Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/02667

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С******* овогт Д*******ийн А*******, Б******* овогт Г*******ын М******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 10 сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А*******, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Ад нарыг эх Д.А*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2011 оны 10 сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А*******, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Ад нарыг 11 нас х*******эл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ х*******эл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.М*******эр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М*******эс 94,575,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*******д олгож, Баянзүрх дүүргийн ******** байрлах 50,44м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч Д.А*******д даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хя шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М*******эс төгрөгийг 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн б*******гэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Дд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хя шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хя шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ