Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/02166

 

 

 

 

 

 

 

 

оны 05 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ/02166 Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Ж*******ы ** дүгээр гудамж, *** тоот хаягт оршин суух, Х**** овогт Л*******ын С******* (РД:**********)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, *** давхарт байрлах, Г******* ХХК (РД:4069455)-д холбогдох,

 

Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, ******* оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.С******* нь хариуцагч Г******* ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, ******* оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Миний бие Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Ж*******ы 21-400 тоот хаягт худалдааны газарт хүнсний дэлгүүр болон үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны ****, **** дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулахаар болсон. 20** оны 08 дугаар сарын 23-ны өдөр Л.С*******, Г******* ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 3 талт гэрээ байгуулж, Г******* ХХК болон Л.С******* нарын хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээ-г байгуулсан. Уг 2 талт гэрээнд , онд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

1.2. оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээгээр Л.С*******д нийт 66.37 м.кв орон сууцыг шилжүүлэхээс 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Хангай хотхоны тоот орон сууц, үлдэх 26.47 м.кв талбайд Баянзүрх дүүрэг, дугаар хороонд баригдаж буй орон сууцнаас 17 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож, 9.47 м.кв талбайн үнэ 17,046,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. ******* оны 3 дугаар улиралд дээр дурдсан 39.9 м.кв талбай орон сууцыг хүлээж авсан.

1.3. оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээгээр зөрүү 26.47 м.кв талбайд Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Хангай хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л.С*******д 2022 оны 1 дүгээр улиралд шилжүүлэх, өмнө нь байгуулагдсан 3 талт болон 2 талт гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон боловч Г******* ХХК нь уг орон сууцыг шилжүүлж өгөөгүй.

1.4.Мөн ******* оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай 07 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.1-т зааснаар ажлын байрны 1 сарын түрээсийн төлбөрт 550,000 төгрөгийг барилга бүрэн баригдаж дуусах хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.

1.5.Иймд Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, ******* оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагч Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Түрээсийн төлбөр гэх гэрээний дагуу төлөх хууль зүйн үндэслэлгүй. Хангай хотхоны ******* дугаар байрны 21.1 м.кв гэх байр манай компанид байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 91-2 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн IX/07 дугаар Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ГХДТ2013/7/0******* дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Л******* С******* эзэмшигчтэй дугаар дансны 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, ********** дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, ************* дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  ********** дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчаас хавтаст хэрэгт итгэмжлэл, Г******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэх баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Л.С******* нь хариуцагч Г******* ХХК-нд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, ******* оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч нь оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 91-2 дугаар нэмэлт гэрээ болон ******* оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай 07 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй тул дээрх гэрээнүүдийн дагуу орон сууц, түрээсийн төлбөр, алдангийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг түүний ********* дугаар утсаар оны 05 дугаар сарын 10-ны өдөр холбогдож мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ийнхүү шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй буюу холбогдох баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Иргэн Л.Хоролсүрэн, Г******* ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 8-******* дэх тал)

 

4.2.Л.С******* болон Г******* ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 91 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, оны 07 дугаар сарын 05-ны өдөр 91-1 дугаар, оны ******* дүгээр сарын 04-ний өдөр 91-2 дугаар нэмэлт гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)

 

4.3.Дээр дурдсан 91 дугаартай гэрээгээр Г******* ХХК нь Л.С*******д 49.37 м.кв, 5 м.кв болон м.кв талбай бүхий үйлчилгээний талбай шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн боловч 91-1 дугаар нэмэлт гэрээгээр нийт 66.37 м.кв (49.37+5+=66.37) талбай бүхий орон сууцыг Л.С*******д шилжүүлэн өгөх, үүнээс Л.С*******гийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Хангай хотхоны дугаар байрны 108 тоотод байрлах 39.9 м.кв орон сууцыг түүнд олгож, зөрүү 26.47 (66.37-39.9=26.47) м.кв талбайн 9.47 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож, нийт 17,046,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг, дугаар хороонд баригдаж буй орон сууц ашиглалтад орох үед Л.С*******д төлж, үлдэх 17 м.кв талбайг Баянзүрх дүүргийн дугаар хороонд баригдаж буй орон сууцнаас үйлчилгээний зориулалттай талбайг Л.С*******д олгохоор 91 дугаар гэрээний нөхцөлийг өөрчилсөн. (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

4.4.20******* оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 91-2 дугаар нэмэлт гэрээгээр өмнөх 91-1 дугаар гэрээгээр тохирсон 26.47 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэж өгөх үүрэгт Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Хангай хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг дүйцүүлэн тооцож 2022 оны 01 дүгээр улиралд шилжүүлэх, өмнөх 91, 91-1 дугаар гэрээ болон ГХДТ2013/7/0******* дугаар гэрээний үүрэг биелэгдсэнд тооцож, уг гэрээнүүдийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

4.5.Л.С******* болон Г******* ХХК-ийн хооронд ******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Г******* ХХК нь газрыг чөлөөлөх, барилгын ажил үргэлжлэх хугацаанд Л.С*******гийн ажлын байрны нөхөн төлбөрийг хариуцах буюу 1 сарын нөхөн төлбөр 550,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Уг гэрээний хугацаа эхний ээлжийн барилга бүрэн баригдаж дуусах хүртэл хугацаанд хүчинтэй. (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

 

4.6.Г******* ХХК нь Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ-ний дагуу Л.С*******д 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ******* оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр нийт 20,900,000 төгрөгийн ажлын байрны нөхөн төлбөр төлсөн.

 

5.Нэхэмжлэгч Л.С******* болон Г******* ХХК-ийн хооронд нэг талаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу газраа шилжүүлэх, нөгөө талаас тухайн газрын үнэд дүйцэх нийт 66.37 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх нөхцөл бүхий Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

6.Гэрээний үргэлжлэх хугацаанд талууд 2 удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээгээр өмнөх 91-1 дугаар гэрээгээр тохирсон 26.47 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэж өгөх үүрэгт Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Хангай хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг дүйцүүлэн тооцож 2022 оны 01 дүгээр улиралд шилжүүлэх, өмнөх 91, 91-1 дугаар гэрээ болон ГХДТ2013/7/0******* дугаар гэрээний үүрэг биелэгдсэнд тооцож, уг гэрээнүүдийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасанд нийцжээ.

 

7.Өөрөөр хэлбэл, Л.Хоролсүрэн, Г******* ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ГХДТ2013/7/0******* дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Л.С******* болон Г******* ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 91 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний үүрэг дуусгавар болжээ.

 

8.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 91-2 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний үүргийг шаардах эрхтэй буюу Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Хангай хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхийг хариуцагч Г******* ХХК-аас шаардах эрхтэй.

 

10.Харин талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор Түмэн амгалан орон сууцны хорооллын эхний ээлжийн барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд Г******* ХХК-ийн зүгээс сар бүр 550,000 төгрөгийн ажлын байрны нөхөн төлбөрийг Л.С*******д төлөх үүрэг бүхий Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч компанийн зүгээс 2013 оны 10 дугаар сараас ******* оны 04 дүгээр сар дуустал 20,900,000 төгрөгийн нөхөн төлбөр төлж байсан байна.

 

*******.Гэвч нэхэмжлэгч нь ******* оны 04 дүгээр сараас хойших хугацаанд дээрх гэрээний дагуу ажлын байрны нөхөн төлбөрийг төлөхийг хариуцагч Г******* ХХК-аас шаардаж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу ажлын байрны нөхөн төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх үзлээ.

 

.Дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Хангай хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.С*******д шилжүүлэхийг хариуцагч Г******* ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын 62,947,500 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,664.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 236 дугаар зүйлийн 232.1.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.С*******д шилжүүлж өгөхийг хариуцагч Г******* ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс оны 05 дугаар сарыг дуустал хугацааны ажлын байрны нөхөн төлбөр 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,664.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.С*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.7, 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД