| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03218/И |
| Дугаар | 183/шш2024/02301 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 183/шш2024/02301
| 2024 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/02301 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед 7 давхарт байрлах, Номин юнион ХЗХ /РД00000/-ны хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Д, Ч.Б нарыг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Номин юнион ХЗХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Д, Ч.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч иргэн Ц.Д, Ч.Б нар нь манай Номин Юнион ХЗХ-той 2020 оны 03 сарын 31-ний өдөр ЗГ2020100113559 тоот Зээлийн гэрээг байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 2.49% хувийн хүүтэйгээр зээлэн авсан ба гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу 6 сарын хугацаанд хувааж хуваарийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч зээлэн авсан. Хариуцагч нар нь уг зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох SSANGYONG REXTON маркийн 5125УБГ улсын дугаартай, KPADA4AE1JP006503 арлын дугаартай улаан өнгийн ачааны зориулалт бүхий эд хөрөнгийг барьцаалж 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр фидуцийн гэрээ /эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/ ФГ2020100113559 тоот гэрээг байгуулан Хоршооны өмчлөлд бүртгүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Зээлийн гэрээний үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 11,803,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,843,466 төгрөг нийт 53,646,741.8 төгрөгийн үлдэгдэлтэй байсан учир Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн гэрээний үүрэгт 53,646,741.8 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг тээврийн хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 182/Ш32021/05425 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан, тус захирамж хэсэгт ...өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд хавсаргасан баримтаар фидуцийн гэрээтэй SSANGYONG REXTON маркийн 5125УБГ улсын дугаартай, KPADA4AE1JP006503 арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна гэжээ. 2021 оны 09 сарын 12-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг Ашид билгүүн ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний байгууллагын Автомашины техникийн үнэлгээний тайлангаар SSANGYONG REXTON маркийн 5125УБГ улсын дугаартай, KPADA4AE1JP006503 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 52,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов гэжээ. Гарсан үнэлгээний талаар төлбөр төлөгч Ц.Дд 2021 оны 09 сарын 20-ны өдөр танилцуулсан ба энэ үнэлгээний дагуу онлайн зар байрлуулж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр худалдан борлуулж тус өдөр төлбөр төлөгч Ц.Дэлгэрмөрөн, Ч.Б нарын зээлийн үлдэгдэл болох 68,062,864 төгрөгөөс 52,000,000 төгрөг хасаж нийт 16,062,864 төгрөг үлдсэн. Хариуцагч нар нь зээл авснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрт 2,274,200 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 13,788,664 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин манай байгууллагыг хохироож байна. Нэхэмжлэгч нь хариуцагч иргэн Ц.Д, Ч.Б нараас зээлийн гэрээний 2.1.1, 2.1.7 болон 3.1-т заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд учруулсан хохирол болох 13,788,664 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад бичиг баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32024/03783 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цогтгэрэл овогтой Д /РД:000000/, Чулуунжаргал овогтой Б /РД:000000/ нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Д.Өлзийнасанд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/03783 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2020.03.31-ний өдрийн ЗГ2020100113559 тоот зээлийн гэрээний хуулбар, 2020.03.31-ний өдрийн ФГ2020100113559 тоот зээлийн гэрээний хуулбар, Номин кассын орлого мэдүүлэгийн хуулбар, 2020.03.31-ний өдрийн гишүүнээр элсэх өргөдлийн хуулбар, 2021.06.15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2021/05425 дугаар захирамжийн хуулбар, зээлийн дансны хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Номин юнион ХЗХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Д, Ч.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
3. Хавтаст хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2024/03783 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаас баримтаас үзвэл Номин юнион ХЗХ нь Ц.Д, Ч.Б нартай 2020 оны 03 сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд Ц.Д, Ч.Б нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар хариуцагч Ц.Д, Ч.Б нар нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамж, 566 тоот хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/03783 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Номин юнион ХЗХ-ны хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Д, Ч.Б нарыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Ц.Д, Ч.Б нарын оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамж, 566 тоот хаягт оршин сууж байсан байх бөгөөд, Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 89885044 гэсэн дугаарын утсаар холбогдож болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цогтгэрэл овогтой Д /РД:000000/, Чулуунжаргал овогтой Б /РД:000000/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч А.Д, Ч.Б нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ
з