| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00132/и |
| Дугаар | 152/ШШ2024/00312 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 152/ШШ2024/00312
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.М, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Эыг эх Б.Оын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүү М.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 настай болон суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Х.М-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-аас хариуцагч Б.О-, М.Э- нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 279 толгой малаас ногдох 186 толгой малыг буюу үнийг гаргуулж, хариуцагч Б.О-т олгосугай.
5. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мотоциклыг нэхэмжлэгч Х.М-ын өмчлөлд үлдээж, түүнийг худалдан авсан үнэ 1,980,000 төгрөгөөс хариуцагч Б.О-т ногдох 660,000 төгрөг, хүү М.Э-т ногдох 660,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч Б.О-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас шинжээчийн зардалд төлсөн 150,000 төгрөгийн тал хувь 75,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч Б.О-т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 36,070 төгрөг гаргуулж, хариуцагч Б.О-т олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА