Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 152/ШШ2024/00311

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Э.Эд холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,286,043.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад,        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” XXК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Э.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр В30023012602 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,669,700.00 /Нэг сая зургаан зуун жаран есөн мянга долоон зуу/ төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар Нaier загварын хөлдөөгч, РOTENZO загварын усны машин, Аtmor загварын ус буцалгагч зэрэг цахилгаан барааг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Мөн зээлдэгч нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр В27023062703 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,099,900 /Хоёр сая ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг сарын 1.0 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар РOTENZO загварын хөргөгч цахилгаан барааг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. М ХХК нь зээлдэгч Э.Эд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нaier загварын хөлдөөгч, Рotenzo загварын усны машин, Аtmor загварын ус буцалгагч зэрэг цахилгаан барааг, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хөргөгч цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Э.Э нь зээл авснаас хойш В30023012602 тоот барьцаат зээлийн үндсэн зээлийн төлбөр 1,072,077.58 /нэг сая далан хоёр мянга далан долоон төгрөг тавин найман мөнгө/төгрөг, зээлийн хүү 458,371.73 /дөрвөн зуун тавин найман мянга гурван зуун далан нэгэн төгрөг далан гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,097.26 /гурван мянга ерэн долоон төгрөг хорин зургаан мөнгө/ нийт 1,533,546.57 /нэг сая таван зуун гучин гурван мянга таван зуун дөчин зургаан төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг төлсөн. В27023062703 тоот барьцаат зээлийн үндсэн зээлийн төлбөр 945,023.89 /есөн зуун дөчин таван мянга хорин гурван төгрөг наян есөн мөнгө/төгрөг, зээлийн хүү 458,372.65 /дөрвөн зуун тавин найман мянга гурван зуун далан хоёр төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,097.36 /гурван мянга ерэн долоон төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг нийт 1,406,493.31 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга дөрвөн зуун ерэн гурван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг төлсөн. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар В30023012602 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчин 143 хоног, В27023062703 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчин 61 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй зээлдэгч Э.Э нь В30023012602 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 664,072.43 /зургаан зуун жаран дөрвөн мянга далан хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг, зээлийн хүү 53,882.98 /тавин гурван мянга найман зуун наян хоёр төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,288.63 /дөрвөн мянга хоёр зуун наян найман төгрөг жаран гурван мөнгө/төгрөг нийт 722,244.04 /долоон хорин хоёр мянга хоёр зуун дөчин дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, В27023062703 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 545,489.68 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун наян есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг, зээлийн хүү 17,216.85 /арван долоон мянга хоёр зуун арван зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,093.11 /нэг мянга ерэн гурван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг нийт 563,799.64 /таван зуун жаран гурван мянга долоон зуун ерэн есөн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, 2 барьцаат зээлийн гэрээний нийт 1,286,043.68 /нэг сая хоёр зуун наян зургаан мянга дөчин гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн өртэй болоод байна” гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,286,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,286,043 төгрөгийг төлсөн тул “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,286,043 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,286,043.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,286,043.68 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 7 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                                                                                                                                                                   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,416 төгрөгийн тал хувь болох 17,708 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж “М” ХХК-д олгож, хариуцагч Э.Эгээс 8,854 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,286,043.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,416 (гучин таван сая дөрвөн зуун арван зургаа) төгрөгийн тал хувь болох 17,708 (арван доллон мянга долоон зуун найм) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас хариуцагч Э.Эгээс 8,854 (найман мянга найман зуун тавин дөрөв) төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид “М” ХХК-д олгосугай.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

                              ШҮҮГЧ                              Я.УРНАА