тайвандоржоос 150.000 төгрөг,

 “O Ch Zh” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А.Оюунномингоос 300.000 төгрөг,  

 “Б.Б” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Чинбаатараас 300.000 төгрөг, Б.Мөнхзаяагаас 300.000 төгрөг,

“A b” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдөр Б.Баяржаргалаас 300.000 төгрөг, Д.Рэнцэнхоролоос 300.000 төгрөг,

“N-O E” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдөр Т.Пүрэвдуламаас 300.000 төгрөг, О.Анхбаяраас 400.000 төгрөг, Э.Ганчимэгээс 80.000 төгрөг,

 “С.Б” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр С.Тэмүүжинээс 60.000 төгрөг, А.Бархасаас 50.000 төгрөг, Д.Гансүхээс 60.000 төгрөг,

 “С А” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдөр Д.Мягмардоржоос 60.000 төгрөг, Б.Зоригоогоос 60.000 төгрөг, С.Алтансэлэмээс 260.000 төгрөг, Санжаасүрэнгийн Санжаажамцаас 60.000 төгрөг, Б.Эрдэнэчулуунаас 60.000 төгрөг, Ч.Ариунболдоос 80.000 төгрөг,

“b b” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Д.Батболдоос 200.000 төгрөг, 

 “S a d” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Бөхбатаас 200.000 төгрөг,

 “Тs e” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Баатараас 200.000 төгрөг, Э.Болдбаяраас 200.000 төгрөг,

“B B” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Бат-Очироос 1.000.000 төгрөг,

 “А.Т” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А.Оюун-Эрдэнээс 500.000 төгрөг,

 “Д А” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н.Нямсүрэнгээс 400.000 төгрөг, 

 “B H” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Э.Нямдаваагаас 1.000.000 төгрөг,

 “N D” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдөр Н.Долгормаагаас 200.000 төгрөг, Б.Мишээлээс 400.000 төгрөг, Б.Очирбатаас 500.000 төгрөг, Л.Дэлгэрцэцэгээс 700.000 төгрөг, Ж.Цэцэгээгээс 100.000 төгрөг, С.Хоролмаагаас 130.000 төгрөг, М.Одончимэгээс 999.000 төгрөг, Б.Хонгорзулаас 1.000.000 төгрөг,

 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-112 тоотод байсан хохирогч Н.Түмэн-Өлзийгөөс “N D гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 145 хохирогчийн 51.269.400 төгрөгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .....овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан залилах гэмт хэргийг үйлдэж нийт 144 иргэнээс 50.796.400 төгрөгийг шилжүүлэн авсан гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж нийт 43 иргэний цахим хаягт хууль бусаар халдаж,мэдээллийг өөрчилсөн цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.4 дүгээр зүйлд заасныг  журамлан  мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлд заасныг  журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлд заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн  26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.Д-н биечлэн эдлэх нийт ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-н цагдан хоригдсон 243 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Д нь “Залилах” гэмт хэргийн улмаас бусдад  учруулсан 50.796.400 төгрөгийн хохирол төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нар болох С.Энхбатад  250.000 төгрөг, Ж.Балжиннямд 500.000 төгрөг, Д.Ариунбилэгт 270.000 төгрөг, Б.Бат-Эрдэнэд 500.000 төгрөг, Б.Батжаргалд 450.000 төгрөг, Ц.Мөнхсувдад 722.500 төгрөг, А.Жавзандолгорт 500.000 төгрөг, Д.Цэцгээд 1.500.000 төгрөг, Э.Нямдаваад 1.000.000 төгрөг, Г.Батаад 300.000 төгрөг О.Оюунбаатарт 500.000 төгрөг, Б.Оюунболдод 500.000 төгрөг, Г.Отгонбаярт 19.700 төгрөг, Г.Лувсанндонд 60.000 төгрөг, Д.Рэнцэнхорлоод 300.000 төгрөг, А.Баярхүүд 141.000 төгрөг, Д.Одонтунгалагт 153.000 төгрөг, О.Ганчимэгт 51.700 төгрөг, Б.Баярмаад 50.000 төгрөг, Б.Нямцэцэгт 200.000 төгрөг, А.Баярхүүд 50.000 төгрөг, Б.Эрдэнэчулуунд 60.000 төгрөг, Д.Гансүхэд 60.000 төгрөг, Б.Зоригоод 60.000 төгрөг, Д.Мягмардоржид 60.000 төгрөг, С.Санжаажамцад 60.000 төгрөг, Л.Батболдод 300.000 төгрөг, Д.Дүүрэнжаргалд 40.000 төгрөг, Б.Мөрөнд 1.181.000 төгрөг, Д.Нарангэрэлд 150.000 төгрөг, Д.Гантөгсөд 100.000 төгрөг, Б.Анхзаяад 100.000 төгрөг, Ж.Бямбажавт 100.000 төгрөг, Б.Бөхбатад 200.000 төгрөг, С.Хоролмаад 130.000 төгрөг, О.Энхцэлмэгт 100.000 төгрөг, П.Өлзиймаад 100.000 төгрөг, Э.Ууганцэцэгээр дамжуулж хохирогч Д.Бадамцэрэнд  200.000 төгрөг, П.Мөнхцэцэгт 200.000 төгрөг, Д.Цэцэгжаргалд 300.000 төгрөг, С.Санжаажамцад 100.000 төгрөг, Б.Энхчимэгт 350.000 төгрөг, Д.Отгонтуулд 350.000 төгрөг, Л.Дашчимэгт 200.000 төгрөг, Л.Мөнгөнзулд 300.000 төгрөг, Н.Сувдаад 300.000 төгрөг, Б.Уранцэцэгт 300.000 төгрөг, Б.Батсайханд 3.500.000 төгрөг, С.Энхмаад 1.450.000 төгрөг, Б.Мишээлд 400.000 төгрөг, Д.Отгончулуунд 300.000 төгрөг, Г.Эрдэнэд 250.000 төгрөг, Д.Цэвэлмаад 300.000 төгрөг, Х.Цэвэлмаад 600.000 төгрөг, С.Батзаяад 150.000 төгрөг, Н.Оюун-Эрдэнэд 550.000 төгрөг, А.Оюунноминд 300.000 төгрөг  нийт 21.496.900 төгрөгийг төлсөн болохыг дурдаад үлдэгдэл 29.327.500 төгрөгийг шүүгдэгч Б.Д-с гаргуулж хохирогч Б.Золжаргалд 500.000 төгрөг, Н.Дашнямд 200.000 төгрөг, А.Мөнх-Эрдэнэд 200.000 төгрөг, Б.Оюунболдод 37.500 төгрөг, Д.Баттулгад 250.000 төгрөг, Г.Баярмаад 250.000 төгрөг, Э.Төрбаярт  250.000 төгрөг, Г.Алтантуяад 100.000 төгрөг, Д.Эрдэнэнямд 250.000 төгрөг, Д.Ганчимэгт 60.000 төгрөг, Ж.Мөнхтогоод 200.000 төгрөг, Ж.Ариунболдод 50.000 төгрөг, Б.Билгүүнд 100.000 төгрөг, Г.Батаад 50.000 төгрөг, Б.Гантуяад 200.000 төгрөг, Э.Доржпаламд 100.000 төгрөг, М.Наранцэцэгт 800.000 төгрөг, Ж.Нарантуяад 900.000 төгрөг, Б.Төмөрбаатарт 700.000 төгрөг, М.Эрдэнэд 550.000 төгрөг, А.Цэнд-Аюушид 450.000 төгрөг, Л.Нарангэрэлд 200.000 төгрөг, Н.Энхжаргалд 500.000 төгрөг, А.Эрдэнэбилэгт 100.000 төгрөг, Д.Баяраад 450.000 төгрөг, Б.Нямсүрэнд 100.000 төгрөг, Д.Ариунжаргалд 450.000 төгрөг, Ц.Төрбаярт 360.000 төгрөг, Б.Болормаад 300.000 төгрөг, С.Мягмарсүрэнд 500.000 төгрөг, А.Азжаргалд 500.000 төгрөг, Б.Өнөрхишигт 500.000 төгрөг, Ч.Сэргэлэнбаясгаланд 200.000 төгрөг, Ш.Эрдэнэжаргалд 300.000 төгрөг, С.Лхагвасүрэнд 260.000 төгрөг, Б.Баатардоржид 50.000 төгрөг, Ц.Өлзийсүрэнд 224.000 төгрөг, А.Бүрэнтогтоход 500.000 төгрөг, П.Сайнмандахад 300.000 төгрөг, Б.Батчулуунд 600.000 төгрөг, Б.Урангоод 300.000 төгрөг, Ч.Эрдэнэчимэгт 300.000 төгрөг, Ц.Мөнхзаяад 300.000 төгрөг, У.Эрдэнэтулгад 600.000 төгрөг, М.Мөнгөнтуулд 300.000 төгрөг, Б.Үрэлмаад 600.000 төгрөг, Ж.Энхбаатарт 300.000 төгрөг, Г.Ган-Эрдэнэд 300.000 төгрөг, Б.Анхзаяад 300.000 төгрөг, Б.Пүрэвсүрэнд 1.100.000 төгрөг, Е.Ууганбаатарт 300.000 төгрөг, Ц.Батхүүд 300.000 төгрөг, Б.Пүрэвжаргалд 300.000 төгрөг, С.Оюунчимэгт 300.000 төгрөг, Н.Хүрэлчулуунд 150.000 төгрөг, Ч.Наранцогтод 300.000 төгрөг, Г.Эрдэнэбаярт 300.000 төгрөг, С.Хишигбаярт 300.000 төгрөг, С.Хишигжаргалд 200.000 төгрөг, М.Мөнхболдод 100.000 төгрөг, Б.Гомбожавт 300.000 төгрөг, У.Аззаяад 480.000 төгрөг, Д.Баярмагнайд 200.000 төгрөг, Г.Энхжаргалд 500.000 төгрөг, В.Тайвандоржид 150.000 төгрөг, Б.Чинбаатарт 300.000 төгрөг, Б.Мөнхзаяад 300.000 төгрөг, Б.Баяржаргалд 300.000 төгрөг, Т.Пүрэвдуламд 300.000 төгрөг, О.Анхбаярт 400.000 төгрөг, Э.Ганчимэгт 80.000 төгрөг, С.Тэмүүжинд 60.000 төгрөг, А.Бархаст 50.000 төгрөг, С.Алтансэлэмд 260.000 төгрөг, Ч.Ариунболдод 80.000 төгрөг, Д.Батболдод 200.000 төгрөг, Б.Баатарт 200.000 төгрөг, Э.Болдбаярт 200.000 төгрөг,  Д.Бат-Очирт 1.000.000 төгрөг, А.Оюун-Эрдэнэд 500.000 төгрөг, Н.Нямсүрэнд 400.000 төгрөг, Н.Долгормаад 200.000 төгрөг, Б.Очирбатад 500.000 төгрөг, Л.Дэлгэрцэцэгт 700.000 төгрөг, Ж.Цэцгээд 100.000 төгрөг, М.Одончимэгт 999.000 төгрөг, Б.Хонгорзулд 1.000.000 төгрөг, Н.Түмэн-Өлзийд 400,000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3  дахь хэсэгт заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гар утас, 1 ширхэг Dell брэндийн зөөврийн компьютерыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдэж шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бүгдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөгч нарт үнэн зөвөөр мэдүүлсэн. Би уг гэмт хэргийг үйлдэж бусдад 50.796.400 төгрөгийн хохирол учруулж, 21.468.900 төгрөгийг нэр бүхий хохирогч нарт нөхөн төлсөн. Үлдэгдэл 29.327.500 төгрөгийг бусад хохирогч нарт маш богино хугацаанд өгч хохирлоо төлж барагдуулна.

Мөн миний үйлдсэн 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн иргэнээс 480.000 төгрөг авч хохироосон гэмт хэрэг болон 2020 оны 04 дүгээр сард үйлдсэн гэмт хэргүүд үндсэн хэрэгтэй нэгтгэгдээгүй байгаа. Эдгээр гэмт хэргүүдэд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Иймээс уг хэргүүдийг бусад хэргүүдтэй нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. Үүнээс гадна, би гэмт хэрэг үйлдэхдээ зөвхөн хураалгасан гар утсаа ашигладаг байсан тул зөөврийн компьютерийг ар гэрт минь хүлээлгэж өгнө үү.

Б.Д миний бие нь 18 настай, Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, уг гэмт хэргийг үйлдэхдээ 18 нас хүрээгүй, уг үйлдсэн үйлдлээ хэрхэн төгсөхийг мэдээгүй, нөхцөл байдлыг буруу бодсоны улмаас бусдад хохирол учруулсан. Иймд Б.Д миний хувийн байдал болон бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй мөн сурч боловсорч байгаа зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг өөрчилж, надад холбогдуулсан зүйл, хэсэг тус бүрийн хамгийн бага ялыг оногдуулж эсхүл цагдан хоригдсон байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж сурч боловсрох нөхцөлөөр хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан ялыг 3 жил биечлэн эдлэх үү, тухайн ялын гуравны хоёрыг эдлэх үү гэдэг нь тодорхойгүй. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг шүүхэд шилжүүлээгүй байхад шүүхээс шийтгэх тогтоолдоо улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн прокурорын яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд бичигдсэн хохирогчийн мэдүүлэг, хохирлын үнийн дүн зэрэг зөрүүтэй байдаг. Шүүгдэгч Б.Д нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Прокурор 2021 оны 6 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн боловч Б.Д-д гардуулалгүй, хэргийн материалтай танилцуулалгүй явсаар 2021 оны 12 дугаар сард хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг залруулахаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...  Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан гэж үзэж байна. Б.Д-н үйлдсэн гэмт хэрэг нь цахим мэдээллийн санд халдаж залилах гэмт хэрэг үйлдсэнээрээ бусад хэргүүдээс онцлогтой. Б.Д-н тайлбартаа дурдсан Дорнод аймагт болон Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байгаагүй, анхан шатны шүүхэд энэ хэргүүдийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй учир шүүх хуралдаанаар хэлэлцээгүй. Шүүгдэгчийн гомдолд дурдсан зөөврийн компьютерт үзлэг хийхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь нотлогдоогүй тул гомдлын дагуу ар гэрт нь хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй. Хохирлын үнийн дүн зөрүүтэй гэх асуудлыг анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгч, шүүгч, прокурор бүгд хянаж үзээд зөрүүг арилгасан. Харин шийтгэл тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан ялыг хэрхэн эдлэх талаар тодорхой бичээгүйг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар засах боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Б.Д-г бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэх, мөн залилах гэмт хэрэг үйлдэж нийт 144 иргэнээс 50.796.400 төгрөгийг шилжүүлэн авсан, бусдын цахим хаягт хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.4 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг шинээр тусгайлан зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, бие болон сэтгэцийн онцлогт тохирсон байх ба түүнийг цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсуурлах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөллөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэхээр тусгасан.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   “... Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.”,

мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж насанд хүрсэн этгээдэд оногдуулах ялаас хөнгөн байхаар хуульчилжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус оногдуулахаар заасан үндсэн ялуудыг оногдуулалгүйгээр эдлэх ялыг шууд хоёр дахин багасгах байдлаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байх ба үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Үүнээс гадна, прокурорын яллах дүгнэлтэд Б.Д-г нийт 51.269.400 төгрөгийн  хохирол учруулсан гэж үзсэнийг анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нийт 144 хохирогчид 50.796.400 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын хэмжээнээс 473.000 төгрөгийг хэрхэн багасгаж шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт Б.Аззаяагийн залилуулсан гэх гомдолд А.Болор-Эрдэнийн эзэмшлийн Хаан банк дахь 5959203404 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг прокурорын тогтоолын /8 хх 9/ дагуу хязгаарласныг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан, мөн яллах дүгнэлтийн хавсралтаар Делл брэндийн зөөврийн компьютер шүүхэд ирүүлээгүй байхад ямар үндэслэлээр улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.  

Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан тул шүүгдэгч Б.Д-н “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх ...” талаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР