| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/05393/И |
| Дугаар | 183/ШШ2024/02165 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/02165
*******24 оны 05 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ*******24/02165 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Х*** гудамж, ** тоот хаягт оршин суух З***** овогт Б.Х (РД:***********)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** дүгээр байр, ** тоот хаягт оршин суух Х** овогт А.Г (РД:*********)-нд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 7,240,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, 2 сар, 13 хоногийн түрээсийн төлбөр 4,866,666 төгрөг, ашиглалтын зардал буюу СӨХ-ны төлбөр 136,800 төгрөг, цахилгааны төлбөр 450,438 төгрөг, ус, дулааны төлбөр 169,844.19 төгрөг, нийт 757,082 төгрөг, нийт 5,7*******,748 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг ******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х*******, түүний өмгөөлөгч нь хариуцагч А.Г*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 7,240,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.А.Г*******тэй ******* оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 6 дугаар б*******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах үйлчилгээний талбайг түрээслэхээр харилцан тохиролцож, Хаан банк дахь А.Г*******гийн эзэмшлийн дугаар данс руу 3 сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 1,240,000 төгрөг, нийт 9,240,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2.Миний бие жирэмсэн байсан учраас түрээслүүлэгчид гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай ******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Гэтэл А.Г*******тэй биечлэн уулзаж түрээсийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нь удаа дараа залгасан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 4,000,000 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 1,240,000 төгрөг, нийт 7,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчилсөн. Хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч А.Г*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.А.Г******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хүнсний дэлгүүрийн чиглэлээр бусдад түрээслүүлэхээр олон нийтийн сүлжээнд зар тавьсан ба зарын дагуу олон хүмүүс удаа дараа хандаж байсан хэдий ч Б.Х*******гийн цаашид хүнсний дэлгүүр ажиллуулахад хүн хүч сайтай, нөхөр, эхнэр тусална гэх хүсэлтийг харгалзаж, ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг *******24 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сарын 2,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр харилцан тохиролцож байгуулсан.
2.2.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй учраас хүчин төгөлдөр бус гэж маргаад байгаа. Гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинд нь нээлттэй байсан. Энэ үүргийг зөвхөн А.Г******* хариуцахгүй. Б.Х******* нь тухайн үед дээрх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзах боломжтой байсан. Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээг ******* оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний 7.5-д хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын өмнө нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гэрээг цуцлах талаар огт мэдэгдээгүй. Бодит байдлаар ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн байрыг хариуцагч өөрөө хүлээн авч гэрээг цуцласан.
2.3.Түрээсийн гэрээ байгуулах үед Belverde 1 ширхэг 187,000 төгрөг, Serra 1 ширхэг 78,000 төгрөг, Glenmorange 1 ширхэг *******7,000 төгрөг, Hennessy VSOP 1 ширхэг 247,000 төгрөг, Hennessy VS 1 ширхэг 186,000 төгрөг, Eden 3 ширхэг 96,000 төгрөг, Хоолны амтлагч, амттан печень *******0.000 төгрөг, нийт 1,*******1,000 төгрөгөөр худалдаж авахаар хэлцэл байгуулсан, тухайн бараа бүтээгдэхүүн нь өнөөдөр очиж авсан ч болно. Иймд 1,240,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч А.Г*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид холбогдуулан ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, 2 сар, 13 хоногийн түрээсийн төлбөр 4,866,666 төгрөг, ашиглалтын зардал буюу СӨХ-ны төлбөр 136,800 төгрөг, цахилгааны төлбөр 450,438 төгрөг, ус, дулааны төлбөр 169,844.19 төгрөг, нийт 757,082 төгрөг, нийт 5,7*******,748 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар хариуцагч талд мэдэгдээгүй, ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нь өөрөө очиж түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан. Иймд 2 сар 13 хоногийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.
3.2.Түрээсийн байранд цэвэрлэгээ хийгээгүй, эд хогшлоо аваагүй, байрны түлхүүрийг өгөөгүй, улмаар ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдэж, түрээсийн байрыг мэргэжлийн хүнээр онгойлгуулж байраа хүлээж авсан. Хаалганы цоожны гол солиулахад 89,000 төгрөг төлсөн. Түрээсийн гэрээний 7.4.т зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойших хугацааны ашиглалтын зардал буюу СӨХ-ны төлбөр 136,800 төгрөг, цахилгааны төлбөр 450,438 төгрөг, ус, дулааны төлбөр 169,844.19 төгрөг, нийт 757,082 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, хаалганы цоожны гол солиулсан зардал нийт 5,7*******,748 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна гэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Х*******, түүний өмгөөлөгч нь хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Түрээсийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус буюу гэрээ байгуулагдаагүй учраас мэдэгдэх хуулийн зохицуулалт үйлчлэхгүй. Заавал 1 сарын өмнө мэдэгдэх шаардлагагүй.
4.2.Ашиглалтын холбогдон гарсан зардлуудыг төлөхөд асуудал байхгүй. Харин 09, 10 дугаар сард үйл ажиллагаа явуулаагүй учраас уг хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
4.3.Хариуцагчийн лангуун дээр үлдээгээд явсан барааг бидний зүгээс авъя гэдэг байр суурь илэрхийлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс СӨХ-ын даргаас тодорхойлолт авахад 1 сарын төлбөр нь 35,000 төгрөг гэж байсан. 1 сарын төлбөр нь 35,000 төгрөг байхад яагаад 2 сарын төлбөр 136,800 төгрөг байгаа юм. Цахилгааны төлбөр бол ******* оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс ******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 450,448 төгрөгийг хасна гэж хариуцагч тайлбарладаг. Гэтэл 09, 10 дугаар сард хэдэн төгрөгийн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхой харагдахгүй байна. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй юм. Ус дулааны мөнгө нийт 169,844 төгрөгийг нэхэмжилснийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Цоожны гол сольсныг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрт нь нэг хувь байсан. Удаа дараа залгасан, утсаа аваагүй, бичгээр ажлын байраа хүлээлгэж өгье, бүгдийг нь зөөчихсөн уулзъя гэдэг боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. С, Х*******гийн хаан банкны дансны хуулгаас ******* оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд посс машины орлогууд орсон, үүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй нь харагдана. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Ш С эзэмшигчтэй 574*******98110 дугаар дансны ******* оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, Б Х******* эзэмшигчтэй дугаар дансны ******* оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, ****** код бүхий ****** тоот хэрэглэгчийн 08, 09 дүгээр сарын усны төлбөрийн нэхэмжлэх, ******** код бүхий хэрэглэгчийн ******* оны 08 дугаар сараас ******* оны ******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй тайлан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөрчилсөн тухай баримт, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан хариу тайлбар, Хаан банк дахь Б Х******* эзэмшигчтэй дугаар дансны ******* оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк дахь Ш С эзэмшигчтэй 574*******98110 дугаар дансны ******* оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Б СӨХ-ын *******24 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаар албан бичиг,
Хариуцагч талаас хариу тайлбар, СӨХ төлбөр гэх утга бүхийн 136,800 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний зарлагын баримт, 1*******40075 код бүхий Бичил *******-******* тоот хэрэглэгчийн 08, 09, 10 дугаар сарын усны төлбөрийн нэхэмжлэх, 30055******* код бүхий хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 166,700 төгрөгийг ******* оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 283,738 төгрөгийг ******* оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн төлбөрийн баримтууд, уур халуун үс хэрэглэсний төлбөрт 45,680.25 төгрөгийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр, *******4,170 төгрөгийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төлсөн баримтууд, хаалганы цоож 89,000 төгрөгөөр худалдаж авсан тухай зарлагын баримт, ыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Б.Х*******, хариуцагч А.Г******* нарын хоорондоо фэйсбүүк хаягаар харилцсан зурваст үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.С, Н.О нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х*******гийн үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.Г*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Б.Х******* нь хариуцагч А.Г*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 7,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчтай ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр гэрээ байгуулсан боловч тус гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн 9,240,000 төгрөгөөс 7,240,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч А.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан, тухайн үед нэхэмжлэгч нь гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардах боломжтой байсан боловч шаардаагүй, гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан тул түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээг цуцлах талаар огт мэдэгдээгүй тул ******* оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 2 сар, 13 хоногийн түрээсийн төлбөр, уг хугацааны ашиглалтын зардал, хаалганы цоож солиулсны төлбөр, нийт 5,7*******,748 төгрөгийг төлөх үүрэгтэй тул уг төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна, мөн түрээсийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь дэлгүүрт байсан бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авсан тул 1,240,000 төгрөг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Х*******, түүний өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул уг гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдэх зохицуулалт үйлчлэхгүй, 09, 10 дугаар сард үйл ажиллагаа явуулаагүй учраас уг хугацааны ашиглалтын зардлыг төлөхгүй, мөн цахилгааны төлбөрийн хувьд 08 дугаар сард хэдэн төгрөгийн төлбөр гарсан нь тодорхойгүй байх тул цахилгааны төлбөр шаардсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, түрээсийн байрыг хүлээж авах талаар удаа дараа шаардсан боловч хариуцагч өөрөө хүлээж аваагүй, мөн өөрт нь илүү түлхүүр байдаг тул цоожны төлбөр шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Зохигч талуудын хооронд ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 6 б*******, ******* дугаар байр, ******* тоот, 45.23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 2,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээслүүлэх нөхцөл бүхий түрээсийн гэрээ байгуулагджээ. (хавтаст хэргийн 3-4 дэх тал)
5.2.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Х******* нь Хаан банк дахь хариуцагч А.Г*******гийн эзэмшлийн дугаар дансанд ******* оны 07 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөгийг delgvvriin tvrees 3+1 horolsuren гэх утгаар, ******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,240,000 төгрөгийг delgvvr soh iin mongo гэх утгаар тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
5.3.Түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй талаар зохигч талуудын хооронд маргаангүй.
5.4.Нэхэмжлэгч талын зүгээс ******* оны 08 дугаар сарын ашиглалтын зардлыг төлөхөд татгалзахгүй.
Үндсэн нэхэмжлэлийн хувьд:
6.Зохигч талуудын хооронд ******* оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 6 б*******, ******* дугаар байр, ******* тоот, 45.23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 2,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээслүүлэх нөхцөл бүхий Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.
7.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заажээ.
8.Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан түрээсийн гэрээнээс харахад түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг, хариуцагч нь түрээсийн гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, 6 б*******, ******* дугаар байр, ******* тоот, 45.23 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
10.Гэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын хугацаанд ашигласан байх бөгөөд ашигласан хугацааны төлбөрийг хасаж 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасанд нийцэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй учир хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
11.Харин 1,240,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч талаас барааны үнэ гэж шилжүүлсэн, тухайн барааг худалдаж борлуулаагүй, дэлгүүрт үлдээсэн, хариуцагч талаас түрээсийн гэрээг байгуулах үед дэлгүүрт байсан барааг 1,240,000 төгрөгөөр худалдсан уг барааг буцаан авах боломжтой гэх тайлбар гаргаж байгаагаас үзэхэд талуудын хооронд согтууруулах ундааны зүйл болон печень, амтлагч гэх бүтээгдэхүүнийг 1,240,000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авах нөхцөл бүхий Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
*******.Нэгэнт талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд уг гэрээний талууд нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахаар шаардах эрхтэй.
13.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр худалдаж авсан бүтээгдэхүүний үнийг буцаан шаардаж байгаа нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй буюу энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
14.Хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийг ашигласан хугацааны буюу 2 сар 13 хоногийн төлбөр 4,866,666 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчийн зүгээс өөрийн болон Ш.Сумъяатулгын эзэмшлийн дансны хуулгыг нотлох баримтаар хавтаст хэрэгт гаргаж өгч, ******* оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш дэлгүүрийн орлогын гүйлгээ хийгдээгүй буюу уг өдрөөс хойш дэлгүүрийг ашиглаагүй болохоо нотлон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, хариуцагч нь ...******* оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс зурвас илгээсэн, ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрөө түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд нэвтэрч хаалгыг мэргэжлийн хүнээс онгойлгуулсан... гэх тайлбар гаргаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг ******* оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлгүүрийг ажиллуулсан гэж үзэх боломжгүй байна.
15.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчийн түрээсийн төлбөр шаардсан шаардлагаас ******* оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ашигласан хугацааны төлбөр болох 333,333.5 (2,000,000₮/30 хоног*5хоног=333,333.5₮) төгрөгийн хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
16.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд СӨХ-ын төлбөр 136,800 төгрөг, 08 дугаар сарын ус, дулааны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргаж байх тул нэхэмжлэгчээс СӨХ-ын төлбөр болон усны төлбөрт нийт 182,480 (136,800+6,490+39,190=182,480) төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэлээ.
17.Харин цахилгааны төлбөрийн хувьд ******* оны 08 болон 09 дүгээр сарын төлбөр хэд болох нь тодорхой бус байх тул цахилгааны төлбөр шаардсан хэсгийг хангах боломжгүй байна.
18.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 515,813.5 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 1,240,000 төгрөгийн хэсгийг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,196,934.5 төгрөгийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн *******0,990 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 106,355 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 15,740.4 төгрөг гаргуулж, хариуцагчид, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 23,250 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Г*******гээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.Х*******гээс 515,813.5 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 1,240,000 төгрөгийн хэсгийг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,196,934.5 төгрөгийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн *******0,990 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 106,355 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 15,740.4 төгрөг гаргуулж хариуцагчид, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 23,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД