| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/04041/И |
| Дугаар | 101/ШШ2024/02439 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/02439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хаягтай "З******* д******* и*******" ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хаягт байрлах Ц******* х******* к******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,27,121,500 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О /үнэмлэхийн дугаар /,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
З******* д******* и*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б******* нь Ц******* х******* к******* ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр манайх 9 ширхэг байр авсан, энэ байрнаас 4-ийг нь манайд ажиллаж байсан Э.Б хувь хүмүүст зараад гэрээ хэлэлцээр хийчихсэн байсан. Уг гэрээний дагуу З******* д******* и*******" ХХК нь нийт 87,902,000 төгрөг шилжүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолоор болон кассын орлогын ордер, банкны шилжүүлгээр нотлогдох ба уг шилжүүлсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөг нь хохирогч О.Бийн мөнгө байсан бөгөөд Б.Б******* нь 5,000,000 төгрөгийг онд О.Бд шилжүүлсэн нь О.Бийн 2021 оны 6 дугаар сарын 22-нд хохирогчоор өгсөн мэдүүлэг болон шүүх хуралд оролцоод өгсөн мэдүүлэг, шийтгэх тогтоолоор нотлогддог. Уг шийтгэх тогтоолд О.Бд 15,911,650 төгрөгийг төл гэж шийдсэний дагуу давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 15,911,650 төгрөгт тооцож Тоёото приус 41 маркийн автомашиныг өгч хохирол барагдуулж 20,911,650 төгрөгийг О.Бд төлсөн. Хохирогч Г.Уийн нөхөр Н.О нь орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээгээр З******* д******* и*******" ХХК-ийн ажилтан Э.Бт өгсөнөөс Ц******* х******* к******* ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийг тушаасныг нярав Мөнхгэрэл хүлээж авсан баримт байдаг. Б.Б******* нь Г.У, Н.О нарт 11,821,593 төгрөг шийтгэх тогтоолоор төлсөн бөгөөд баримтаар нотлогдож уй 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ц******* х******* к******* ХХК-д хохирогч О.Лхийн 4,710,000 төгрөг орсныг Б.Б*******аар төлүүлсэн нь 2022 оны 4 дүгээр сарын 11-нд 4,710,000 төгрөгийг О.Лхийн ХААН банкны тоот дансанд Б.Б******* нь тоот данснаас төлснөөр тогтоогддог. 120,000,000 төгрөг өгсөн гэдгээ Э.Булгантамир хэлсэн ч бидэнд 87,902,000 төгрөгийн баримт байгаа. Ц******* х******* к******* ХХК 9 байрыг бүгдийг нь буцааж аваад зарчихсан. Байгууллага хооронд байгуулсан гэрээний дагуу 9 байрны төлбөрт шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу шаардаж байгаа. Тэр айлуудыг гаргаж байхад хохиролтой шүү гэж нэг ч гарын үсэг зуруулаагүйг эрүүгийн хэргийн шүүх дээр О.Б, О.Лх нотолсон. Манайх цахилгааны төлбөртэй үлдэж байгаагүй. Захирал нь нүүлгэж гаргаж байхдаа бүх төлбөрийг нь төлүүлсэн. 2018 оны 3 сард бэлтгэн нийлүүлэх гэрээгээр авсан айлуудыг 6 сараас эхэлж гаргаад, 9 сард тэр байруудыг бүгдийг нь зарж борлуулсан. Анхан шатны шүүхийн тогтоолоор төл гэсэн төлбөрүүдийг төлөөд давж заалдах шатны шүүхээр ял шийтгэл нь хөнгөрч хохирол төлбөргүй гэж гарсан. Ц******* х******* к******* ХХК-д 87,902,000 төлсөн боловч баримт нь байгаа 27,121,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч тал хэргийг шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр болчихсон гэж байх боловч шийтгэх тогтоолд нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан учраас хариуцагчид төлсөн мөнгөө нэхэмжилж байгаа болно. Иймд Ц******* х******* к******* ХХК-аас тус компанид төлсөн баримтаар тогтоогдож буй 27,121,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Ц******* х******* к******* ХХК нь Барилга хот байгуулалтын яамнаас онд доллараар зээл аваад хямд орон сууцыг төрийн албан хаагчдад хүргэх төслийг хэрэгжүүлж байсан компани бөгөөд долларын зөрүүнээс үүсэлтэй асуудал үүссэн. Улсаас авсан зээлээ төлөөд явж байхад 700,000,000 төгрөгийн 9 байрыг 3 жил гацааж эрүүгийн хэргээр шалгагдах процесс явагдаж, байрыг бусад боломжтой иргэд аваад зах зээлийн эргэлтэд оруулах боломжийг хаасан. Ц******* х******* к******* ХХК-д энэ хүмүүстэй холбоотой 159,000,000 төгрөгийн авлага байгаа. Тухайн 9 байранд амьдарч байсан хүмүүсээс буцааж аваад бид бусдад худалдан борлуулахын тулд нийт 40,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Мөн 9 айл нийт 9,000,000 төгрөгийн СӨХ-ны зардлын тооцоотой үлдсэн. Нүүлгэлтийн зардалд 6,000,000 төгрөг, гэрээ цуцлалтын хохирлын төлбөр гээд нийт 159,000,000 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн. Энэ нөхцөл байдал дээр Ц******* х******* к******* ХХК хожоод явж байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үзэхэд эрүүгийн хэрэгт хохирогчоор орсон этгээдүүдэд төлсөн 27,121,500 төгрөгийг гаргуулж өгөөч гэдэг шаардлага гаргаад байгаа. Шийтгэх тогтоолоор энэ хохирлын төлбөрийг Б.Б******* төлөх нь зөв байна гэж шийдсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үйл баримтыг манайхаас шаардсан гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа. Б.Б******* төл гэж тогт*******он байхад ямар үндэслэлээр манайхаас шаардаад байна вэ. Гэрээний үүргийг үндэслэж шаардаж байгаа, хохирол төлбөрийн тооцоо эсэх гэдэг нь тодорхой бус байна. Б.Б******* гэдэг хүний дансаар орсон зүйл тогтоогдохгүй байгаа тул З******* д******* и******* ХХК ямар үндэслэлээр мөнгө шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Тодорхой болгочихвол сөрөг нэхэмжлэлээр 159,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдээд байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байдаг болохоор бид нар өнөөдөр хүртэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ц******* х******* к******* ХХК-ийн өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлийн биш гэдгийг мэдсээр байж бусдад худалдаад мөнгө авчихсан. Б.Б******* хэдэн төгрөг авсан гэдэг тооцооны зөрүүтэй асуудал гарсан. Шүүгдэгч нарын өмнөөс компани хохирол төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэргийг шийдсэн. 27 сая төгрөгийг З******* д******* и******* ХХК нь манай компанид өгсөн баримт байхгүй. Бусдад хохирол төлсөн баримтаа Ц******* х******* к******* ХХК-д өгчихсөн үйл баримт болгоод тайлбарлаад байгаа. Эрүүгийн хэрэгт хохирлын 27 сая төгрөгийг өгчихсөн учраас би шаардах эрхтэй гээд байгаа. Гэтэл 27 сая төгрөгөө шилжүүлсэн үйл баримтаа нотлоогүй, шилжсэн байлаа гэхэд гэрээнээс татгалзаад байгаа юм уу, хохирол шаардаад байгаа юм уу. З******* д******* и******* ХХК-иас Ц******* х******* к******* ХХК-д яаж шилжсэн процессоо нотлоогүй байж хохирол төлбөр төлсөн үндэслэлээр шаардах эрхээ болгож байна. Хохирол төлсөн болохоор Ц******* х******* К******* ХХК-иас гаргуулъя гэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоол /хх-8-24/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.09-ний өдрийн 2022/ДШМ/793 дугаар магадлал /хх-25-40/, 2018.03.14-ний өдрийн Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх-41-43/, 2018.03.19-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-44-48/, Байр хүлээлцэх акт /хх-49-50/, 2018.03.26, 2018.03.14, 2018.03.16, 2018.04.13-ны кассын орлогын ордер /хх-51-55/, З******* д******* и******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-106, 107-109/, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-110/, .07.02-ны Эд зүйлс хүлээлцсэн тухай акт /хх-111/, Ц******* х******* к******* ХХК-ийн .06.11, .06.26-ны орон сууц чөлөөлөх тухай акт, орон сууцнаас албадан нүүлгэх тухай албан бичиг /хх-111, 112/, дугаартай хэргийн хохирлын тооцоо //-113/, кассын орлогын ордер, мөнгөний орлогын баримт /хх-114, 115/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-116-117/, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023.08.23-ны өдрийн 491 дугаартай архивын хуулбар хүргүүлэх тухай албан бичиг /хх-119/, Эрүүгийн хэргийн тусгай архивт гаргасан хүсэлт /хх-120/, 2024.01.29-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-149/, 2024.02.01-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-152/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.06.09-ний өдрийн итгэмжлэл /хх-59/, Ц******* х******* к******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-60/, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-78/, 2023.08.04-ний өдөр ирүүлсэн хариу тайлбар /хх-92/, 2024.02.07-ны өдрийн итгэмжлэл /хх-153/, 2024.04.02-ны өдрийн хариу тайлбар /хх-157/
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023.10.19-ний өдрийн 574 дугаар албан бичиг /хх-127/, .03.22-ны гэрч Э.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-128-129/, .08.27-ны 328/4 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-130/, 2021.06.22-ны хохирогч О.Бөөс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-131/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-132/, 2021.06.25-ны өдрийн Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-133/, 2021.06.25-ны өдрийн иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-134/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч "З******* д******* и*******" ХХК нь хариуцагч Ц******* х******* к******* ХХК-д холбогдуулан 27,121,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан
"З******* д******* и*******" ХХК-ийн захирал Б.Б******* нь шүүхэд өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад нэхэмжлэгчийг сольж "З******* д******* и*******" ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй ба шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2023/20212 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг сольж "З******* д******* и*******" ХХК-ийг нэхэмжлэгчээр оролцуулсан.
3. Хариуцагч Ц******* х******* к******* ХХК нь нэхэмжлэгчээс тус компанид нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг шилжүүлээгүй, эрүүгийн хэргийн хохирогч нарт төлсөн төлбөрийг хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4а. Ц******* х******* к******* ХХК болон "З******* д******* и*******" ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулж, "З******* д******* и*******" ХХК нь Ц******* х******* к******* ХХК-аас нийт 245,520,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцуудыг авч худалдан борлуулахаар харилцан тохиролцсон, мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЦХ-2018-02 дугаартай Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулж нийт 378,900,000 төгрөгийн үнэтэй 5 орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 41-43, 44-49/
4б. "З******* д******* и*******" ХХК нь Ц******* х******* к******* ХХК-аас худалдаж авахаар тохиолцсон орон сууцыг бусдад худалдан борлуулсан үйл ажиллагаатай холбогдуулан "З******* д******* и*******" ХХК-ийн захирал Б.Б******* болон Э.Б нарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 тоот магадлалаар шийдвэрлэсэн. /хх-ийн 8-24, 25-40/
Уг шийтгэх тогтоол, магадлалд З******* д******* импэкс ХХК нь Ц******* х******* к******* ХХК-аас 10 байр, Г ХХК-аас 6 байр, М** г ХХК-аас 1 байр тус тус худалдан авах зорилгоор тухайн байруудын 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг 7 сараас 1 жилийн хугацаагаар төлөх гэрээ байгуулсан,
Шүүгдэгч нар тухайн байруудыг хохирогч нарт худалдахдаа урьдчилгаа 30 хувийг аваад үлдэгдэл мөнгийг 6-10 жилийн хугацаанд төлөхөөр тохирсон атлаа Ц******* х******* к******* ХХК, Г ХХК, Мон г ХХК нарт мөнгийг 1 жилийн дотор төлөхөөр гэрээ хийсэн нь Б.Б*******аас хохирогч болон компаниудад илэрхий худал ойлголт төрүүлж төөрөгдүүлсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б*******ын З******* д******* импэкс ХХК нь санхүү, мөнгөний эрсдэлийг даван туулах хөрөнгийн эх үүсвэргүй, бодит боломжгүй гэдгээ мэдсээр байж хохирогч иргэдэд худал ташаа ойлголт төрүүлэн тэдгээрийн орон сууцтай болох гэсэн хүсэл сонирхлыг ашигласан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б*******ыг дангаар болон бүлэглэж, шүүгдэгч Э.Быг бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцон, Б.Б*******ыг 2 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар, Э.Быг 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 18,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.
Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б*******, хохирогч Т.Н нар давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 тоот магадлалаар шүүгдэгч Б.Б*******ыг иргэн Ц.Уранцэцэгийг төөрөгдөлд оруулж орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 33,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, шүүгдэгч Б.Б*******, Э.Б нар бүлэглэн иргэн Т.Нг төөрөгдөлд оруулж орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2,006,225 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдлүүдийг эрүүгийн тоот хэргээс тусгаарлан хэрэг бүртгэлтэд буцаан, Б.Б*******ыг 2 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн өөрчлөлт оруулсан байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5. Нэхэмжлэгч нь дээр дурдсан эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагад нэр дурдсан О.Б, Г.Уь, О.Лх нарт учруулсан хохирол төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дагуу төлбөл зохих төлбөрийг төлсөн тул гэрээний дагуу худалдан авахаар тохиролцсон орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс баримтаар тогтоогдсон мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
5а. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоолд ...Шүүгдэгч Б.Б*******ын З******* д******* импэкс ХХК-аас иргэний хариуцагчаар татагдсан Ц******* х******* к******* ХХК-д 87,902,000 төгрөгийг ..шилжүүлсэн ..шүүгдэгч Б.Б*******аас 114,760,510 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Уранцэцэгт 33,500,000 төгрөг, хохирогч С.Хишигдэлгэрт 8,250,000 төгрөг, хохирогч Г.Уьд 11,829,593 төгрөг, хохирогч Т.Нд 20,306,240 төгрөг, хохирогч О.Бд 17,911,650 төгрөг, хохирогч Т.Батгэрэлд 18,253,042 төгрөг, хохирогч О.Лхт 4,710,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. ...Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс хохирол төлөхтэй холбоотойгоор хүсэлт гаргаж, эрүүгийн хариуцлага хүлэлэгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Б*******аас хохирогч С.Хишигдэлгэрт 8,250,000 төгрөг, хохирогч Г.Уьд 11,829,593 төгрөг, хориогч Т.Батгэрэлд 1,000,000 төгрөг, хохирогч О.Бд 2,000,000 төгрөг, хохирогч О.Лхт 4,710,000, хохирогч Т.Нд 1,306,223 төгрөг, хохирогч Ц.Уранцэцэгт 2,553,700 төгрөг, ... төлж барагдуулсан. ...Иймд шүүгдэгч Б.Б******* нь хохирогч С.Хишигдэлгэр, Г.Уь, О.Лх нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.... гэжээ. /хх-ийн 21/
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/793 тоот магадлалд ...Шүүгдэгч Б.Б******* нь хохирогч О.Бд 15,911,650 төгрөг, хохирогч Т.Батгэрэлд 17,253,042 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж... гэжээ. /хх-ийн 40/
5б. Хэрэгт нотлох баримтаар 2018.03.06-ны өдөр 5,000,000 төгрөгийг Отгончулуун Лх 110 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатай, 2018.03.14-ний өдөр 20,103,650 төгрөг Одгэрэл Б Ц******* х******* урьдчилгаа гэсэн гүйлгээний утга бүхий бичилттэй "З******* д******* и*******" ХХК-ийн кассын орлогын ордер авагдсан. /хх-51, 52/
Мөн 2018.03.16-ны өдрийн кассын орлогын ордерт "З******* д******* и*******" ХХК-аас байрны урьдчилгаа төлбөр гэсэн утгатай 20,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байрны төлбөр гэсэн утгатай 1,500,000 төгрөг гэсэн бичилттэй Ц******* х******* к******* ХХК-ийн кассын орлогын ордер нотлох баримтаар авагдсан. /хх-ийн 53-55/
5в. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/390 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б*******ын З******* д******* импэкс ХХК-аас иргэний хариуцагчаар татагдсан Ц******* х******* к******* ХХК-д 87,902,000 төгрөг шилжүүлсэн болохыг тогт*******он ба харин уг мөнгө нь хохирогчоор тогтоогдсон иргэдийн мөнгө эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ.
6. Дээр дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч З******* д******* и*******" ХХК нь хариуцагч Ц******* х******* к******* ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт хариуцагчид 87,902,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
7. Зохигчдын хооронд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Орон сууц бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЦХ-2018-02 дугаартай Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулга, тохиролцоон******* үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.
7а. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 9 орон сууцыг шилжүүлэн авч бусдад худалдан борлуулах ажиллагааг хийсэн, байрны төлбөрт нийт 87,902,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн 9 орон сууцыг буцаан шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
7б. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогт*******он боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
7в. Нэхэмжлэгч З******* д******* импэкс ХХК нь хариуцагч Ц******* х******* к******* ХХК-аас шилжүүлэн авсан орон сууцыг худалдан авахаар тохиролцож тодорхой хэмжээний төлөлт хийж эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Б, Г.Уь, О.Лх нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул эдгээр иргэдээс байрны төлбөрт шилжүүлсэн мөнгийг хариуцагч компанид төлсөн тул буцаан гаргуулна гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Тодруулбал, О.Б, Г.Уь, О.Лх нар нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож орон сууцны төлбөрт тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн боловч орон сууцыг авах боломжгүй болж, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон, шүүхийн шийтгэх тогтоолоор "З******* д******* и*******" ХХК-ийн захирал Б.Б*******аас хохирол гаргуулахаар шийдвэрлэсний дагуу хохирлын төлбөрөө бүрэн авсан болох нь тогтоогдож байх тул эдгээр иргэдийн орон сууцны төлбөрт төлөгдсөн мөнгийг "З******* д******* и*******" ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна
8. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 87,902,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 9 орон сууцанд амьдарч байсан айлуудыг нүүлгэн гаргах, байранд засвар хийх болон бусад зардалд 159,000,000 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжлэгчээс уг зардлыг шаардах эрхтэй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй, хариуцагчийн уг тайлбар татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс 87,902,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь өөрт байгаа баримтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр 27,121,500 төгрөгийг буцаан шаардсан тул уг шаардсан хэмжээний төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ц******* х******* к******* ХХК-аас 27,121,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З******* д******* и*******" ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
11 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 307,600 төгрөг /290,880 + 16,720/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 293,557 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ц******* х******* к******* ХХК-аас 27,121,500 /хорин долоон сая нэг зуун хорин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З******* д******* и*******" ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 307,600 төгрөг /290,880 + 16,720/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц******* х******* к******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 293,557 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З******* д******* и*******" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР