Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/02761

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай Баянзүрх дүүргийн ***** тоотод оршин суух О******* овогт Х*******гийн Н*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин байх Д******* ХХК-нд холбогдох

Гэм хорын хохиролд 11,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц*******, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Хохирогч Х.Н******* намайг 2020.11.13-ны өдрийн 11 цагийн орчимд БЗД-ийн нутаг дэвсгэрт байдаг Эвтэй 4 амвтан хөшөөтэй уулзварт техникийн байдал нь бүрэн бус а мөргөж, надад хүнд гэмтэл учруулсан. Аны жолооч Б нь бусад ануудтайгаа уралдаж давхиж яваад уулзварт нилээн хурдтай орж ирээд намайг мөргөж намайг насан туршийн үүрдийн тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгож Хүнд гэсэн гэмтлийн зэрэглэлтэйгээр намайг гэмтээж хохироолоо. Энэ ослоос болж Миний зүүн талын гуяны дунд чөмөгний тал хэсгийг металл ган төмрөөр сольж хийсэн. Гэтэл дунд чөмөгний металл ган төмрөөр хийгдсэн чөмөгний толгой хэсэг нь хүний мах, ясан хэсэг биш болохоороо сүүжнийхээ нүхнээс 2020.12.05 өдөр анх мултарсан, үүнээс хойш ч хэд хэдэн удаа мултарсан, үүнийг гэмтлийн эмчид үзүүлэхэд эмч бидэнд Зүгээр л явцыг нь харна уу гэхээс биш хэзээ ч дахин хуучин шигээ болохгүй гэж хэлсэн. Мөн энэ авто ослын эрүүгийн хэргийг шалгасан цагдаа х/ч А, прокурор Ц.О, БЗД-ийн ЭХАШШ-ийг шүүгч С.П нар нь авлигал, а/с/з-даа хөтлөгдөж намайг хүндэвтэр гэмтлийн зэрэглэлтэй гэж худлаа дүгнэлт гаргуулж, шийдвэрлэж намайг хохироож байсныг ИЭХДЗШШ-ийн магадлалаар дахин шинжээч эмч томилоод гэмтлийн хүнд зэрэглэл болохыг тогтоосон, мөн энэ эрүүгийн хэргийг шалгасан цагдаа х/ч А нь авлигал авсан хэргээр ял авч, шүүгч С.П нь шүүгчийнхээ үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Мөн цагдаагийн х/ч А нь хохирогч Х.Н******* миний хагалгааны зардалд ЭМД-аас 8 сая орчим төгрөг төлөгдөж би өөрөө бэлнээр 1,8 сая төгрөг төлсөн. Гэтэл гэмтлийн эмнэлэг бусад олон янзын төлбөрт үйлчилгээндээ төлбөрийн баримт болгож НӨАТ-ын ямар ч баримт өгөхгүй байгааг бид цагдаагийн х/ч Агоор зөвхөн 1 л жишээ болгож гэмтлийн эмнэлэг дотроо байрладаг Зүрхний эхо бичлэгийг 55,000 төгрөгөөр хийгээд ямар ч НӨАТ-ын баримтыг надад өгөхгүй байгааг л шалгуулж чадаагүй. Тэгэхээр хохирогч бид хохирсон байдлуудаа ямар ч нотлох баримтуудаар хангалттай нотолж чадахгүй юм байна гэдгээ бүрэн ойлгосон ба яллагдагч тал ч энэ нотлох баримт яагаад ч бүрддэггүй байдлыг мэддэг учраас хохирол төлөхгүйгээр бүрэн ял завшиж үлддэгийг би өнөөдөр биеэр мэдэрлээ. Ингээд хохирогч Х.Н******* би БЗД-ийн ЭХАШШ дээр БНХАУ-ын Хөх хотод очиж эмчлүүлэх онгоцны билет, зочид буудалд байрлах үнэ, ойр зуурын эм тарианы үнэ болох өөрөөр хэлбэл хагалгааны зардлаас л бусад зардал болох 13 сая төгрөгийг нэхээд авч чадаагүй. Харин хагалгааны өмнө дундын дансанд хийсэн 1.9 сая төгрөгийг бид саяхан цагаан сарын өмнө эм тарианы мөнгөгүй болоод аргаа барахдаа АТГ-т яг энэ авто ослын хэргээр 5 дахь удаагаа хандаж байж олж авсан юм. Иймд БЗДИХАШШ-ээс хохирогч Х.Н******* би өнөөдөр эм тарианы мөнгө, пампарсны мөнгөө ч дийлэхгүй болсон тул БЗДЭХАШШ-ээс нэхэмжилж байсан 13 сая төгрөгөөс миний авсан 1.9 сая төгрөгийг хасаад үлдсэн 11.1 сая төгрөгийг миний ойр зуурын хэрэглээний ба бусад эм тарианы болон дотоодын эмчилгээний зардал болгож Д******* ХХК-аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* би 2 жил гаруй хугацаанд өвчтэй байгаа ээжийгээ байнга сахиж байгаа тул бидний өвчтэй зовлонтой байгаа байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тул бид нотлох баримтанд нотариатын баталгаажилт хийх мөнгө төгрөггүй санхүүгийн байдал маш хүнд болсон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д******* ХХК-ийн захирал нь О.Г биш гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй. ИХШХШТХ-ийн 62.1.3-т зааснаар хариуцагчийн овог нэр буруу байна. Нэхэмжлэгч нь гомдол юм уу гэм хорын хохирол нэхэмжилж байгаа эсэх нь тодорхой бус байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй байна. ИХШХШТХ-ийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нв нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн гол нэг хэсэг байхаар хуульчилсан. БЗДЭХАШШ-ийн 2021.07.23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Г.Б нь эрүүгийн хариуцлагаа хүлээж, хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийг иргэний журмаар нэхэмжлэл гаргахыг нээлттэй үлдээсэн. 2 жил гаруй хугацаанд ямар нэгэн браримт бүрдүүлээгүй нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа учраас 11,1 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бусдын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч хохирлын баримт нь хуулийн шаардлага хангасан тохиолдолд даатгалаас гаргуулах боломжтой. А ХХК нь жил бүр даатгалын компанитай гэрээ байгуулдаг болно. Г.Б, хохирогч Х.Н******* нар аль аль нь ЗХД-ийг зөрчсөн нь мөрдөгчийн 2020.12.12-ны 233 дугаартай магадлагаанд тодорхой байгаа. Хохирол төлөхгүй байгаа нь ял завших үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын нотлох баримт шаардлага хангахгүй байна гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 848 дугаар тогтоол, эрүүл мэндийн карт,

Шүүхийн журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ДШМ/859 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 427 дугаартай тогтоол, Г.Бд холбогдох эрүүгийн дугаартай хэргээс хохирогч Х.Н*******ын эрүүл мэндэд учирсан хохиролын задаргаа түүнтэй холбоотой гаргаж өгсөн баримтууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Х.Н*******ын тус эмнэлэгт үзүүлж ямар ямар эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн түүнтэй холбоотой эмчлүүлэгчийн карт, эмчийн зөвлөгөө буюу тогтмол хэрэглэх эм, эмчилгээний хэрэглэлүүдийн жагсаалт, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой төлбөр төлсөн баримт, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс Х.Н*******ын тус эмнэлэгт үзүүлж ямар ямар эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн түүнтэй холбоотой эмчлүүлэгчийн карт, эмчийн зөвлөгөө буюу тогтмол хэрэглэх эм, эмчилгээний хэрэглэлүүдийн жагсаалт, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой төлбөр төлсөн бол уг төлбөрийн баримт, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс Х.Н*******ын тус эмнэлэгт үзүүлж ямар ямар эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн түүнтэй холбоотой эмчлүүлэгчийн карт, эмчийн зөвлөгөө буюу тогтмол хэрэглэх эм, эмчилгээний хэрэглэлүүдийн жагсаалт, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой төлбөр төлсөн бол уг төлбөрийн баримтуудыг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Н******* нь хариуцагч Д******* ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 11,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020.11.23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Д******* ХХК-ийн жолооч Г.Б нь техникийн бүрэн бус а жолоодон явахдаа намайг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас миний эрүүл мэндэд зүүн талын гуяны дунд чөмөгний тал хэсгийг металл ган төмрөөр сольж хүнд хохирол учруулсан бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж надад учирсан эрүүл мэндийн хохиролд 1,9 сая төгрөгийг төлүүлсэн үлдэгдэл ойр зуурын хэрэглээ, эм тарианы болон дотоодын эмчилгээний зардалд 11,100,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Бусдын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэг шалгах аижллагааны явцад ч одоо иргэний журмаар нэхэмжилж байгаа хохирлын баримт нь хуулийн шаардлага хангахгүй байгаа учраас нэхэмжилж байгаа төлбөрийг гаргаж өгөх боломжгүй хэрэв шаардлага хангасан баримтаа гаргаад өгсөн тохиолдолд даатгалын байгууллагаас гаргуулах боломжтой байдаг боловч нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд шаардлага хангасан ямар ч баримт гаргаж өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Шүүх бүрэлдэхүүн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

5. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 848 дугаар тогтоолоор Г.Баттулгыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Г.Баттулгын төрийн сангийн дансанд байршуулсан 1,900,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Н*******ад шилжүүлж, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хариуцагч Д******* ХХК болон Г.Б нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ДШМ/859 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 2-6, 109-112 дахь талд/

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан нь гэм буруутэй этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэл юм.

Хэн нэгний биеийн хүчний үйлчлэлээр бус тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад гэм хор учруулсан байж болох үндэслэлүүд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тусгагдаж байх тул дээр дурдсан ерөнхий үндэслэлээр бус харин тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын тусгай зохицуулалт хамаарахаар байна.

Харин тус тээврийн хэрэгслийг жолоодож буй буюу эзэмшигч этгээд нь өөрийн нэрийн өмнөөс замын хөдөлгөөнд оролцох бус бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан тул тухайн ажилтнаас бусдад гэм хор учруулсан хариуцлагыг ажиллуулагч байгууллага хариуцана гэж үзэн Д******* ХХК-ийг хариуцагчаар татсаныг буруутгах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр буюу байгууллагаас бусдад учруулсан гэм хорын үр дагаврыг арилгуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдсон, хариуцагчийг татсан байх бөгөөд энэ үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

Жолооч Г.Б осол болсон 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эвтэй дөрвөн амьтан хөшөөний хойд замд Д******* ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 маркийн улсын дугаартай аыг жолоодон ажил үүргээ гүйцэтгэн явсан болох нь дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг үйл баримттай маргаагүй тул хуульд зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг Д******* ХХК-аас шаардсан нь үндэслэлтэй байна.

7. Дээрх шүүхийн шийтгэх тогтоолд ... ослын улмаас З.Н*******ын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн хугарал, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учирч, зүүн дунд чөмөгт ясны хүзүүний хэсгийн далд хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэжээ.

Уг ослын улмаас нэхэмжлэгч Х.Н******* нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж зүүн түнхний үеийг хиймэл түнхний үеэр солих мэс засал хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоодож байна. /х.х-ийн 119-123 дахь талд/

Эмчилгээний нийт зардал 8,372,271 төгрөг гарсан байх ба үүнээс 5,627,100 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас хувь хүнээс 1,868,375 төгрөг төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба мэс заслын нийт төлбөрөөс зөрүү 845,171 төгрөг гарч байна. /х.х-ийн 144 дэх талд/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан нийт зардал болох 8,372,271 төгрөгийн 1,900,000 төгрөгийг шийтгэх тогтоолд дурдснаар жолооч Г.Б төлсөн байх тул үлдэх 845,171 төгрөгийг хариуцагч Д******* ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн хэрэгт авагдсан зарлагын баримтаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20,600 төгрөгөөр хөтөвч, эм тариа, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4500 төгрөгөөр хөвөн худалдан авсан буюу нэхэмжлэгчээс гарсан уг зардлууд нь хариуцагчийн гэм буруутай шалтгаантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байх тул нийт 870,271 төгрөгийг хариуцагч Д******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Х.Н*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,229,729 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

8. Нэхэмжлэгч нь ирээдүйд эм эмчилгээ, дотоодын эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

9. Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Б******* нэхэмжлэгч талын нотлох баримт шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 25,436 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д******* ХХК-иас 870,271 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Н*******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,229,729 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 25,436 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.ЦЭРЭНДОЛГОР