| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03990/И |
| Дугаар | 183/ШШ2024/02057 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/02057
2024 оны 05 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/02057 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** тоот хаягт оршин суух, Б**** овогт Б*******ийн Э******* (РД:*************)-ын нэхэмжлэлтэй,
Б*******ийн Б******* (РД:**********)-ыг нас барсанд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах болох Б*******ийн Б******* нь Хархорин захын орчим тэнэмэл амьдралаар амьдарч байсан. ******* оны намраас хойш одоог хүртэл сураггүй алга болсон. Миний бие ах, дүү нарын хамт сураг ажиг тавьсан боловч огт сураг гараагүй учир ах Б.Б*******ыг нас барсанд тооцуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад өөрчилж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Энхбаяр, Д.Базаррагчаа нараас авсан гэрчийн мэдүүлэг, Төрийн банкны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10/1279 дугаар албан бичиг, Худалдаа, хөгжлийн банкны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/2809 дугаар албан бичиг, Тээвэр хөгжлийн банкны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04/01-223 дугаар албан бичиг, Капитрон банкны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Д551 дугаар албан бичиг, Ариг банкны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 353 дугаар албан бичиг, Богд банкны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05/1379 дугаар албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10/259 дугаар албан бичиг, Хас банкны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 56/1823 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02/464 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5/3043 дугаар албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2-3в/1881 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 30к1-3/2603 дугаар албан бичиг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаар албан бичиг, Чингис хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БХ/290 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 9/3121 дугаар албан бичиг, Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29/2342 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний ах Б.Б******* нь Хархорин зах орчмоор тэнэмэл амьдралаар амьдарч байсан. ******* оноос хойш одоог хүртэл сураггүй алга болсон. Хайж сурагласан боловч сураг олдоогүй. Иймд нас барсанд тооцож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Банзар овогт Б*******ийн Б******* нь 1956 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Сонгино гэх газарт төрсөн.
3.2.Б.Б******* нь арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй, түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, Монгол Улсын хилээр нэвтэрч байгаагүй, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдаж байгаагүй, түүнийг алга болсон талаар дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгаагүй, түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оршин суух хаяг, биеийн дахин давхцахгүй өгөгдлийн бүртгэл бүртгэгдээгүй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээдийн зүгээс нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин сууж байгаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
5.Нэхэмжлэгч Б.Э******* нь Б.Б*******ыг нас барсанд тооцуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан нь нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан арилжааны банк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын албан бичгүүдээс үзэхэд Банзар овогт Б*******ийн Б******* нь ******* оноос хойш сураггүй алга болсон гэх хүсэлт гаргагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон,… бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно” гэж зааснаар Банзар овогт Б*******ийн Б******* (РД:ШЕ56010976)-ыг нас барсан гэж зарлах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан Банзар овогт Б*******ийн Б******* (РД:**********)-ыг нас барсан гэж зарласугай.
2.Б.Б******* нь өвийн журмаар шилжих эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД