| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/03124/И |
| Дугаар | 101/ШШ2024/02512 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/02512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Б*******маа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б*******гийн Д*******, А*******гийн Б******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.******* /РД:*******/, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.М******* /РД:*******/ нарыг эх Б.Д*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.*******, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр охин Б.М******* нарыг 18 насанд хүртэл хугацаанд сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны тоод түвшингийн 100 хувьтай тэнцэх хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг А.Б*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ****** хаягт байршилтай, 58.6 мкв талбайтай хоёр өрөө орон сууц, **** хаягт байрлах 18 мкв талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгч Б.Д*******гийн өмчлөлд үлдээсүгэй
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Б*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д*******д олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА