| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02415/И |
| Дугаар | 183/шш2024/02459 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 183/шш2024/02459
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2024/02459 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай Сэнтрал тауэр 15 тоотод байрлах, Ашид капитал ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 8 дугаар гудамж, 342 тоотод оршин суух, Бийн Оэ /РД:00000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 833,844 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Бийн Оэ нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022-08-08-нд 710439504 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 690,000 төгрөгийн зээлийг 2,9 хувийг хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 153,189 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 54,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 207,850 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7104397504 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2023-08-02-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийг байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7104394504 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 536,811 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 257,409 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 34,625 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 833,844 төгрөгийг зээлдэгч Бийн Оээс гаргуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Оэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 833,844 төгрөг хангуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.Оэ нэхэмжлэлийн шаардлага болох 833,844 төгрөг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтийг ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 833,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Оэ бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,562 төгрөгийн 12,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 12,281 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 12,281 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ