| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00356/И |
| Дугаар | 183/шш2024/02353 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 183/шш2024/02353
2024 оны 05 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2024/02353 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 16 байр, 71 тоотод оршин суух, Рэнцэндоо овогтой Ггийн О /РД:000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Бизаччи оффис, 204 тоот хаягт байрлах, ӨСТ /РД:000000/-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.О нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ӨСТ-тай гэрээний №:20/11, №:20/12 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нүүдийг байгуулсан. Тус гэрээнүүдээр нэхэмжлэгч Г.О нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам/17100/, Арцат апартмент-2 орон сууцны хорооллын Наадамчдын зам 1432 дугаар байр 1 дүгээр орцны 4 давхрын 199,000,000 төгрөгийн үнэ бүхий 79,6м2 талбайтай 12 тоот 129,975,000 төгрөгийн үнэ бүхий 51,99м2 талбайтай 13 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авахаар тохирсон. Гэрээний төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж 11 байрны 84 тоот, 113 тоот, 114 тоот бүхий 3 ширхэг орон сууцны зориулалттай тус бүр 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж төлбөрийг 100 хувь бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлж, орон сууцуудыг ашиглалтад орсон даруйд эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Гэвч "Өнд Сэнтийт Трейд" ХХК нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй "Орон сууц захиалгын гэрээ"-ний 2.5 дугаар зүйлд заасан үүргээ зөрчиж байна. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хууль ёс өмчлөлийн эд хөрөнгөө өөрийн үзэмжээр захиран, зарцуулах эрх ашгийг зөрчиж байх тул зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Иймд Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өө залгамжлуул эрхтэй гэж заасныг үндэслэн Арцатапартмент-2 хотхоны 1432 дугаар байрны болон 13 тоот орон сууцуудын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож тус ор сууцуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүх Г.Оы нэхэмжлэлтэй ӨСТ-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Оы үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ӨСТ бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргах-аар зохицуулсан.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,101,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өндөр сэнтийт ХХК-аас 2,101,180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Од олгоно.
Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Оы ӨСТ-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 23 дугаар, хороо, Арцатын ам, /17100/, Арцат апартмент-2 орон сууцны хорооллын Наадамчдын зам 1432 дугаар байр 1 дүгээр орцны 4 давхрын 12 болон 13 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, Хан-Уул дүүргийн 23 дугаар, хороо, Арцатын ам, /17100/, Арцат апартмент-2 орон сууцны хорооллын Наадамчдын зам 1432 дугаар байр 1 дүгээр орцны 4 давхрын 12 болон 13 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ӨСТ бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Оы улсын тэмдэгтийн хураамжид 3020240102145087 баримтын дугаартай 70,200 төгрөг, 3020240102145060 баримтын дугаартай 70,200 төгрөг, 3020240102145035 баримтын 807,830 төгрөг, 3020240102144991 баримтын дугаартай 1,152,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өндөр сэнтийт ХХК-аас 2,101,180 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Од олгосугай.
4. Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ